Sunday, July 26, 2009

Хэт жижигхэн гартай хүн юу хийвэл зүгээр вэ

Би жаахан уран бүтээлч болмоор санагдсан юм.

Хамгийн түрүүнд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглох сонирхол төрсөн. Юутай ч хамгийн түрүүнд нотоо сурах тул төгөлдөр хуураас эхэлвэл дээр гэж үзлээ. Тэгээд төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Багш нь анхнаасаа л намайг "жижигхэн гартай, богино хуруутай" гээд л ер нь бүтэхгүй гэж эхэлсэн. Удалгүй ч хаячихсан.

Дараагаар нь буудлаганд дурлалаа. Урт бууныхан цардуулдсан хувцас өмсдөг болхоор ч тэр үү угаасаа ч илүү cool гэж бодсон юм уу гар буунд илүү сонирхолтой байсан. Тэгээд гурвалжингийн гүүрний тэр хавьд байдаг буудлагын клуб дээр очиж шалгууллаа. Өлзий багш надад гар буу бариулаад л, шагайлгаад л, өргүүлээд л, буулгаад л, булчин шалгаад л, судасны цохилт хэмжээд л .... Хэхэ. Эцэст нь ахиад л тэнцээгүй. Шалтгаан нь "гар чинь жижиг байна, хуруу чинь богино байна, тэгээд жаахан сульдаа байна" гэдэг байгаа. Больлоо

....

-Тэгвэл жижигхэн гартай, богинохон хуруутай хүмүүс бичиг цаасны ажлаас өөр юу хийж болох вэ?
-Өндөг сурталчилж зардаг хүн болох хэрэгтэй. Яагаад гээч?
-Том гартай хүнийг бодвол жижиг гартай хүн өндөгтэй арай дээр ажиллаж чадна гэж үү? -Үгүй ээ.
-Зүгээр л, жижиг гартай хүн гартаа өндөг барьсан байхад том гартай хүн барьсан байгааг бодвол өндөг нь арай том л харагддаг байхгүй юу. Хэхэхэхэ

Saturday, July 25, 2009

NaNa


Би амьдралдаа NaNa-г яасан ч үзэхгүй гэж бодож байлаа. Гэхдээ өнөөдөр сууж байгаад эхний улирлын 47 эпизодыг үзлээ. Яагаад өмнө нь үзэхгүй гэж шийдсэнээ гайхаж л байна. Өрнөл нь бодож байсны дагуу л онц юмгүй үргэлжилдэг боловч төгсгөл нь зүрх шимшрүүлмээр юм аа. Ойрд ингэж уйлсангүй.

Тэгээд яаж ч бодоод үзсэн анимэ болгон сайн сайхан байгаад байж болохгүй шүү дээ. Золиос хаа ч гарч л байдаг. Тэрийг шууд харуулж байгаа нь үзэхэд хэцүү, үзэхгүй байхад харамсмаар юм.

Wednesday, July 8, 2009

Мэдрэхүй

Заримдаа надад бид нар зүгээр л сүнс болчих шиг санагддаг. Эргэн тойронд чинь бүх зүйл чамаас огт хамаарахгүй өрнөөд л, чи харин зүгээр л тэрийг нь ажиглаад л, чамд юу ч мэдрэгдэхгүй. Цаг нөхцөөх гэж ямар ч утгагүй кино үзэж байгаа юм шиг.

Ихэнх тохиолдлуудад надад сүнс шиг байх таалагддаг юм. Өөрийгөө биш бусдыг ажиглах аятайхан санагддаг гэх үү дээ. Өөрөө юу ч мэдрэхгүй байх нь тааламжтай. Зүрх хөөрөхгүй, баярлахгүй, цочирдохгүй, хайрлахгүй, гомдохгүй, бас зовохгүй. Жаргалтай байхад бие хүртэл хөнгөрөөд л ирдэг. Харин гунигтай байхад цээж хүртэл хүндрээд ирдэг. Гунигтай байхад цээжин дээр дараад авдаг тэр бул чулууг зайлуулахын тулд жаргалтай байхад мэдрэгддэг хөнгөн байдлаа хамтад нь устгачихдаг. Жаргахаасаа зовохгүй байхыг илүүд үзэх нь хэний ч амьдралын зорилгуудын дор гүн агуулаастай байдаг. Жаргах нь яахав, зовохгүй л байвал боллоо ....

Нөгөө талаас сүнс шиг байх нь бүр галзууруулмаар. Өөрийгөө амьд эсэхээ мэдрэхгүй байна гэдэг чинь энд оршихгүй байна гэсэнтэй адил болж хувирна. Оршин байгаагаа мэдрэхийн тулд нөгөө сэтгэл хөдлөлүүдээ санагалзана, ахин мэдрэхийг хүснэ, мэдрэхгүй бол мэдрүүлэх гэж хичээнэ. Жаахан ч болтугай өвдөлтийг хүртэл тэр хэвээр нь байлгахыг хүснэ. Алга болчихвол ахиад өөрийг хайна. Хов хоосон байдлаас зовохыг илүүд үзнэ. Жаргахын тулд зовсон ч яадаг юм. Зовсон ч яадаг юм жаргаж л байвал боллоо ....

Мэдэрч байхдаа мэдрэхгүй байхыг хүснэ. Мэдрэхгүй байхдаа мэдрэхийг хүснэ. Амьд байхдаа сүнс болохыг хүснэ. Сүнс байхдаа амьд байхыг хүснэ. Нэг газраа тогтохгүй, үргэлж өөрчлөгдөхийг хичээнэ. Гэхдээ өөрөө бусдыг өөрчлөгдөхгүй байхыг хүснэ.