Monday, August 10, 2009

Хөх Цустнууд Тууж /Blue Bloods Novel/

Зохиогч: Melissa de la Cruz
Албан ёсны сайт


Нэгдүгээр Боть: Цусан удам /Blood Lines/

1620 онд Mayflower далайд гарахдаа Америкийг цогцлоох хүмүүсийг тавцан дээрээ авч явж байлаа. Miles Standish, John Alden, Constance Hopkins. Гэвч нүүдэлчид тэр чигээрээ цайлган хүмүүс биш байлаа. Тэд шашны хавчлагаас зугатаж байгаагүй юм. Үнэндээ тэд бүр хүмүүс ч биш байлаа. Тэд цус сорогчид байсан юм.

Цус сорогчид Шинэ Ертөнцөд хурдан уусчээ. Маш их хүч чадал, эд хөрөнгө мөн нөлөөг олж авснаар Америкийн нийгмийн Хөх Цустнууд гэж магтагдаж байлаа. Хөх Цустнууд тэдний үхэшгүй байдал нууц хэвээрээ үлдэнэ гэж амлажээ.

Гэвч одоо, New York хотод нууц аюулд ороод байлаа. Schuyler Van Alen бол тансаг хувийн ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Арван тав хүрэхэд нь гар дээр нь харагдахуйц хөх судсан шигтгэмэл гарч ирнэ. Түүхий хоол идмээр санагдах болж эртний цагын тухай дүрс үзэгдэх болжээ. Тэгтэл сургуулийнх нь нэг охин бүх цус нь шүүгдэж үхсэн олджээ. Schuyler юу гэж бодохоо ч мэдэхгүй байлаа. Тэдгээр цус сорогчдын домгууд үнэн гэж үү?

Cover: D+

Хоёрдугаар Боть: Багт Наадам /Masquerade/

Schuyler Van Alen залуу Хөх Цустаны үхлийн шалтгааныг олохыг хүсч байлаа. Түүний хайгуул түүнд туслаж чадах ганц хүнийг олно гэж найдан Италийн Венец рүү явжээ. Тэр үед New York-д хотын чинээлэг, хүчирхэг, хүн бусын жинхэнэ Хөх Цустнуудын алдарт Дөрвөн Зууны Үдэшлэгийн бэлтгэл хийгдэж байлаа. Гэхдээ жинхэнэ аюул үдэшлэгийн дараах багт наадамд нуугдаж байлаа. Багны ард залуу цус сорогчын хувь заяаг орвонгоор нь өөрчлөх нээлт нуугдаж байлаа.

Cover: C



Гуравдугаар Боть: Нээлт /Revelation/

Schuyler Van Alen-ы цусны эрх эргэлзээтэй байдалд ороод байлаа. Залуу цус сорогч үнэн хэрэг дээрээ Хөх Цустан гэж үү? Эсвэл түүний судсаар аюулт Мөнгөн Цус гүйж байна уу? Энэ зөрчилдөөн улам орооцолдоход Schuyler Force-ынд өөрийн зальт өш хонзонгийн тэнгэр Mimi Force, нууц шохоорхол Jack Force-той нэг дээвэр дөрөөлөгдсөн байлаа.

Rio de Janeiro дахь эртний хүч чадлын газар аюулд өртөхөд Хөх Цустнууд Schuyler-ыг өөрсдийнхөө талд авахыг хүснэ. Мөрий өндөр, тулаан цустай. Гэсэн ч Schuyler үүрэг хариуцлага, хуял тачаалын хооронд, хайр, эрх чөлөөний хооронд алийг нь сонгохоо мэдэхгүй болж гүйцнэ.


Cover: B+

Дөрөвдүгээр Боть: Van Alen-ы Өв Хөрөнгө /The Van Alen Legacy/

Bliss-ын үнэн төрх илэрхэд Аюулт Мөнгөн Цустнуудын сүрдүүлэг ихсэнэ. New York хотын тансаг амьдралд дассан Хөх Цустнууд амьдралын төлөөх тулаанд орно. Upper East хэсгийн залуу цус сорогчдын хувьх хайр сэтгэл хүршгүй зүйл хэвээрээ байлаа. Jack, Schuyler хоёрын хооронд бүх зүйл дууссан. Oliver-ын зүрх нь шархалсан. Зөвхөн Mimi л аз жаргалтай байх шиг байлаа.


Cover: B+
Жич: Би өөрөө энэ номыг уншаагүй байгаа. (одоохондоо. Гэхдээ уншина)