Sunday, July 26, 2009

Хэт жижигхэн гартай хүн юу хийвэл зүгээр вэ

Би жаахан уран бүтээлч болмоор санагдсан юм.

Хамгийн түрүүнд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглох сонирхол төрсөн. Юутай ч хамгийн түрүүнд нотоо сурах тул төгөлдөр хуураас эхэлвэл дээр гэж үзлээ. Тэгээд төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Багш нь анхнаасаа л намайг "жижигхэн гартай, богино хуруутай" гээд л ер нь бүтэхгүй гэж эхэлсэн. Удалгүй ч хаячихсан.

Дараагаар нь буудлаганд дурлалаа. Урт бууныхан цардуулдсан хувцас өмсдөг болхоор ч тэр үү угаасаа ч илүү cool гэж бодсон юм уу гар буунд илүү сонирхолтой байсан. Тэгээд гурвалжингийн гүүрний тэр хавьд байдаг буудлагын клуб дээр очиж шалгууллаа. Өлзий багш надад гар буу бариулаад л, шагайлгаад л, өргүүлээд л, буулгаад л, булчин шалгаад л, судасны цохилт хэмжээд л .... Хэхэ. Эцэст нь ахиад л тэнцээгүй. Шалтгаан нь "гар чинь жижиг байна, хуруу чинь богино байна, тэгээд жаахан сульдаа байна" гэдэг байгаа. Больлоо

....

-Тэгвэл жижигхэн гартай, богинохон хуруутай хүмүүс бичиг цаасны ажлаас өөр юу хийж болох вэ?
-Өндөг сурталчилж зардаг хүн болох хэрэгтэй. Яагаад гээч?
-Том гартай хүнийг бодвол жижиг гартай хүн өндөгтэй арай дээр ажиллаж чадна гэж үү? -Үгүй ээ.
-Зүгээр л, жижиг гартай хүн гартаа өндөг барьсан байхад том гартай хүн барьсан байгааг бодвол өндөг нь арай том л харагддаг байхгүй юу. Хэхэхэхэ