Wednesday, August 5, 2009

Тамын Хэрэгслүүд Туужын Гол Дүрүүд /The Infernal Devices - the Characters/

Will: Will бол Викториагийн үеийн ямар ч аятайхан охинд түүнтэй орооцолдохгүй байхыг анхааруулж байхаар тийм төрлийн арван долоон настай залуу. Тэр ууна, мөрийтэй тоглоно, ёс суртахуунгүй хүүхнүүдийн дунд байх дуртай - за юутай ч тэр таалагдсан болгоноо л хийж явдаг. Will хүн болгоныг бас юм бүхнийг үзэн ядна. Магадгүй Jem-ыг үзэн яддаггүй байж болох ч тэр нь ч эргэлзээтэй. Charlotte түүнийг яаж ядаж арван есөн нас хүртэл нь амьд байлгана даа гэж цөхрөнгөө барна. Will Tessa-д хачирхалтайгаар татагдаж эхлэх үед түүний найзууд Доод ертөнцийн охин Will-ын аврал болно гэдэгт итгэж эхэлнэ. Түүний амьдралыг шорон болгож буй уйтгарт нууцруу Tessa ойртох тусам тэр хоёрыг хэн хэнийг нь устгах аюул улам нөмөрсөөр байх болно.



Tessa: Tessa амьдралынхаа эхний арван зургаан жилийг эцэг эхийг нь сүйх тэрэгний ослоос болж нас барсанаас хойш хэтэрхийн хашир нагац эгчтэйгээ өнгөрөөсөн. Түүний амьдрал өөрийгөө гол баатаруудынх оронд төсөөлсөн номон дунд өнгөрсөн боловч түүний ах Nathaniel сураггүй алга болж гагцхүү нууцлагдмал Darke-ын эгч дүүс л ахынх нь байгаа газрыг мэдэж байж магадгүй тул тэр New York-оос London-руу явах хэрэгтэй болно.London- Институтын Сүүдрийн Ангуучид түүний ахыгаа олох цорын ганц найдвар нь байх боловч тэдний буг чөтгөр, Доод ертөнцийнхөний нууцлагдмал ертөнц ялангуяа Tessa өөрийгөө бодож байснаасаа ч илүү тэдэнтэй холбоотой юм байна гэдгээ ухаарах үед түүнийг маш их аюулыг дагаж байлаа ...


Jem: Эцэг эхийг нь хороосон Буг чөтгөр түүнийг маш аймшигтай төлөөсөөр амьд үлдээснээр өнчих хүү Шанхай-н Институт-д өсч том болжээ. Эмзэг бас мөнгөн үст Jem-ыг хэн ч харсан Буг чөтгөрийн ангууч гэж хэлхээргүй боловч түүний чадвар, соргог ухаан нь түүнийг ширүүн өрсөлдөгч болгодог. Jem Tessa-гаас өөртэйгөө адил хоёр ертөнцийн дунд хавчигдсан, аль алинд нь үл харъяалагдах танил байдлыг олж харна. Jem Tessa-д улам ихээр татагдаж эхлэхэд Will цорын ганц халамжилдаг хүнээ гэмтээх болов уу?







Jessamyn: Jessamyn-ы эцэг эх Will-ын эцэг эхийн адилаар Clave-ийг орхисон Сүүдрийн Ангуучид. Эцэг эх нь галд амиа алдсанаар Jessamyn өнчирч түүнийг London-ы Институт-д George Charlotte хоёр өсгөсөн. Jessamyn бэлтгэлээс эхлээд "муухай үнэртэй бас заваан" гэж боддог буг чөтгөрүүдийн учруулж буй аюул хүртэл Сүүдрийн Ангуучидийн бүх ертөнцийг үзэн ядна. Хутган ирмэг бүхий парасоль, дутахгүй хурч хэл амаар зэвсэглэсэн Jessamyn өөрөө хүсэх юм бол тухалдахаас аргагүйд хүрдэг ер бусын амьтадаас ч дутахгүй өөртөө ч бас аюул учруулж чадна.





George: Хайнга бас гайхалтай George ихэнх цагаа Институтын газар доорхи өрөөнд араа шүд, оньсоор гайхамшигтай төхөөрөмж, зэвсэгүүд зохион бүтээж өнгөрөөнө. Харамсалтай нь түүний зохиосон бүтээлүүд ажиллахтайгаа зэрэгцээд ажиллахгүй байх нь элбэг. Мөн George шинээр гайхалтай бүтээл хийх бүртээ хааяахан нэг өөрийгөө галдаж орхидог. Tessa өөрийг нь бүлэг automata (цагын механизмын хэсгүүдээр бүтээгдсэн хүн) ороогчид дагаж байгааг мэдэхэд George л тэдний хэрхэн ажилладагыг тогтоон London хотын ер бусын ертөнцийн урьд өмнө үзэж байгаагүй хорон ажиллагааг илрүүлэхэд тусална.


Charlotte: Хорин хоёр настай Charlotte Институтыг тэр чигээр нь туршлагатай гараар удирдана. Сайхан сэтгэлтэй бас элэгсэг тэрээр хайнга ч хайрт нөхрөөсөө ганцаардсан сэтгэлээ нууж дээвэр дор нь амьдарч буй өнчирч хоцорсон Сүүдрийн Ангуучидыг халамжилахын тулд чадах бүхнээ хийдэг. Tessa-ын ахыгаа хайх эрэл нь Сүүдрийн Ангуучидыг хооронд нь ч хагаралдуулж болохуйц London хотын Доод ертөнцийнхны дундах аалзны тор шиг хахууль, хууран мэхлэлтүүдийг илрүүлэх хүртэл Charlotte-ын хийж чадахгүй зүйл гэж үгүй байлаа.