Wednesday, August 5, 2009

Үхлийн Зэмсгүүд Туужын Гол дүрүүд /The Mortal Instruments - The Characters/

Clary Fray: Арван таван настай, улаан үстэй, хэрэг таригч, зураач, бас анимэ хорхойтон. Түүний хамгийн сайн найз (цорын ганц жинхэнэ найз) нь эрэгтэй. Түүний ээж нь уймраа зураач, харин түүний тоглоомын талбай нь Manhattan -ы гудамжууд болон шөнийн клубүүд. Тэр өөр хэн ч олж харж чадахгүй байгаа бүлэг өсвөр наснийхан нэг хөвгүүнийг алах хүртэл л ийм байлаа. Тэр нь зүгээр ч нэг хөвгүүн биш болж таарчээ ...

Jace Wayland: Тулалдах, Буг чөтгөрүүдийг агнах тэднийг хороох нь түүний хамгийн сайн хийж чадах зүйлс. Гэсэн ч түүний биеээр дүүрэн эрэвгэр сорви, хар түлэнхий Тэмдэгүүд нь түүний хувьд нэр төрийн бэлэг тэмдэг. Түүнийг аравтай байхад эцэг эх нүднийх нь өмнө Valentine-ын бараа бологчидод алагсдан. Түүнийг харж чаддаг магадгүй өөрөөс нь ч илүү сайн хардаг энгийн охин Clary-тай уулзах хүртэл Jace-ын огт ярьдаггүй зүйлс олон байлаа. Тэднийг холбох холбоо Jace-ыг ахин хэзээ ч санахыг хүсдэггүй хар бараан нууцуудтай нь нүүр тулахад хүргэнэ ...


Simon Lewis: Simon Lewis өөрийнхөө амьдралд дуртай. Тэр Brooklyn-ы орчин үеийн хороололд амьдарч, нэр нь өдөр болгон солигдож байдаг хамтлагт бөмбөр тоглож, бас хамгийн сайн найзаа шороохсон тийм чи нууц биш шохоорхолоо нуудаг. Тэр нэг л өдөр түүнд энэ тухай хэлнэ гэж бодож байгаа. Clary-ын ээж алга болж, тэр хоёр Сүүдрийн Ангуучдын нууц ертөнцөд сорогдон орж, тэднийг үхлийн аюул учруулж, бүр ч долоон дор нь Clary шаргал үст Сүүдрийн Ангууч Jace-д татагдаж эхлэхэд тэр нэг өдөр нь дэндүү хурдан ирнэ ...
Isabelle Lightwood: Сүүдрийн Ангуучдын эртний гэр бүлийн охин, Isabelle яг л тэр зэрлэг буг чөтгөрүүдэд занга тавьж байхдаа хэрэглэдэг мөнгөлөг-алтан ташуур шигээ л гялалздаг. Тэр ухаантай, тэр аяултай, тэр үзэсгэлэнтэй, мөн тэр Clary-д тийм ч дуртай биш юм шиг харагддаг ч Isabelle Simon -ыг сонирхож эхлэх үед үндсээрээ өөрчлөгдөнө ...


Alec Lightwood: Isabelle -ын ах мөн Lightwood-ын хүүхдүүдээс хамгийн ахмад нь болох Alec буг чөтгөртэй тулалдахаас илүүтэйгээр тэдний талаар уншихийг илүүд үздэг дурамжхан Сүүдрийн Ангууч. Түүний өргөмөл дүү Jace-дээ хандах туулийн үнэнч сэтгэл нь Alec-ын үхсэн ч хадгалах нууцыг нь нууна ...


Luke Garroway: Clary-д ээж Jocelyn нь Luke-ыг өөрийнх нь хуучны найз нарын нэг гэж үргэл халдэг байсан ба тэр бол найрсаг номын дэлгүүрийг эзэн, жийнс-бас-цамц төрлийн залуу. Заримдаа Clary Luke-ыг өөрийнхөө аав байсан болоосой гэж хүснэ. Ядаж л Jocelyn алга болж Luke яагаад ч юм Clary-д туслахаас татгалзах хүртэл Clary "гэр бүлийн хуучны анд" гээчин талаар яг юу мэддэг гэдгээ эргэцүүлж эхлэх хүртэл тэгж хүсч байлаа.

Magnus Bane: Magnus бол Brooklyn-ы Дээд зэрэглэлийн шидтэн. Тэр гурван зуун настай, Williamsburg -ын дээд давхарт амьдардаг, үдэшлэг зохион байгуулах дуртай нэгэн. Олон, маш олон үдэшлэгүүд. Тэр бас гоёл, солонгын өнгийн савхин өмд өмс өөрийгөө гялтгануураар бүрхэх дуртай. Олон, маш олон гялтгануур. Magnus найдваргүй аврагч шиг харагдах хэдий ч Clary өөрийнхөө дурсамжинд түүний гарын үсгийг олсноор магадгүй тэр ээжийгээ олоход нь туслах түлхүүр юм гэдгийг ухаарна.

Valentine Morgenstern: Арван таван жилийн өмнө Valentine Сүүдрийн Ангуучдын босогчдын бүлгийг Доод ертөнцийн армийн эсрэг чиглүүлсэн ба Nephilim мянган жилийн турш барьж цогцлоосон бүхнийг нураах дөхсөн юм. Түүний арми ялагдахад тэр гэр бүлээ хүйс тэмтэрч өөрийн амиа хороосон, эсвэл тэгээгүй ч байж болох юм ...


Hodge Starkweather: Нэгэн цагт Valentine-ы хөлийн цэрэг байсан түүнд Nephilim -ын өгсөн хараал түүнийг Lightwood-ын гэрт хадаж орхисон. Alec, Isabelle хоёрыг бага байх цагаас нь хойш зааж сургаж байсан Hodge бараг л тэдний гэр бүлийн гишүүд адил байлаа. Гэвч Clary түүний нуухыг оролдоод байгаа Jace-ын эцэг эхийн зэрэг түүний өнгөрсөн үеийн талаар мэдэхийг өөрийн эрхгүй хүснэ.