Saturday, August 29, 2009

Ану, Цоозоо хоёр дурлав


Найман сарын 28нд Болдоо Түвшөө хоёрын төрсөн өдрийг далимдуулж Ахлах сургуулийнхан маань уулзалт хийлээ. Бид хоёр уулзалтанд очихоосоо өмнө сургуульд Цоозоогын сургууль дээр очиж бүртгүүлэх хэрэгтэй байсан юм. Тэгээд оройтож уулзалтруугаа явсан. Замдаа яахав бид хоёр ярьдаг зүйлүүдээ л ярьж явлаа. Тэгсэн чинь гэнэт ...

Улаан өнгөтэй хоёр хаалгатай Mercedes Benz хоёулангийнх нь нүдэнд өртлөө (Яг үнэндээ Цоозоо эхлээд харсан л даа). Тэгээд хоёр охин тэр машиныг тойрч хэсэг эргэлдэв. Ард урдаас нь тойрч харлаа (Бараг л илж үзлээ). Гаднаас харсан хүнд хулгайлах гэж байгаа юм шиг л харагдсан даа. Зургийг нь дарж аваад л цаашаа явсан.


Очоод ангийн зарим хөвгүүддээ юу гэж ойлгохыг нь үзэх гээд "Бид хоёр сая дурлачихлаа" гэсэн чинь харваас хүн болгон эхлээд тэрийг ямар нэгэн зүйл биш хэн нэгэн гэж л ойлгож байна лээ.


Машинд дуртай охидууд зөндөө л байдаг ш дээ.

Monday, August 10, 2009

Хөх Цустнууд Тууж /Blue Bloods Novel/

Зохиогч: Melissa de la Cruz
Албан ёсны сайт


Нэгдүгээр Боть: Цусан удам /Blood Lines/

1620 онд Mayflower далайд гарахдаа Америкийг цогцлоох хүмүүсийг тавцан дээрээ авч явж байлаа. Miles Standish, John Alden, Constance Hopkins. Гэвч нүүдэлчид тэр чигээрээ цайлган хүмүүс биш байлаа. Тэд шашны хавчлагаас зугатаж байгаагүй юм. Үнэндээ тэд бүр хүмүүс ч биш байлаа. Тэд цус сорогчид байсан юм.

Цус сорогчид Шинэ Ертөнцөд хурдан уусчээ. Маш их хүч чадал, эд хөрөнгө мөн нөлөөг олж авснаар Америкийн нийгмийн Хөх Цустнууд гэж магтагдаж байлаа. Хөх Цустнууд тэдний үхэшгүй байдал нууц хэвээрээ үлдэнэ гэж амлажээ.

Гэвч одоо, New York хотод нууц аюулд ороод байлаа. Schuyler Van Alen бол тансаг хувийн ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Арван тав хүрэхэд нь гар дээр нь харагдахуйц хөх судсан шигтгэмэл гарч ирнэ. Түүхий хоол идмээр санагдах болж эртний цагын тухай дүрс үзэгдэх болжээ. Тэгтэл сургуулийнх нь нэг охин бүх цус нь шүүгдэж үхсэн олджээ. Schuyler юу гэж бодохоо ч мэдэхгүй байлаа. Тэдгээр цус сорогчдын домгууд үнэн гэж үү?

Cover: D+

Хоёрдугаар Боть: Багт Наадам /Masquerade/

Schuyler Van Alen залуу Хөх Цустаны үхлийн шалтгааныг олохыг хүсч байлаа. Түүний хайгуул түүнд туслаж чадах ганц хүнийг олно гэж найдан Италийн Венец рүү явжээ. Тэр үед New York-д хотын чинээлэг, хүчирхэг, хүн бусын жинхэнэ Хөх Цустнуудын алдарт Дөрвөн Зууны Үдэшлэгийн бэлтгэл хийгдэж байлаа. Гэхдээ жинхэнэ аюул үдэшлэгийн дараах багт наадамд нуугдаж байлаа. Багны ард залуу цус сорогчын хувь заяаг орвонгоор нь өөрчлөх нээлт нуугдаж байлаа.

Cover: C



Гуравдугаар Боть: Нээлт /Revelation/

Schuyler Van Alen-ы цусны эрх эргэлзээтэй байдалд ороод байлаа. Залуу цус сорогч үнэн хэрэг дээрээ Хөх Цустан гэж үү? Эсвэл түүний судсаар аюулт Мөнгөн Цус гүйж байна уу? Энэ зөрчилдөөн улам орооцолдоход Schuyler Force-ынд өөрийн зальт өш хонзонгийн тэнгэр Mimi Force, нууц шохоорхол Jack Force-той нэг дээвэр дөрөөлөгдсөн байлаа.

Rio de Janeiro дахь эртний хүч чадлын газар аюулд өртөхөд Хөх Цустнууд Schuyler-ыг өөрсдийнхөө талд авахыг хүснэ. Мөрий өндөр, тулаан цустай. Гэсэн ч Schuyler үүрэг хариуцлага, хуял тачаалын хооронд, хайр, эрх чөлөөний хооронд алийг нь сонгохоо мэдэхгүй болж гүйцнэ.


Cover: B+

Дөрөвдүгээр Боть: Van Alen-ы Өв Хөрөнгө /The Van Alen Legacy/

Bliss-ын үнэн төрх илэрхэд Аюулт Мөнгөн Цустнуудын сүрдүүлэг ихсэнэ. New York хотын тансаг амьдралд дассан Хөх Цустнууд амьдралын төлөөх тулаанд орно. Upper East хэсгийн залуу цус сорогчдын хувьх хайр сэтгэл хүршгүй зүйл хэвээрээ байлаа. Jack, Schuyler хоёрын хооронд бүх зүйл дууссан. Oliver-ын зүрх нь шархалсан. Зөвхөн Mimi л аз жаргалтай байх шиг байлаа.


Cover: B+
Жич: Би өөрөө энэ номыг уншаагүй байгаа. (одоохондоо. Гэхдээ уншина)

Wednesday, August 5, 2009

Тамын Хэрэгслүүд Туужын Гол Дүрүүд /The Infernal Devices - the Characters/

Will: Will бол Викториагийн үеийн ямар ч аятайхан охинд түүнтэй орооцолдохгүй байхыг анхааруулж байхаар тийм төрлийн арван долоон настай залуу. Тэр ууна, мөрийтэй тоглоно, ёс суртахуунгүй хүүхнүүдийн дунд байх дуртай - за юутай ч тэр таалагдсан болгоноо л хийж явдаг. Will хүн болгоныг бас юм бүхнийг үзэн ядна. Магадгүй Jem-ыг үзэн яддаггүй байж болох ч тэр нь ч эргэлзээтэй. Charlotte түүнийг яаж ядаж арван есөн нас хүртэл нь амьд байлгана даа гэж цөхрөнгөө барна. Will Tessa-д хачирхалтайгаар татагдаж эхлэх үед түүний найзууд Доод ертөнцийн охин Will-ын аврал болно гэдэгт итгэж эхэлнэ. Түүний амьдралыг шорон болгож буй уйтгарт нууцруу Tessa ойртох тусам тэр хоёрыг хэн хэнийг нь устгах аюул улам нөмөрсөөр байх болно.



Tessa: Tessa амьдралынхаа эхний арван зургаан жилийг эцэг эхийг нь сүйх тэрэгний ослоос болж нас барсанаас хойш хэтэрхийн хашир нагац эгчтэйгээ өнгөрөөсөн. Түүний амьдрал өөрийгөө гол баатаруудынх оронд төсөөлсөн номон дунд өнгөрсөн боловч түүний ах Nathaniel сураггүй алга болж гагцхүү нууцлагдмал Darke-ын эгч дүүс л ахынх нь байгаа газрыг мэдэж байж магадгүй тул тэр New York-оос London-руу явах хэрэгтэй болно.London- Институтын Сүүдрийн Ангуучид түүний ахыгаа олох цорын ганц найдвар нь байх боловч тэдний буг чөтгөр, Доод ертөнцийнхөний нууцлагдмал ертөнц ялангуяа Tessa өөрийгөө бодож байснаасаа ч илүү тэдэнтэй холбоотой юм байна гэдгээ ухаарах үед түүнийг маш их аюулыг дагаж байлаа ...


Jem: Эцэг эхийг нь хороосон Буг чөтгөр түүнийг маш аймшигтай төлөөсөөр амьд үлдээснээр өнчих хүү Шанхай-н Институт-д өсч том болжээ. Эмзэг бас мөнгөн үст Jem-ыг хэн ч харсан Буг чөтгөрийн ангууч гэж хэлхээргүй боловч түүний чадвар, соргог ухаан нь түүнийг ширүүн өрсөлдөгч болгодог. Jem Tessa-гаас өөртэйгөө адил хоёр ертөнцийн дунд хавчигдсан, аль алинд нь үл харъяалагдах танил байдлыг олж харна. Jem Tessa-д улам ихээр татагдаж эхлэхэд Will цорын ганц халамжилдаг хүнээ гэмтээх болов уу?







Jessamyn: Jessamyn-ы эцэг эх Will-ын эцэг эхийн адилаар Clave-ийг орхисон Сүүдрийн Ангуучид. Эцэг эх нь галд амиа алдсанаар Jessamyn өнчирч түүнийг London-ы Институт-д George Charlotte хоёр өсгөсөн. Jessamyn бэлтгэлээс эхлээд "муухай үнэртэй бас заваан" гэж боддог буг чөтгөрүүдийн учруулж буй аюул хүртэл Сүүдрийн Ангуучидийн бүх ертөнцийг үзэн ядна. Хутган ирмэг бүхий парасоль, дутахгүй хурч хэл амаар зэвсэглэсэн Jessamyn өөрөө хүсэх юм бол тухалдахаас аргагүйд хүрдэг ер бусын амьтадаас ч дутахгүй өөртөө ч бас аюул учруулж чадна.





George: Хайнга бас гайхалтай George ихэнх цагаа Институтын газар доорхи өрөөнд араа шүд, оньсоор гайхамшигтай төхөөрөмж, зэвсэгүүд зохион бүтээж өнгөрөөнө. Харамсалтай нь түүний зохиосон бүтээлүүд ажиллахтайгаа зэрэгцээд ажиллахгүй байх нь элбэг. Мөн George шинээр гайхалтай бүтээл хийх бүртээ хааяахан нэг өөрийгөө галдаж орхидог. Tessa өөрийг нь бүлэг automata (цагын механизмын хэсгүүдээр бүтээгдсэн хүн) ороогчид дагаж байгааг мэдэхэд George л тэдний хэрхэн ажилладагыг тогтоон London хотын ер бусын ертөнцийн урьд өмнө үзэж байгаагүй хорон ажиллагааг илрүүлэхэд тусална.


Charlotte: Хорин хоёр настай Charlotte Институтыг тэр чигээр нь туршлагатай гараар удирдана. Сайхан сэтгэлтэй бас элэгсэг тэрээр хайнга ч хайрт нөхрөөсөө ганцаардсан сэтгэлээ нууж дээвэр дор нь амьдарч буй өнчирч хоцорсон Сүүдрийн Ангуучидыг халамжилахын тулд чадах бүхнээ хийдэг. Tessa-ын ахыгаа хайх эрэл нь Сүүдрийн Ангуучидыг хооронд нь ч хагаралдуулж болохуйц London хотын Доод ертөнцийнхны дундах аалзны тор шиг хахууль, хууран мэхлэлтүүдийг илрүүлэх хүртэл Charlotte-ын хийж чадахгүй зүйл гэж үгүй байлаа.

Үхлийн Зэмсгүүд Туужын Гол дүрүүд /The Mortal Instruments - The Characters/

Clary Fray: Арван таван настай, улаан үстэй, хэрэг таригч, зураач, бас анимэ хорхойтон. Түүний хамгийн сайн найз (цорын ганц жинхэнэ найз) нь эрэгтэй. Түүний ээж нь уймраа зураач, харин түүний тоглоомын талбай нь Manhattan -ы гудамжууд болон шөнийн клубүүд. Тэр өөр хэн ч олж харж чадахгүй байгаа бүлэг өсвөр наснийхан нэг хөвгүүнийг алах хүртэл л ийм байлаа. Тэр нь зүгээр ч нэг хөвгүүн биш болж таарчээ ...

Jace Wayland: Тулалдах, Буг чөтгөрүүдийг агнах тэднийг хороох нь түүний хамгийн сайн хийж чадах зүйлс. Гэсэн ч түүний биеээр дүүрэн эрэвгэр сорви, хар түлэнхий Тэмдэгүүд нь түүний хувьд нэр төрийн бэлэг тэмдэг. Түүнийг аравтай байхад эцэг эх нүднийх нь өмнө Valentine-ын бараа бологчидод алагсдан. Түүнийг харж чаддаг магадгүй өөрөөс нь ч илүү сайн хардаг энгийн охин Clary-тай уулзах хүртэл Jace-ын огт ярьдаггүй зүйлс олон байлаа. Тэднийг холбох холбоо Jace-ыг ахин хэзээ ч санахыг хүсдэггүй хар бараан нууцуудтай нь нүүр тулахад хүргэнэ ...


Simon Lewis: Simon Lewis өөрийнхөө амьдралд дуртай. Тэр Brooklyn-ы орчин үеийн хороололд амьдарч, нэр нь өдөр болгон солигдож байдаг хамтлагт бөмбөр тоглож, бас хамгийн сайн найзаа шороохсон тийм чи нууц биш шохоорхолоо нуудаг. Тэр нэг л өдөр түүнд энэ тухай хэлнэ гэж бодож байгаа. Clary-ын ээж алга болж, тэр хоёр Сүүдрийн Ангуучдын нууц ертөнцөд сорогдон орж, тэднийг үхлийн аюул учруулж, бүр ч долоон дор нь Clary шаргал үст Сүүдрийн Ангууч Jace-д татагдаж эхлэхэд тэр нэг өдөр нь дэндүү хурдан ирнэ ...
Isabelle Lightwood: Сүүдрийн Ангуучдын эртний гэр бүлийн охин, Isabelle яг л тэр зэрлэг буг чөтгөрүүдэд занга тавьж байхдаа хэрэглэдэг мөнгөлөг-алтан ташуур шигээ л гялалздаг. Тэр ухаантай, тэр аяултай, тэр үзэсгэлэнтэй, мөн тэр Clary-д тийм ч дуртай биш юм шиг харагддаг ч Isabelle Simon -ыг сонирхож эхлэх үед үндсээрээ өөрчлөгдөнө ...


Alec Lightwood: Isabelle -ын ах мөн Lightwood-ын хүүхдүүдээс хамгийн ахмад нь болох Alec буг чөтгөртэй тулалдахаас илүүтэйгээр тэдний талаар уншихийг илүүд үздэг дурамжхан Сүүдрийн Ангууч. Түүний өргөмөл дүү Jace-дээ хандах туулийн үнэнч сэтгэл нь Alec-ын үхсэн ч хадгалах нууцыг нь нууна ...


Luke Garroway: Clary-д ээж Jocelyn нь Luke-ыг өөрийнх нь хуучны найз нарын нэг гэж үргэл халдэг байсан ба тэр бол найрсаг номын дэлгүүрийг эзэн, жийнс-бас-цамц төрлийн залуу. Заримдаа Clary Luke-ыг өөрийнхөө аав байсан болоосой гэж хүснэ. Ядаж л Jocelyn алга болж Luke яагаад ч юм Clary-д туслахаас татгалзах хүртэл Clary "гэр бүлийн хуучны анд" гээчин талаар яг юу мэддэг гэдгээ эргэцүүлж эхлэх хүртэл тэгж хүсч байлаа.

Magnus Bane: Magnus бол Brooklyn-ы Дээд зэрэглэлийн шидтэн. Тэр гурван зуун настай, Williamsburg -ын дээд давхарт амьдардаг, үдэшлэг зохион байгуулах дуртай нэгэн. Олон, маш олон үдэшлэгүүд. Тэр бас гоёл, солонгын өнгийн савхин өмд өмс өөрийгөө гялтгануураар бүрхэх дуртай. Олон, маш олон гялтгануур. Magnus найдваргүй аврагч шиг харагдах хэдий ч Clary өөрийнхөө дурсамжинд түүний гарын үсгийг олсноор магадгүй тэр ээжийгээ олоход нь туслах түлхүүр юм гэдгийг ухаарна.

Valentine Morgenstern: Арван таван жилийн өмнө Valentine Сүүдрийн Ангуучдын босогчдын бүлгийг Доод ертөнцийн армийн эсрэг чиглүүлсэн ба Nephilim мянган жилийн турш барьж цогцлоосон бүхнийг нураах дөхсөн юм. Түүний арми ялагдахад тэр гэр бүлээ хүйс тэмтэрч өөрийн амиа хороосон, эсвэл тэгээгүй ч байж болох юм ...


Hodge Starkweather: Нэгэн цагт Valentine-ы хөлийн цэрэг байсан түүнд Nephilim -ын өгсөн хараал түүнийг Lightwood-ын гэрт хадаж орхисон. Alec, Isabelle хоёрыг бага байх цагаас нь хойш зааж сургаж байсан Hodge бараг л тэдний гэр бүлийн гишүүд адил байлаа. Гэвч Clary түүний нуухыг оролдоод байгаа Jace-ын эцэг эхийн зэрэг түүний өнгөрсөн үеийн талаар мэдэхийг өөрийн эрхгүй хүснэ.

Тамын Хэрэгслүүд Туужын Ертөнц /The Infernal Devices - The World/


Зохиогч: Cassandra Clare
Албан ёсны сайт
Нэгдүгээр Боть: Цагын Механизмт Сахиусан Тэнгэр /The Clockwork Angel/

Хоёрдугаар Боть: Цагын Механизмт Хан хүү /The Clockwork Prince/

Гуравдугаар Боть: Цагын Механизмт Гүнж /The Clockwork Princess/

Нэг мянганы тэртээ сахиусан тэнгэр Raziel өөрийн цусыг хүний цустай хольж Nephilim угсаатныг үүсгэжээ. Хүн-сахиусан тэнгэрийн эрлийзүүд бидний дунд, харагдахгүй ч үргэлж хажууд маань, үл үзэгдэгч хамгаалагчид болон амьдарсаар байдаг.

Тэр өөрсдийгөө Сүүдрийн Ангуучид гэнэ.

Сүүдрийн Ангуучид сахиусан тэнгэрийн өгсөн Саарал Номын хуульд захирагдах ба тэдний үүрэг бол гариг ертөнцийг дамжин аялж, тэгэхдээ замд нь дайралдсан бүх зүйлийг устган явдаг, өөр орон зайгаас ирсэн шимэгчидээс - тэдний хэрэлэдэгээр Буг чөтгөрөөс - манай дэлхийг хамгаалах юм. Бас нэг үйл хэрэг нь хоорондоо дайсагналцсан Доод ертөнцийнхөн болох хүн-буг чөтгөрийн эрлийз шидтэн, цус сорогчид, хүн чоно, дагина нарын дунд энх тайван байдлыг тогтоох явдал юм. Сүүдрийн Ангуучид хүн төрөлхтнийг хамгаалахын тулд дэлхийн томоохон хотууд болох New York, Tokyo, Shanghai, Paris, Санкт Петербург мөн London хотуудад харуулын хэсгүүдийг байгуулахын тулд эх нутаг Idris-ээ орхин явцгаасан юм.

1878 он. Нэг алуурчин London хотын гудамжаар золиосоо амьдаар нь өвчиж, халдсан газар болгондоо ад чөтгөрийн ид шидийн өмхий үнэрийг үлдээн явж байв London хотын Институтын Сүүдрийн Ангуучид алуурчнийг байцаалтыг хайх явцдаа нэг сэжүүр олсон нь: The Pendemonium Club гэх нууц байгууллагын гишүүнчлэлийн тэмдэг байлаа. London-ы хамгийн баян, хамгийн амжиллтай эрчүүдийн зарим нь уг байгуллагын гишүүд байдаг. Гэхдээ хэн нь жинхэн алуурчин бол? Мөн түүний эцсийн зорилго юу вэ?

Энэ үед Pandemonium Club-ын гишүүн байсан ахыгаа хайж буй арван зургаан настай охин Tessa Gray-ын эрэл түүнийг хийгээр дүүрсэн гудамжаар алхах цус сорогчид, Whitechapel-ын сүүдэртсэн зөргөөр гэтэх хүн чоно, бас мансуурам утаагаар дүүрсэн бүжгийн тасалгаанд буг чөтгөр болон Доод ертөнцийнхөнд зориулан үдэшлэг хийх ид шидтэнүүд бүхий Викториа-ын үеийн London хотын аюулт ер бусын ертөнцрүү дагуулжээ. Tessa өөрийгөө ч бас Доод ертөнцийнхөний нэг болохоо олж мэдэх үед тэр өөрийнхөө хүчийг удирдаж сурах бас ахыгаа олохын тулд тэдний цусны дайсан гэгдэг Сүүдрийн Ангуучидад итгэх хэрэгтэй болно. Өөрийн мөн чанраа нуусан Сүүдрийн Ангууч үзэсгэлэнт Will, өөрийнх нь аюулт нууц өөрийг нь дотроос нь идсээр байгаа үнэнч Jem хоёрын хооронд эргэлзсэн Tessa ахыгаа аварч, энэ аюулт шинэ ертөнцөд амьд үлдэхийн турд өөрийн бүх хүчээ дайчлах хэрэгтэй болно.



Monday, August 3, 2009

Үхлийн Зэмсгүүд Туужын ертөнц /The Mortal Instruments - the World/

Зохиогч: Cassandra Clare
Албан ёсны сайт














Нэгдүгээр Боть: Ясан хот
/cover: Jace Wayland/
Хоёрдугаар Боть: Нурман хот
/cover: Clary Fray/
Гуравдугаар Боть: Шилэн хот
/cover: Sebastian Verlac/

Нэг мянганы тэртээ сахиусан тэнгэр Raziel өөрийн цусыг хүний цустай хольж Nephilim угсаатныг үүсгэжээ. Хүн-сахиусан тэнгэрийн эрлийзүүд бидний дунд, харагдахгүй ч үргэлж хажууд маань, үл үзэгдэгч хамгаалагчид болон амьдарсаар байдаг.

Тэр өөрсдийгөө Сүүдрийн Ангуучид гэнэ.

Сүүдрийн Ангуучид сахиусан тэнгэрийн өгсөн Саарал Номын хуульд захирагдах ба тэдний үүрэг бол гариг ертөнцийг дамжин аялж, тэгэхдээ замд нь дайралдсан бүх зүйлийг устган явдаг, өөр орон зайгаас ирсэн шимэгчидээс - тэдний хэрэлэдэгээр Буг чөтгөрөөс - манай дэлхийг хамгаалах юм. Бас нэг үйл хэрэг нь хоорондоо дайсагналцсан Доод ертөнцийнхөн болох хүн-буг чөтгөрийн эрлийз шидтэн, цус сорогчид, хүн чоно, дагина нарын дунд энх тайван байдлыг тогтоох явдал юм.

Тэд үүргээ гүйцэлдүүлэх явцдаа нууцлагдмал Чимээгүй Ахан Дүүсын тусламжийг авдаг. Тэдний уруул болон нүднүүд нь хаагдаж оёгдсон байна. Чимээгүй Ахан Дүүс Manhattan -ы гудамжнуудын дор орших амь үрэгдсэн Сүүдрийн Ангуучидын цогцосыг хадгалдаг оршуулгын газар Ясан хотыг удирдана. Чимээгүй Ахан Дүүс бүх цагын Сүүдрийн Ангуучидын тухай архивыг хадгалдаг. Мөн тэд сахиусан тэнгэр Raziel-ын хүүхдүүддээ өгсөн ариун зүйлс болох Үхлийн Зэмсгүүд -ыг манадаг. Нэг нь Илд. Нэг нь Толь. Сүүлийнх нь Хундага.

Мянган жилийн турш Nephilim Үхлийн Зэмсгүүдийг хамгаалж байсан. Гэвч энэ бол Сүүдрийн Ангуучдын нууц ертөнцийг тасдан хаях дөхсөн бослогоос өмнө юм. Гэсэн ч дайныг эхлүүлсэн Сүүдрийн Ангууч Valentine нас бараад удаж байгаа ч түүний үлдээсэн шарх хэзээ ч эдгээгүй юм.

Бослогоос хойш арван таван жил өнгөрчээ. Наймдугаар сар учир New-York -ын Гудамж халуу дүүгэж байлаа. Valentine Орхигдсон дайчид толгойлон эргэн иржээ гэсэн цуу яриа Доод ертөнцийнхний дунд галзуу юм шиг л тархсан байв.

Мөн Үхлийн Хундага алга болсон байлаа ...

Сүүдрийн Ангуучид /Shadowhunter/
Саарал Ном /Grey Book/
Буг чөтгөр /Demon/
Чимээгүй Ахан дүүс /Silent Brothers/
Ясан Хот /City of Bones/
Үхлийн Зэмсгүүд /Mortal Instruments/
Орхигдогсод /Forsaken/

Vampire Academy: Glossary

Glossary:
Академи - Moroi болон dhampir хамгаалагчид багаасаа суралцдаг тусгай сургууль.
Moroi - Хүмүүстэй зэрэгцэн амьдрах чадвартай, наранд гарч чадах боловч наранд амархан ядардаг. Feeder (цусаа хандивлагч хүмүүс)-үүдийн цусыг уудаг. Хүний цусыг сорход хор нь тэднийг цус сорогч болгодгүй, зөвхөн донтуулдаг. Мөн энгийн хоол ч иддэг. Хүмүүсийг бодвол мэрдэмж өндөртэй ч хүч чадал муутай. Элемент дээр суурилсан ид шид хэрэглэх чадвартай. /Babylon - Moroi бол Романын аман зохиолын нэгэн төрлийн цус сорогч эсвэл сүнс. Өөр хувилбараар амьд хүмүүсээс эрч хүч сорон авахын тулд булшнаасаа гарч ирдэг үхсэн хүнийг moroi гэдэг. Заримдаа орчи үеийн домгуудад 2 Strigoi-ын амьд төрсөн үр төл гэдэг. Мөн түүнчлэн адислуулахаасаа өмнө нас барсан хүүхдийг ч ингэж нэрлэх тохиолдол бий./
Strigoi - Цусны шуналтай цус сорогч. Moroi-н цусанд илүү ихээр дуртай. Маш хүчтэй, хурдтай. Наранд гарах боломжгүй. Ид шид хэрэглэх боломжгүй./Babylon - Романын домгуудад Strigoi бол булшнаасаа босч ирсэн хорон сүнс ба энэ нь амьтан эсвэл хий үзэгдэл болон хувирч хөдөөгүүр эргэлддэг ба тааралдсан хүн болгондоо асуудал тарьж явдаг./
Dhampir - Эцэг эхийнх нь аль нэг нь moroi нөгөө хүн. Хүн шиг хүч чадалтай, moroi шиг өндөр мэдрэмжтэй. Хамгийн анхны dhampir-ууд эцэг нь moroi , эх нь хүн байсан. Сүүлийн үэд Moroi болон dhampir-ын эвцэлдүүлгээр л шинэ dhampir төрдөг. (Хамгийн гайхэлтай энэ хүүхэд нь 75:25 биш харин эргээд 50:50 төрдөг.) Энгийн хоол хүнс хэрэглэдэг./Babylon - Балканы орнуудын аман зохиолд цус сорогч эцэгтэй, хүн ээжтэй цус сорогчийн хүчтэй ч ямар ч дутагдалыг нь өвлөөгүй төрсөн хүүхэд. Dhampir нь нь цус сорогчидыг үл үзэгдэгч болсон байхад ч харах чадвартай гэгддэг ба тэднийг алахдаа маш мэргэжилийн байдаг гэж үздэг./
Хамгаалагчид (Guardian) - Moroi-г хамгаалахаар бага наснаасаа эхлэн тэдэнтэй хамт нэг сургуульд бэлтгэгддэг. Академиа төгсмөгцөө Moroi-д хуваарилагдан тэднийг Strigoi болон өөр бусад аюулуудаас хамгаалдаг.

Vampire Academy: (Book 4) Blood Promise

ЦУСАН ТАНГАРАГ
5.0/5.0
Дөрөвдүгээр Боть: Цусан Тангараг /Blood Promise/ (2009 оны 8 сарын 25нд худалдаанд гарна)
Rose амлалтаа биелүүлэхийн тулд хэр хол замыг туулах ёстой бол? Гэгээн Владимирын Академийн Strigoi дайралт Moroi сурагч, багш, Хамгаалагч нар бүгдийг оруулаад сургуулийн түүхэн дэх хамгийн их хохирол учирсан халдлага байлаа. Тэрнээс ч долоон дор, Strigoi Dimitri-г болон зарим хохирогчийг олзлон авч явсан ... Dimitri тэдний нэг байснаас үхэхийг илүүд үздэг бөгөөд одоо Rose өмнө нь Dimitri-д биелүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд юу ч болж байсан хамгаална гэж амалсан хамгийн сайн найз Lissa-гаа орхих хэрэгтэй болно. Гэвч бүх зүйл дээсэн дөрөөн дээр байхад тэр яаж хамгийн хайртай хүнээ устгаж чадах билээ?

Cover: C-

Vampire Academy: (Book 3) Shadow Kiss

СҮҮДРИЙН ҮНСЭЛТ
5.0/5.0
Гуравдугаар Боть: Сүүдрийн Үнсэлт /Shadow Kiss/
Rose-ын хувь тавилан хамгийн хайртай хүнээ хороох юм гэж үү? Гэгээн Владимирын Академид хавар ирлээ. Мөн Rose Hathaway төгсөхөд хэдхэн хуруу л дутуу байлаа. Mason-ий үхлээс хойш Rose -д тийм ч тухтай биш байлаа. Яг бэлтгэлийн үеэр дараалан ялагдаж, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болж, мөн Lissa-ийн тухай аймшигтай зүүд үргэлжилнэ. Гэсэн ч Rose-д илүү чухал нууц байлаа... Тэр Dimitri-д хайртай. Энэ удаад энэ нь энгийн нэг шохоорхлоос хамаагүй илүү байлаа. Тэгтэл Strigoi Академи руу довтолсон нь Moroi-ын түүхэн дэх хамгийн их хохирол бүхий дайралт болсон бөгөөд Dimitri олзлогджээ. Rose ямар ч үнээр хамаагүй Lissa-г хамгаалах ёстой, гэвч хамгийн сайн найзыгаа аюулгүй байлгана гэдэг Dimitri-г үүрд алдана гэсэн үг ...

Cover: C

Vampire Academy: (Book 2) Frostbite

ХӨЛДҮҮС ГАЗАР
 4.0/5.0
Хоёрдугаар Боть: Хөлдүүс Газар /Frostbite/
Rose Dimitri-д хайртай, харин Dimitri Tasha-д хайртай байж магадгүй, бас Mason Rose-тай байхын тулд үхлээс ч айхгүй. Гэгээн Владимирын Академид өвлийн амралт ирсэн ч Rose баяр бaясгаланг мэдрэхгүй л байлаа. Strigoi -ын томоохон халдлага Академийг онц анхааралтай нөхцөлд оруулах бөгөөд сургууль Rose-ийн хүчирхэг ээж Janine Hathaway мэт Хамгаалагчдаар дүүрнэ. Түүний ээжтэйгээ хийсэн гар тулаан (hand-to-hand) хангалттай муу байхад зааварлагч Dimitri нь өөр хүнийг сонирхоно. Rose-ийн найз Mason өөрт нь дурлан, харин Lissa найз залуу Christian-тайгаа байхад нь Rose Lissa-ийн толгойноос гарч чадахгүй зовно. Strigoi ууд ойртон ирж байгаа ч Академи ямар ч эрсдэлтэй алхам хийхгүй .... Энэ жил, бүх хүн Гэгээн Владимирын Академийн амралтын цанын аялалд явна. Гэсэн ч өвлийн гялалзах цасан бүрхүүл мөн Idaho-ын тансаг амралтын газар аюулгүй мэт хоосон зэрэглээнд бүрхэгджээ. Гурван найз нь аюулт Strigoi-руу дайрахын тулд амралтаас зугатахад Rose тэднийг аврахын тулд Christian-тай хамтрахаас өөр аргагүй болно. Гэвч баатарлаг үйлс бүхэн хэзээ ч үнэгүй олддоггүй ....

Cover: C-

Vampire Academy: (Book 1) Vampire Academy

ЦУС СОРОГЧДЫН АКАДЕМИ
4.0/5.0
New York Times сонины Best Seller цуврал
Зохиогч: Richelle Mead
Албан ёсны сайт

Нэгдүгээр Боть: Цус Сорогчдын Академи /Vampire Academy/
Гэгээн Владимирын Академи бол энгийн нэг сургууль (boarding school) биш. Энэ бол цус сорогчид ид шидийн ухаанд суралцаж хагас-хүн өсвөр насныхан тэднийг хамгаалахад бэлтгэгддэг нууцлаг газар юм. Rose Hathaway - түүний хамгийн сайн найз, Moroi Vampire Гүнж Lissa-гийн бие хамгаалагч-хагас хүн хагас цус сорогч (dhampir). Тэд гадагш зугатаж байсан ч 2 жилийн дараа баригдан тэдний хувьд хамгийн аюултай газар болох Гэгээн Владимирын Академид эргэн ирнэ. Rose, Lissa хоёр Академийн ханан дундахь хориотой үзэгдэл болсон хориотой хайр дурлалын түүх, хэний ч ярьдаггүй шөнийн ёслолд хутгалдан орно. Lissa-г дэлхийн хамгийн харгис, аюултай цус сорогч болох Strigoi -нуудын нэг болгохгүйн тулд тэд маш болгоомжтой байх хэрэгтэй.

Cover: C-