Monday, June 29, 2009

Хромосомын ялгаа


Төрөл бүрийн амьтадын биеийн хромосомын тооны ялгаа: жимсний ялаа 8, чийгний улаан хорхой 36, Төвд үнэг 36, гаршуулсан гахай 38, гэрийн муур 38, лабораторын цагаан хулгана 40, туулай 44, чандага 46, хүн 46, горилл 48, хүн чоно 48, цус сорогч 50, гаршуулсан хонь 54, эмгэн хумс 54, заан 56,туузан хорхой 56, үхэр 60, илжиг 62, адуу 64, гахай 64, тагтаа 78, нохой 78 ...

Saturday, June 27, 2009

Хар Ая - Г.Аюурзана

Хар Ая
Нэг л хачин, тэгэхдээ юугаараа ч юм бэ сэтгэл татам аялгуу ажээ.
-Наадхиа чи өөрөө зохиосон уу?
-М-хн
-Юу гэдэг симфони вэ дээ?
Миний асуултын шооч аясыг тэр анзаарсан бололтой, тоглохоо болиод над руу эгц шитэж,
-"Хар ая" гэдэг юм гэх нь ууртай.
-"Хар ая" аа?
Түрүүнээс хойш миний гайхлыг төрүүлж байсан бүхэн дээр энэ нэр ч бас нэмэгдэв. Гэхдээ "Хар ая" гэж нэрлэхээс ч өөрцгүй байсан мэт.

Friday, June 26, 2009

Twilight Saga: (Book 4) Breaking Dawn

3.0/5.0
Энэ номонд ямар ч онцгой юм байхгүй. Яахав арай алиа болгох гэж үзсэн л дээ. Яг үнэнийг хэлэхэд зүгээр л цуврал туужаа аз жаргалтайгаар дуусгах л гэсэн төгсгөл ном.

Cover: B+

Twilight Saga: (Book 3) Eclipse

4.0/5.0
Эмэгтэй хүн хоёр эсвэл тэрнээс ч олон нүүртэй. Бусдын сэтгэл зүрхэд юу тарьж байгаагаа анзаарахгүй явсаар нэг л мэдэхэд хэтэрхий оройтсон байдаг. Ямар нэгэн байдлаар.

Хүн өөрөө ч анзааралгүйгээр нэгэн зэрэг хоёр хүнд хайртай байж болох уу? Эсвэл энэ нь зүгээр л юм бүхнийг өөртөө авахыг хүсдэг байгалийн зан араншин болох шунал нь уу? Сэтгэлд нь багтах хоёр эр хүнийг нэгэн зэрэг хайрлаж чадах уу? Хэн хэнийг хангалттай хайрлаж чадахгүй. Хэн нэгнийг нь сонгох л хэрэгтэй. Илүү хайртай нэгнийг нь, эсвэл илүү ойрхон нэгнийг нь.

Хамгийн хэцүү нь өрсөлдөгч нар бие биенийхээ өөдөөс харсан цагтаа хэн нь ч ялагдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Беллагийн сэтгэлд хэн нь илүү зай эзэлдэгээ бие биедээ харуулах гэж өрсөлдөнө.

Сонголт Беллагийн толгойг хэрхэн эргүүлж байгааг, сонголтын дараа хэн нь илүү өрөвдөлтэй байдалд орж байгааг илүү тодотгон үзүүлсэн.

Энгийн зүйлийг тийм ч их сэтгэл хөдлөлгүйгээр харуулсан.

Cover: A

Twilight Saga: (Book 2) New Moon

5.0/5.0
Энэ ном хоорондоо эрс ялгаатай 4 өөр хэсгийг агуулдаг. Эдуардыг явахаас өмнө, Эдуардыг явсны дараа, Жейкобтай цаг нөгцөөдөг болсон үе, бас Италь руу нийссэнээс хойш.

Эхний хэсэг бол зүгээр л эхлэл. Twilight ийн үргэлжлэл хэсэг төдий л жаргалтай өнгөрсөн зуныг дурссан.

Амьдралынх нь утга учир шиг санагддаг байсан нэгэн нь явсны дараа өөрийгөө хэрэггүй болсон гэж мэдрэх тэр шаналал, цээжиндээ хутгаар зоолгож нүхлүүлсэн юм шиг хөндий хоосон байдал, амьдрал нь утгагүй болж ганцаардсан ч амьдралдаа хэнийг ч оруулахгүй байх гэсэн ухамсаргүй үйлдлүүд .... Саатуулах хэн ч үгүй байгаа хэсгүүдийн үг бүр зүрх зүсмээр ...

Нэгэнт эргэж ирэхгүйгээр явсан гэж бодож байгаа ч дэргэд нь байгаа юм шиг мэдрэмжид хар тамхи шигээр тэмүүлж өөрийгөө зөнд нь хаяж байгаа нь хэтэрхий бодитой. Гэхдээ Белла тэр үеүүдэд нь түүнийг аврах найзаа олсон байдаг нь тэрнийг асуудлын соронзон гэхээсээ илүү азтай нэгэн болгосон. Сэтгэлийн шарх нь аньж байгаа юм шиг санагдах боловч яг үнэндээ ахин зүрхэнд нь нүх малтагдаж байгааг Белла өөрөө ч анзаараагүй. Яг үнэндээ ямар ч шарх аниагүй зүгээр л тэр шархыг байхгүй гэх бодохыг хүссэн хүсэлдээ л итгэсэн хэрэг.

Нэгэнт сэмэрсэн сэтгэлийнхээ эзнийг ямар ч үнээр хамаагүй аврах гэж явж байхдаа нөгөө эзнээ ч бас зовоож байгаа нь сонголт, гадаад байдал бас үл ойлголцолын үр дүн.
Белла бол ямар ч онцгой зүйлгүй жирийн л нэг охин. Тэр хүн бүртэй л адил баярладаг, догдолдог, алддаг, гутардаг, гуньдаг, тусламж эрдэг, хуурдаг, хууртагддаг, санаа зовдог, итгэдэг, итгэл алдардаг, бас шаналдаг. Эдуардыг зүгээр л нэг сэтгэл татам залуу гэхийн оронд цус сорогч гэж, Жейкобыг найздаа дурласан хөвгүүн гэхийн оронд хүн чоно гэсэн нь уншихад сонирхолтой л болгосон болхоос биш өдөр тутамд маань тохиолдож л байдаг зүйл.
Хүний амьдрал өөрөө жүжиг...

Cover: A

Twilight Saga: (Book 1) Twilight

4.0/5.0
Тэр чигээрээ үлгэрийн орон л гэсэн үг. Белла бол ямар ч охин атаархахаар хувь заяатай байсан. Оршин тогтнох бүхий л хугацаандаа ганцхан өөрт нь л дурлаж, ганцхан өөрийг нь л хайрлаж явахын дээр хүн бусын бүхий л төгс төгөлдөр залууг олно гэдэг ер бусын хэрэг.

Жеймсын ан Белла Эдуард хоёрын холбоог шалгасан бас нотолсон үйл явдал болсон.

Эхнээсээ эхлээд төгсгөл хүртлээ үйл явдлууд үлгэрийн юм шиг гайхалтай, романтик, бас гайхам амархнаар өнгөрдөг.

Cover: B-