Friday, June 26, 2009

Twilight Saga: (Book 2) New Moon

5.0/5.0
Энэ ном хоорондоо эрс ялгаатай 4 өөр хэсгийг агуулдаг. Эдуардыг явахаас өмнө, Эдуардыг явсны дараа, Жейкобтай цаг нөгцөөдөг болсон үе, бас Италь руу нийссэнээс хойш.

Эхний хэсэг бол зүгээр л эхлэл. Twilight ийн үргэлжлэл хэсэг төдий л жаргалтай өнгөрсөн зуныг дурссан.

Амьдралынх нь утга учир шиг санагддаг байсан нэгэн нь явсны дараа өөрийгөө хэрэггүй болсон гэж мэдрэх тэр шаналал, цээжиндээ хутгаар зоолгож нүхлүүлсэн юм шиг хөндий хоосон байдал, амьдрал нь утгагүй болж ганцаардсан ч амьдралдаа хэнийг ч оруулахгүй байх гэсэн ухамсаргүй үйлдлүүд .... Саатуулах хэн ч үгүй байгаа хэсгүүдийн үг бүр зүрх зүсмээр ...

Нэгэнт эргэж ирэхгүйгээр явсан гэж бодож байгаа ч дэргэд нь байгаа юм шиг мэдрэмжид хар тамхи шигээр тэмүүлж өөрийгөө зөнд нь хаяж байгаа нь хэтэрхий бодитой. Гэхдээ Белла тэр үеүүдэд нь түүнийг аврах найзаа олсон байдаг нь тэрнийг асуудлын соронзон гэхээсээ илүү азтай нэгэн болгосон. Сэтгэлийн шарх нь аньж байгаа юм шиг санагдах боловч яг үнэндээ ахин зүрхэнд нь нүх малтагдаж байгааг Белла өөрөө ч анзаараагүй. Яг үнэндээ ямар ч шарх аниагүй зүгээр л тэр шархыг байхгүй гэх бодохыг хүссэн хүсэлдээ л итгэсэн хэрэг.

Нэгэнт сэмэрсэн сэтгэлийнхээ эзнийг ямар ч үнээр хамаагүй аврах гэж явж байхдаа нөгөө эзнээ ч бас зовоож байгаа нь сонголт, гадаад байдал бас үл ойлголцолын үр дүн.
Белла бол ямар ч онцгой зүйлгүй жирийн л нэг охин. Тэр хүн бүртэй л адил баярладаг, догдолдог, алддаг, гутардаг, гуньдаг, тусламж эрдэг, хуурдаг, хууртагддаг, санаа зовдог, итгэдэг, итгэл алдардаг, бас шаналдаг. Эдуардыг зүгээр л нэг сэтгэл татам залуу гэхийн оронд цус сорогч гэж, Жейкобыг найздаа дурласан хөвгүүн гэхийн оронд хүн чоно гэсэн нь уншихад сонирхолтой л болгосон болхоос биш өдөр тутамд маань тохиолдож л байдаг зүйл.
Хүний амьдрал өөрөө жүжиг...

Cover: A