Thursday, December 31, 2009

С новым годом

Снежинок зимние цветы
Пусть праздник украшают!
И ясный лучик доброты
Пусть дом Ваш озаряет!
Пусть дарит сказку Новый год!
Горит камин. И снег идёт.

Dorian Gray

3.6/5.0
Forever Young, Forever Cursed.
Оскар Уайлдын Дориан Грейн Хөрөг зохиолыг их л шимтэн уншсан юм даг. Олон төрлийн сэтгэл хөдлөлүүдийг хольсон сайхан ном. Миний хувьд бол төгсгөл нь үнэхээр сайхан болсон.

Киноны хувьд бол маш гоё болсон байна. Номын турш өгүүлэх гээд байгаа санаа нь үйл явдлаар биш дотоод үзэл бодлоор гарч ирдэг учираас тэр болгоныг дүрсэн дээр буулгах хэцүү байсан байх. Гэхдээ кино зохиолыг туужын зохиолоос өөрчилж бичсэн нь тэдгээр тулгамдсан асуудлуудыг хөндөж оруулж чадсан. Жишээ нь Лорд Хенри Уоттоны охиныг оруулж ирснээр Дорианыг өөрийгөө ямар ихээр үзэн ядаж байгааг шигтгээлэн харуулжээ.

Утга санаанаас бусад хийц гадаад орчны хувьд тайз засалт, өнгө будаг бас дуу оруулалт драмматик байж чаджээ. Аймшигтай хэрнээ драмматик.

"I am what YOU made me..."
Dorian Gray to Lord Henry Wotton

Wednesday, December 30, 2009

Song of the Day: Linkin Park - Dedicated


This is a song that someone who used to be a very special to me in old time. I love all LP's songs but I guess for that reason I favor this song more than had I not known which was mentioned above.

Tuesday, December 29, 2009

Song of the Day: Nâdiya - Amies/Enemies

Францын соло дуучин Nâdiya-гын nocturne дээр суурилсан нэг гоё дуу.

Saturday, December 26, 2009

Аудио номын байнгын нийтлэл

Би одооноос сонирхолтой санагдсан аудио номнуудыг мэдээлэл зурагтайгаар нь нэг нийтлэлд нэмж байх болно. Энэ таб дээр дараад шууд тэр пост руу очих боломжтой. цаг хугацааны дараалалаар нийтлэгдэх бөгөөд тэдгээр аудиономнуудын талаар асуух болон хэлэх зүйл байвал тухайн нийтлэлд сэтгэгдэл үлдээгээрэй.
Шинээр Vampire Diaries цувралын таван ном нэмэгдлээ. Бүрэн upload хийж дуусаагүй байгаа ч хавтас руу орж эхний файлуудыг татаж авч болно. Тэгэхээр тэвчээртэй байгаарай. (угаасаа тэвчээрээ алдаж хүлээх хүн байхгүй байх л даа. LoL)

Thursday, December 24, 2009

A thought that occured to me just now

I used to like New Moon. I even used to love it considering I gave 5 stars out of 5 on my review. Of course I am talking about the novel, the second one in the series, which I just reread today again. I've read it twice or thrice before, and each time this one was the most I liked from the bunch. Now I feel nothing that appreciative, only the usual sadness and a weight on my chest.

I think I liked it the first and the second and third time because I was just like Bella in some way. Broken. In many way. That's what it made us (I mean Bella and I) similar. Although we have nothing in common.

Before the pain was tempting. Now it's only pain. I guess I was masochistic or something two years ago. Now I don't think pain would pleasure me anymore.
There was a time, a period of time in my life, that was a gap. Just a hollow through my chest that even wind can go through without being bothered. It was ... well it was nothing like anything, I hope someone would understand what I am saying. Hahaha
Now I am nearer to the my old self than the me in the gap time or anything. LoL.

Sulking won't make any difference in your life but destroying. So that I decided to stop being so pessimistic and see things in a little brighter way.

I may be a paranoid but not an android.

The Host, by Stephenie Meyer

4.0/5.0
Энэ туужаас ч бас Стефенигийн хэв маяг үнэртдэг. Үнэхээрийн энгийн бас ойлгомжтой. Уншихад амархан ном. Бас нэг давуу тал нь энэ тууж ямар нэгэн цувралын нэг биш болхоор хүлээх эсвэл сунжирна гэсэн үг байхгүй.

Зохиолын контекстээс ярьвал эх дэлхий одоогийнхоос шал өөр болсон байх болно. Ногоон үзэлтнүүдийн үздэг шиг л бүх зүйл сайн сайхан, нийгэм цэвэрхэн, бүх хүмүүс хөдөлмөрч, ямар ч гэмт хэрэг гардаггүй, бүх хүмүүс элбэг хангалуун бас санаа зовох зүйл юу ч байхгүй. Ганц асуудал нь юу вэ гэвэл тэдгээр нь яг үнэндээ хүмүүс биш. Хүний хүзүүний ард тусгай зүсэлт хийж амёоб хэлбэртэй гариг хоорондын аялагчидыг суулгаснаар тухайн хүний бие аялагчийн мэдэлд ирнэ. Тэд энэ ертөнцөд ганц Дэлхий бус өөр хэлбэрээр амьдарч болох олон гаригуудыг нээсэн ба тэдгээр гаригууд дээр ч бас Дэлхий шиг үйл ажиллагаа явуулдаг. Биеэ эзлүүлсний дараа хүмүүс зүгээр л алга болдог бол энэ удаад хүний өөрийнх нь дуу хоолой аялагчийг тайван байлгахгүй. Аялагч харин яах тухай үргэлжилүүлэн уншаарай. eBook-ыг эндээс татна уу. Аудио номыг "Хэдэн аудионом" нийтлэлээс татна уу.

Cover: B+

Wednesday, December 23, 2009

Цус Сорогчийн Өдрийн Тэмдэглэлүүд


3.0/5.0
Би дөнгөж саяхан эхний хоёр ном болох The Awakening, The Struggle хоёрыг уншиж дуусгалаа. Яг үнэнийг хэлэхэд надад тийм ч сонирхолтой санагдсангүй. Харин яагаад энэ номоор цуврал хийх болсныг ойлголоо. Энэ номын зохиол кино зохиол болоход яг тохирсон.

Ингээд л уншаад байхад кино ном хоёр үндсэндээ нилээн олон талаараа эсрэг тэсрэг юм аа. Зөвхөн уншихад л сонирхолтой байдаг мөртлөө үзэхэд хөгийн болдог (ex. Twilight, New Moon), уншихад хөгийн мөртлөө үзэхэд сонирхолтой болдог (ex. Vampire Diaries) бололтой.

Тэгэхээр би энэ номыг унш гэж зөвлөхгүй, харин цувралыг нь үзэж болох юм. Цувралын дүрүүд нь номон дээр гардагаасаа арай өөр байдаг. Зарим чухал дүрслэл нь бас зарим дүрийг оруулаагүй нь гэх үү дээ. Тэглээ гээд эхний эпизодыг үзэж байхад дутсан юм харагдахгүй л байна лээ.

Гол дүрүүд:

Elena: Church's Fell ахлах сургуулийн олны нүдэнд өртсөн, дурламаар хөөрхөн ... (тэгээд нэг тиймэрхүү үзүүлэлтүүд байдаг ш дээ) охин. Apparently, Elena гурван зууны өмнө амьдарч байсан Катеринтай гадаад байдлаараа дэндүү адилхан.

Stefan: Цус соронгч Катеринд дурлаж өөрийн сүнсийг түүнтэй хамт байх боломжоор худалдсан залуу эр. Катериний үхэлд өөрийгөө буруутгадаг ба Church's Fell ахлах сургуульд орсноор ахин дурлахгүй гэж бодож байсан зүрх нь ахин Elena-д дурлана.

Damon: Stefan-ы ах. Катериний дурласан залуу. Цус сорогч байхдаа сэтгэл хангалуун байдаг ба хүний цусыг сорохыг илүүд үздэг. Elena-г олсноор түүнийг Stefan-аас булаах оролдлогуудыг байнга хийх болно.



Зүүн талаасаа Stefan, Elena, Damon.
P.S. Personally I think Damon's a lot hotter than Stefan.

Winter is NOT here

Юу ч анзаарахгүй яваад байтал нэг мэдсэн жинхэнээсээ өвөл болчихсон байна ш д. Хэдийгээр энэ өвөл Монголд ямар ч цасгүй эхэлж байгаа ч хүйтэн зэвүүн нь байсаар л байх шиг байна (өнөөдрийг тооцохгүй, өнөөдөр үнэн гоё байсан). Гэхдээ жинхэн өвлийг мэдрэхийн тулд Шинэ Жил бас ЦАС-ыг хүлээсээр.

Цасгүй бол ямар өвөл байсан юм бэ? Алив хурдан цас оруулъя. Цас оруулъя.

За за, худлаа ярьсан юм. Би зүгээр л уйтгартай байна. Тэгээд тэр уйтгараа цасгүй байгаа дээр тулгаж байгаа юм. Мөн ч hypocrite бол доо. Шал өрөвдөлтэй юм. Дургүй хүрчихлээ. Бүр харин ч гутарчихлаа. За за, өнөөдөртөө өөрийгөө хангалттай зүхлээ.

Tuesday, December 22, 2009

Saturday, December 19, 2009

Song of the Day: i can't go on, i'll go on - Everything I own

I've just watched the movie and liked it. It was ... nice and cute.


Read more for the snippet of movie for the song.

Thursday, December 17, 2009

Song of the Day: Muse - Ruled by Secrecy


Muse бол гайхалтай хамтлаг. Absolution бол гайхалтай цомог. Гэхдээ нэгэнт хүн бүр бусад гайхалтай дууг нь мэдэхээс хойш өөр нэг гайхалтай дууг нь тавъя. Энэ дууг би өнөөдөржингөө сонссон.

The Failure or the Success

If you succeed everything will change. I mean everything and you might be frightened from the sudden and stressing, so that you might even choose failure over success. Because if you fail, there won't be anything different. Everything will always be as it has always been.

I wanted it to change. I wanted it to be different. And I had thought I made a success. But now I see only failures as if the quote was supposed to be in opposite. It seems like failing to change was a success. But I got no chance of correcting it now. Not correcting it actually, reversing it.

We'll see. I might get the courage to stand up again soon, and hope really soon.

P.S. My physicist was right. I make my self stressed, even self consciously and have really hard time getting over it and usually I actually don't get over. God, I wish I was different.

Monday, December 14, 2009

Song of the Day: 'N Sync - Gone


Би нэг хэсэг ганцаардсан үедээ Gone-ыг сонсдог байлаа. Харин одоо ганцаардмаар санагдсан үедээ сонсдог болчихож. Заримдаа уйлмаар ч юм шиг, заримдаа тэр нь гоё ч юм шиг...

Saturday, December 12, 2009

Splendid chapter: FMA 102.

The Little Man in the Glass Flask:
A Pair of brothers who abandoned reason and tried to resurrect their departed mother, seeking her warmth once more...
One loses a leg to stand on and his only remaining family, the other the ability to feel the warmth he so desperately missed
A woman who tried to take back her dead child, only to end up with a body that will never again nurture the seed of life.
A man who had a grand vision to save his country loses his eyesight,
all bestowed their proper punishment, put in their place, robbed of your pride. That is what you humans revered as you god ... the "TRUTH".

Орчин үеийн Sleeping Beauty

3.0/5.0

Классик Нойрсож буй гүнжийг хан хүү үнсэж сэрээгээд үлгэр төгсдөг бол энд тэгэхгүй.

Гагцхүү Бельгитэй хиллэдэг Эуфразиагийн гүнж Талиаг загалмайлах ёслол болж байна. Виолет дагина Гоо үзэсгэлэнгийн бэлэг, Занте ёс зүйн бэлэг, Лейла хөгжмийн авъяасын бэлгүүдийг өгчээ. Флавиа дуулгаварын бэлгийг өгөх гэж алхах тэр агшинд загалмайлах ёслолд уригдаагүй Малволиа танхимд түрэн орж ирнэ. Малволиа гүнжийг 16 нас хүрэхээсээ өмнө ээрүүлийн зүүнд хатгуулж нас барна гэж хараажээ. Гүнжийг үхүүлэхгүйн тулд Флавиа өөрийн бэлгээр хараалыг арилгахыг хүссэн боловч уг хараал маш хүчтэй байлаа. Иймээс Флавиа "Гүнжийг ээрүүлийн зүүнд хатгуулахад гүнж болоод бүх л хаант улс бөх нойронд автана. Гүнжийн жинхэнэ хайр  ирж түүнийг үнсэхэд улс орон тэр чигээрээ эргэн сэрэх болно. Тэр хооронд Эуфразиа өөр хэний ч нүдэнд өртөхгүй шигүү ойгоор тусгаарлагдах болно" гэжээ. Хараал нь зөгнөл болж гүнж 16 насны төрсөн өдрийнхөө өмнөх өдөр ээрүүлийн зүүнд хатгуулж эзэнт гүрэн тэр чигтээ гүн нойронд автана.

Энэ явдалаас хойш 300 жилийн дараа Флоридагаас Европод аялаж явсан 17 настай Жак Эуфразиаг олж цайзад нэвтрэн гүнжийг үнсэн сэрээнэ. 300 жил дэлхийгээс алслагдсаны дараа улс орон нь байхгүй болсоныг мэдсэн хаан охиндоо уурласанд Талиа ямар нэгэн байдлаар гэрээсээ явах хэрэгтэй юм байна гэж шийдэх болно. Ингэснээр тэр Жакийг даган Miami-д ирнэ. Гэсэн ч энэ явдал Жак-д нэг л таатай биш байлаа ....

Cover: B

Thursday, December 10, 2009

Dirty Dancing: Havana Nights



Энэ арын Мамбо үнэн гоё. Испани хэлтэйсэн бол дагаад дуулмаар. Тэгэнгээ дагаад бүжиглэмээр.



Киноных нь гол үеүүдийнх нь нэг. Тэмцээний хагас финал.

Song of the Day: Marketa Irglova - If you want me


Анх энэ киног нь үзээд сууж байсан чинь яг энэ дууг яваад эхлэхэд надад үнэхээр сонин санагдаж билээ. Сонин сонин биш, нэг л тааламжтай сонин. Дуу нь дуусангуут киног нь буцааж гүйлээд ахиад сонсож байсан. Одоо ч ахин дахин дарааллаад л сонсоод баймаар байдаг юм.

Wednesday, December 9, 2009

The Mortal Instruments: (Book 3) City of Glass


ШИЛЭН ХОТ
5.0/5.0
Цувралын өмнөх номууд Нью Йорк хотод болж өрнөдөг бол сүүлийн боть Сүүдрийн ангуучидын эх нутаг болох Ijris-т илүү нарийвчлавал Alicante-д болдог. Ингэснээр шинэ дүрүүд олноор гарч ирэх бөгөөд тэдний дунд хамгийн их сонирхол татсан дүр нь Sebastian Verlac (personally I adore him). Verlac-ын тухай ярих юм бол цувралын гол санааг үймүүлчих болхоор хэрэггүй биз дээ. Ямартай ч цуврал Happy Ending-тэй шүү.

Cover: A


The Mortal Instruments: (Book 2) City of Ashes


НУРМАН ХОТ
5.0/5.0
Weird Relationship гэвэл ёстой энэ л байх. Хамгийн ихээр хийхийг хүссэн зүйл чинь яагаад ч болохгүй бол яах уу? Чи чадахгүй дээ ч биш зүгээр л болохгүй. Боломжгүй. Үнэхээрийн тамын зүйл биз дээ? Заавал унших цуврал.

Cover: A+


The Mortal Instruments: (Book 1) City of Bones


Ясан хот
5.0/5.0
Сонирхолтой. Үнэхээрийн сонирхолтой. Номын болж байгаа орчин жинхэнэ орчин үеийн байдал. Ямар ч охин Clary-гын оронд байхыг хүсэх байсан. (Ээж нь ухаангүй бас алга болчихсон байгааг эс тооцвол шүү дээ) За за, ер нь энэ номон дээр өөр хэлэх зүйл алга аа. Зүгээр л уншсан нь дээр.

Cover: A

Sunday, December 6, 2009

hush, hush: (Book 1) hush, hush


5.0/5.0
Хэлэх ч үг олдохгүй нь.
Г-А-Й-Х-А-Л-Т-А-Й. Таван зуухан хуудсан дотор хамаг зүрх догдлуулахаар бүтээлийг багтааж ээ. Энэ номонд бүх юм байна (зарим юмыг гээж байж ч магадгүй). Сэтгэл хөдлөл, догдлол, айдас, хардалт, сэжиглэлт, тайтгарал, атаархал, хорсол, өшөө авалт, тэгээд бас ХАЙР. Тэр чигээрээ хөөсөн чихэр шиг явсангүй. Харин ч эсэргээрээ байнгын юу болоод байгааг мэдэхгүйгээс үүдсэн айдас.

Cover: A

Өсвөр насны ном унших дуртай хүн бүрийн заавал унших ном.


eBook-ээ утсан дээрээ унш

Миний утас .pdf битгий хэл .doc, .docx ч нээдэггүй болхоор утсан дээрээ ном уншина гэж бүтэхгүй асуудал. (Ямар note дээр уншилтай нь биш дээ) Тэгээд .pdf нээдэг application хайж яваад eBook-ыг утсандаа тохирсон зураг руу хөрвүүлж болох про оллоо. Зургын хэмжээ, өргөтгөл, үсгийн фонтын хэмжээ, өнгө, дэвсгэр өнгө, дэвсгэр зураг гэх зүйлсүүдээ бүгдийг нь өөрийн дураар тохируулах боломжтой болхоор их дажгүй санагдсан. Тэгээд гаргахдаа 50, 100 ... хуудсаар нь нэг хавтсанд хийгээд гаргаж байгаа болхоор уншсан хавтсаа тэр чигээр нь устгаад байх боломжтой. За тэгээд хаа ч байсан ном уншиж байх хоббитойнууд нь уншаад байж дээ.

Saturday, December 5, 2009

Алекс Флинн - Дива


Өнөөдөр өдөр энэ номыг уншиж дуусгалаа. Нөгөө л нэг YA охидын номны нэг юм болов уу гэж бодсон чинь арай өөр байна. Цуврал биш болохоор тэгж үйл явц нь сунжрахгүй, богинохон гол санаагаа гаргаад өгчихсөн байгаа нь таалагдлаа.

Гол дүр нь охин байгаа үед амьдралд нь нэг өөрчлөлт гараад л тэгээд хүнд дурлаад л гэдэг бол энэ номонд тэгсэнгүй. Харин ч эсэргээрээ. Найз хөвгүүнээсээ салаад тэрийг өөрийнхөө толгойноос гаргаж хаях гэж байгаа охины тухай. Мэдээж хэрэг зөвхөн хөвгүүний тухай биш л дээ.

Гол дүрийн охин Caitlin дажгүй хороололын хөгжөөн дэмжигчид, хөл бөмбөгийн багийнханыгаа шүтдэг энгийн ахлах сургуульд сурдаг. Бага байхад нь эцэг эх нь салж аав нь өөр гэр бүлтэй болсон. Тиймээс тэр үл хөлдлөх хөрөнгө, гоо сайхны бараа борлуулдаг гунхсан ээжтэйгээ хамт амьдарч ирсэн. Сургуулийнхаа хамгийн hot guy-тай үерхэх болсоос хойш сайн найзууд нь хөгжөөн дэмжигчидийн багийн 2 хэрзгэр охин болж, Homecoming princess (b/c she's a junior not senior yet) болсон.

Гэсэн ч тэрээр дуурийн дуунд сонирхолтой бөгөөд өөрт нь ч гайхалтай хоолой заяасан (жинхэнэ soprano). Урлагын авъяастай хүүхдүүдэд зориулсан урлагын ахлах сургуульд шалгуулж тэнцсэнээр түүний хувьд өөрөө өөрийгөө жинхэнэ утгаараа хэн бэ гэдгээ мэдэх боломж нээгдэнэ.

Миний бодол: эхэндээ хөгжилтэй байсан бол сүүлээрээ бага зэрэг логик дутагдалтай болж ирлээ. Гэхдээ үнэндээ надад таалагдсан. Хувийн шалтгаанаар ... Хэхэ

Cover: C

ЭЗО-ын хичээл дээр эссэ бичих гэж оролдсон нь

ЭЗО дээр "Хувь заяагаа сонгох нь", "Капиталын нууц" хоёр номыг уншуулж түүнийхээ дараагаар эссэ бичих даалгавартай байсан Бодоод үзэхээр юмыг тулгаж хийдэг зангаасаа болоод аль алийг 20 орчим минутад л бичсэн юм байна.

Хувь заяагаа сонгох нь

Капиталын нууцыг тайлахыг оролдсон нь

Song of the Day: Meaghan Smith - Here comes your man


I really loved the beginning. The rest is nice too.

HERE COMES YOUR MAN

Friday, December 4, 2009

Song of the Day: Allegretto


Ludwig Van Beethoven, composer of many marvelous sounds. But out of all his works I like Allegretto of Symphony #7, Op.92. Listen it. You'll love it.

Wednesday, December 2, 2009

Орчин үеийн Beauty and the Beast


3.0/5.0
Диснейгийн "Үзэсгэлэн гоо ба Мангас" хүүхэлдэйн киног үзсэн биз дээ? Beastly бол энэ үлгэрийн орчин үеийн хувилбаруудын нэг. Уг номын кино яг одоо хийгдэж байгаа бөгөөд 2010 онд дэлгэцнээ гарна. Гол дүрүүдэд: Alex Pettyfer, Vanessa Hudgens, Mary-Kate Olsen ... imbd
Уг номын .pdf болон 320*240 хэмжээтэй .jpg өргөтгөл бүхий хувилбарыг хүргэж байна.
PDF
JPG: 001-050, 051-100, 101-150, 151-200, 201-250, 251-300, 301-350, 351-400, 401-450, 451-500, 501-550, 551-600, 601-650, 651-691

Cover: B

About Richelle [my MOST favorite YA author]

Scorpio Richelle Mead (born November 12, 1976) is a New York Times and USA Today bestselling author of urban fantasy books for both adults and teens. Originally from Michigan, Richelle now lives in Seattle, Washington where she works on her three series full-time. Before becoming a writer, she considered a few different career paths. She received a liberal arts degree from the University of Michigan, an MA in Comparative Religion from Western Michigan University, and a Master in Teaching (Middle & High School English) degree from the University of Washington. In the end, she decided writing was the way for her but believes all of her education prepared her for it.

A life-long reader, Richelle has always had a particular fascination with mythology and folklore. When she can actually tear herself away from books (either reading or writing them), she enjoys bad reality TV, traveling, trying interesting cocktails, and shopping for dresses that she then hardly ever wears. She is a self-professed coffee addict, runs on a nocturnal schedule, and has a passion for all things wacky and humorous.

Her adult series are published by Kensington Books. The Georgina Kincaid Series (Succubus Blues, Succubus on Top, Succubus Dreams, and Succubus Heat) tell the humorous and heart-breaking story of a reluctant succubus who can't touch the man she loves without dire side effects. On top of that, she must deal with Hell's middle management team and the many supernatural threats that come her way. Richelle's Dark Swan Series (Storm Born and Thorn Queen) follows Eugenie Markham, a free-lance shaman who battles ghosts and fey that sneak into our world from the Otherworld. When an alarming prophecy suddenly makes her every Otherworldly creature's object of desire, Eugenie must dodge their advances while also fighting a dark power rising within her.

Richelle's YA series, Vampire Academy, is published by Razorbill Books (Penguin) and thus far contains Vampire Academy, Frostbite, and Shadow Kiss. This bestselling series has won honors from the American Library Association and been on a number of lists. It follows the war between two races of vampires, living and undead. Rose Hathaway, a 17-year old half-vampire, is training to be a bodyguard for the living vampires and finds her life complicated by the dangers that involves, as well as an illicit romance with one of her teachers.

Song of the Day: Death Note OST

In my opinion these are the best scores of three albums of Death Note anime.

Disc One.
1. Light's theme (Track #3)
2. L's theme I (#4)
3. Solitude (#7)
4. Hesitation (#12)
5. Shinigami world I (#16)
6. Death note theme (#19)
7. Requiem (#24)



Disc Two
8. Kyrie II (#1)
9. Light Lights up Light [piano] (#8)
10. Black Light (#9)
11. Anxiety (#12)
12. Shinigami world II (#18)
13. Reasoning (#24)
14. Secret (#27)



Disc Three
15. Death image (#1) = Father's death (#21)
16. L (#2)
17. Near's theme (#4)
18. Light's return (#15) = Light's performance (#19)
19. Misa's song [orchestra] (#22) = Misa's song (#27)

Tuesday, December 1, 2009

Inspirational Item: YA novels


YA жанрын номын уншигчид хэн байдаг вэ гэхээр ихэвчлэн 13-21 насны охидууд байдаг (угаасаа target group нь юм чинь тийм байхаас ч яахав дээ).

Энэ төрлийн ном, туужуудад юу өгүүлдэг вэ гэхээр бидний ертөнцөд оршдоггүй (цус сорогч, хүн чоно, сахиусан тэнгэр г.м.), гэхдээ оршдог байсан бол хүн болгоны хүсмээр (зарим тохиолдолд эсэргээр) адал явдлуудыг дагуулсан background бүхий нэг охины (би лав одоохондоо гол дүр нь эрэгтэй байсан сайн YA ном уншаагүй л байна) "төвөгтэй" амьдралын хэсгийг харуулдаг. Өмнө нь амьдралд нь тулгарч байгаагүй зүйлүүд гэв гэнэтхэн, бөөн бөөнөөрөө арван тав зургаа хүрэв үү гүй юу л ундраад ирнэ (мэдээж 17, 18 бол илүү тохиромжтой л доо). Энэ адал явдалуудаа туулах явцдаа хайр дурлал, гарз хохирол зэргийг нилээн амсана дөөөө.

Өөрийнхөө уйтгартай, энгийн, өнгөгүй ертөнцөөс номын адал явдалтай, галзуурам өнгөлөг ертөнцөд бүрэн бүтнээрээ орох нь амттай байдаг болохоор би энэ төрлийн номнуудыг унших дуртай. Нэг цуврал эхэлсэн бол ядаж тэр номыг нь дуусгаж байж санаа амардаг болохоор шөнө хэд хүртэл ч хамаагүй суугаад уншчихдаг. Түүнийхээ дараа ямар ч ядарсан шинжгүй харин ч эрч хүч авдаг (Энэ сүүлийн хэсэг эффектээ алдаж эхлээд байгаа).

Song of the Day: Yann Tiersen - Sur le fil


My all time favorite: Yann Tiersen's Sur le fil from Le fabuleux destin d'Amélie Poulain OST. Enjoy!!!

Monday, November 30, 2009

Setsen falls from the Rocking Horse



It was the 2nd day Kurban (28th of Nov, 2009) celebrations. Tsozo, Setsen (my high school friends) and I were visiting one of our teacher's home due to the holiday. They have a daughter who is 18 months. She was showing her toys and riding a rocking horse (red). I got to admit that it looked very dangerous that she might fall from it. But gladly she didn't. Then Setsen mounted on it and began to rock. Seeing a 17-year-old girl play on in would look funny. So I brought my cell out and started to record it. At the exact moment that we were saying that no one would fall from it because the manufacturers would have considered it and had secured it, the following happened. She fell from the red rocking horse.

Wednesday, November 25, 2009

Бөмбөг - Бөөмбөг - Бямбага


Миний 5 настай үеэл, жоохон хэл муутай. "Намайг" гэдэг үгийг "мамайг" гэж хэлдгийн. Ёооё, жоохон хүүхдүүд муухай шүү нээрээ.

Monday, November 23, 2009

Anne Sexton - The Break (from Love Poems)

It was also my violent heart that broke,
falling down the front hall stairs.
It was also a message I never spoke,
calling, riser after riser, who cares

Wednesday, November 18, 2009

Meet the Volturi


This is COOL.
I love Dimitri (Demetri) from Volturi and Dimitri from Vampire Academy.

Saturday, November 14, 2009

Song of the Day: Alexandre Desplat - New Moon (The Meadow)


New Moon-ы дуунууд дундаас эцсийн эцэст гол тема дуу нь л гоё юм байна. Миний бодлоор энэ нь Bella's lullaby-аас ч гоё болжээ. (Muse-ын тухай бол өөлөлтгүй. Угаасаа тэдний дуу бол жинхэнэ тансаг.)

Friday, November 13, 2009

Friday the 13th

I thought today was supposed to hold the good or the bad luck. So far I haven't notice anything good or bad. It's just a normal day for me. Nothing special. And this makes me sure that all this superstitious stuffs are all bullshit. People (including me) are following these half-hearted prophecies.

Monday, November 9, 2009

I feel like shit! or maybe it's the opposite

I feel like I have became of these Pierro guys. Maybe I want to be one of them. Maybe I like grief, sorrow and solitude.
But the matter of liking itself is doubtful question.
So I guess I should rephrase it. Maybe I enjoy being in grief, sorrow and solitude and gloomy.

Saturday, November 7, 2009

Song of the Day: Miyavi

За, энэ сайхан гей ч юм шиг залуугийн хоёр дууг тавьчихъя. Хамгийн гоё нь гитар л ашиглаад байгаа нь таалагдсан. Эхний дууны клип нь гоё шүү. Ютүб дээрээс олоод үзчихнэ биз дээ. Бас гутландаа хайртай хог. Дүэш бид хоёрт хамгийн их таалагдсан хоёр дуу нь:

Friday, November 6, 2009

Song of the Day: Alanis Morissette - Ironic


Кино үзэж байгаад нэг жоохон охин дуулж байх нь таалагдаад өнгөрч байсан. Дараагаар нь хайж байгаад эх хувилбарыг нь олж авсан. Хөөрхөн, хөнгөхөн дуу.

Inspirational Item: Manga/Anime


Хэдийгээр манга бол хиймэл, байж болшгүй (энэ үг худал байсан бол ямар гоё вэ) гэдгийг нь мэдэж байсан ч манга унших тоолондоо урам авдаг. Манга бол зүгээр л жоохон хүүхдийн уншдаг зурагтай ном биш. Энэ бол хүн болгоны сэтгэлд хүрэхгүй ч яг л уран зохиолын номын адил уншигчидынхаа сэтгэлийг доглуулан бас урам хайрлаж мөн сургамж өгч байдаг зүйл.
Дахин хэлье. Энэ бол зүгээр л нэг жоохон хүүхдийн зурагтай ном биш.

Thursday, November 5, 2009

Inspirational Item: Dream


Өглөө болгон би орноосоо босох үнэхээрийн дургүй. Буцаж унтаад зүүдлээд баймаар байдаг. Би тэр болгон хар дардаггүй болхоор зүүднээс тийм ч их айдаггүй. Харин ч үнэхээрийн сонирхолтой зүйлс болоод байдаг. Сэрсэн хойноо санаж байдаг ч тэр үедээ эрүүл ухаанаар тайлбарлахын аргагүй зүйлүүд зүүдэнд болдог нь таалагддаг юм.
Би зүүдэндээ бодож чадахгүй байсан бодлогоо бодож байсан.
Би зүүдэндээ намайг хэдэн хоног зовоогоод байсан зүйлийнхээ учир шалтгааныг олсон.
Би зүүдэндээ хамгийн ихээр тайван, амар амгалан байдаг.
Тэгэхээр зүүд миний хувьд урам зоригийн хүчин зүйлсийн нэг.
Зүүд бол үхлийн хамаатан, амьдралын дүү.

Жич. Сайхан амралт ч хүнд хэрэгтэй шүү. Нойроор л нөхөх зүйлс байдаг шүү дээ.

Sunday, November 1, 2009

Аюурзана - Бурханы тухай яриа

1.
-Би Бурханыг харсан. Жинхэнээр нь!
-Худлаа.
-Үнэн.
-За, тэгвэл тэр ямар хувцастай байна?
-Яг л номон дээрх шиг улбар хүрэн нөмрөгтэй ...
-Ёстой худлаа. Бурхан нүцгэн байдаг юм.
-Юу?
-Яг л эротик кинон дээр гардаг шиг. Эсвэл эртний Герегийн баримлууд шиг. Гэхдээ бүр тэндээ навч ч үгүй.
-Тэгээд нөгөөх нь ямар байх вэ?
-Чи өөрийгөө гэгээрсэн бурхан байна гээд төсөөл дөө. Тэгвэл чинийх ямар байх нь тийм их чухал уу?
-За, төсөөлье. Би бурхан, би нүцгэн... Миний хажууд нүцгэн эмэгтэй бурхад байх уу?

-Эмэгтэй бурхад гэж байдаггүй юм.
-Тэгтэл эмэгтэй хүн гэж бий шүү дээ. Тэднийг нүцгэнээр нь харвал нүцгэн бурханы нөгөөх нь яах бол гэж үү? Чи тэгж асуусан уу?
-Ээ, тэнэг! Ээ, тэнэг! Бурханд эмэгтэй хүн нүцгэнээрээ ч, ганган хувцастайгаараа ч хэрэггүй. Тэр чинь Бурхан! Ойлгож байна уу?
-Олимпийн бурханд сайхан хүүхнүүдэд дурлаж, бүр хүүхэд төрүүлсэн гэдэг биз дээ?
-Тэр Зевс энэ тэр чинь жинхэнэ бурхан биш. Ердөө л домог. Үгүй, би чамд яаж ойлгуулъя даа?
-Байз, байз. Түрүүнийхээ яриаг үргэлжлүүлье. Чиний тэр бурханд ямар ч сайхан хүүхэн хэрэггүй, тийм үү?
-Тийм ээ, яагаад гэвэл тэр Бурхан.
-Бурханд зөвхөн эр хүн л хэрэгтэй гэж үү?
-Түүнд хэн ч хэрэггүй.
-Ингэхэд чи өөрөө бурханыг харсан юм уу?
-Хараагүй ээ.
-За тэгвэл, найз минь, олж хараагүй бурханыхаа тухай надад сургахаа больж үз. Би бол бурханыг харсан. Номонд гардагчлан, тэр улбар хүрэн нөмрөгтэй байсан.
-Чи хараагүй ээ.
-Харсан.
-Бурханы элч, хувилгаан, чагаа тэнгэр, харь гарагийн гийчдийг харсан байж болно. Биширмээр сайхан ламтай тааралдаж болно. Бурханыг бол хэнч олж үзэхгүй. Бурхан хүнд харагдахгүй.
-Бас сонсогдохгүй юу?
-Чихэнд бол сонсогдохгүй. Бурханы зарлигийг сонссон мэтээр хэн нэгэн хүнд санагдвал, тэр өөрийнх нь дотоод дуу хоолой л байж таарна. Бурханыг үнэрлэж, үнсэж, илж тэмтэрсэн бол, тэр зүүдэнд болсон учрал биз. Зүүдлээгүй, бодот амьдралдаа бурхантай гар барьсан тохиолдол байва, тэр бодот амьдралд нь чи бид хоёрын ярилцаж суугаа энэ амьдрал биш байж таарна...

Saturday, October 31, 2009

Inspirational Item: Guitar Pick

Би гитар тоглож чаддаггүй л дээ. Гэхдээ сурах гэж байгаа. (Төлөвлөгдчихсөн. Өөрөө өөрөөсөө голрохгүйг хичээнэ ээ.)
Тэгээд гитарын пик харахаар, тэр тусмаа гартаа барьхаар тэр чигээрээ урлагын хүн шиг санагдаад гоё мэдрэмж төрөөд явчихдаг юм. Өдөр тутмын энэ л нэг академик амьдралаас салаад яг л дураараа, дуртай зүйлээ хийгээд түүндээ сэтгэл хангалуун явж байгаа юм шиг санагдаад явчихдаг. Урлагынхан үүнээс ч илүү сайхныг мэдэрдэг байх. Тэгэхээр тэд нэгэнт амтыг нь амсчихсан тохиолдолд буцах аргагүй гээд байдаг нь аргагүй л дээ.