Wednesday, August 5, 2009

Тамын Хэрэгслүүд Туужын Ертөнц /The Infernal Devices - The World/


Зохиогч: Cassandra Clare
Албан ёсны сайт
Нэгдүгээр Боть: Цагын Механизмт Сахиусан Тэнгэр /The Clockwork Angel/

Хоёрдугаар Боть: Цагын Механизмт Хан хүү /The Clockwork Prince/

Гуравдугаар Боть: Цагын Механизмт Гүнж /The Clockwork Princess/

Нэг мянганы тэртээ сахиусан тэнгэр Raziel өөрийн цусыг хүний цустай хольж Nephilim угсаатныг үүсгэжээ. Хүн-сахиусан тэнгэрийн эрлийзүүд бидний дунд, харагдахгүй ч үргэлж хажууд маань, үл үзэгдэгч хамгаалагчид болон амьдарсаар байдаг.

Тэр өөрсдийгөө Сүүдрийн Ангуучид гэнэ.

Сүүдрийн Ангуучид сахиусан тэнгэрийн өгсөн Саарал Номын хуульд захирагдах ба тэдний үүрэг бол гариг ертөнцийг дамжин аялж, тэгэхдээ замд нь дайралдсан бүх зүйлийг устган явдаг, өөр орон зайгаас ирсэн шимэгчидээс - тэдний хэрэлэдэгээр Буг чөтгөрөөс - манай дэлхийг хамгаалах юм. Бас нэг үйл хэрэг нь хоорондоо дайсагналцсан Доод ертөнцийнхөн болох хүн-буг чөтгөрийн эрлийз шидтэн, цус сорогчид, хүн чоно, дагина нарын дунд энх тайван байдлыг тогтоох явдал юм. Сүүдрийн Ангуучид хүн төрөлхтнийг хамгаалахын тулд дэлхийн томоохон хотууд болох New York, Tokyo, Shanghai, Paris, Санкт Петербург мөн London хотуудад харуулын хэсгүүдийг байгуулахын тулд эх нутаг Idris-ээ орхин явцгаасан юм.

1878 он. Нэг алуурчин London хотын гудамжаар золиосоо амьдаар нь өвчиж, халдсан газар болгондоо ад чөтгөрийн ид шидийн өмхий үнэрийг үлдээн явж байв London хотын Институтын Сүүдрийн Ангуучид алуурчнийг байцаалтыг хайх явцдаа нэг сэжүүр олсон нь: The Pendemonium Club гэх нууц байгууллагын гишүүнчлэлийн тэмдэг байлаа. London-ы хамгийн баян, хамгийн амжиллтай эрчүүдийн зарим нь уг байгуллагын гишүүд байдаг. Гэхдээ хэн нь жинхэн алуурчин бол? Мөн түүний эцсийн зорилго юу вэ?

Энэ үед Pandemonium Club-ын гишүүн байсан ахыгаа хайж буй арван зургаан настай охин Tessa Gray-ын эрэл түүнийг хийгээр дүүрсэн гудамжаар алхах цус сорогчид, Whitechapel-ын сүүдэртсэн зөргөөр гэтэх хүн чоно, бас мансуурам утаагаар дүүрсэн бүжгийн тасалгаанд буг чөтгөр болон Доод ертөнцийнхөнд зориулан үдэшлэг хийх ид шидтэнүүд бүхий Викториа-ын үеийн London хотын аюулт ер бусын ертөнцрүү дагуулжээ. Tessa өөрийгөө ч бас Доод ертөнцийнхөний нэг болохоо олж мэдэх үед тэр өөрийнхөө хүчийг удирдаж сурах бас ахыгаа олохын тулд тэдний цусны дайсан гэгдэг Сүүдрийн Ангуучидад итгэх хэрэгтэй болно. Өөрийн мөн чанраа нуусан Сүүдрийн Ангууч үзэсгэлэнт Will, өөрийнх нь аюулт нууц өөрийг нь дотроос нь идсээр байгаа үнэнч Jem хоёрын хооронд эргэлзсэн Tessa ахыгаа аварч, энэ аюулт шинэ ертөнцөд амьд үлдэхийн турд өөрийн бүх хүчээ дайчлах хэрэгтэй болно.