Monday, August 3, 2009

Үхлийн Зэмсгүүд Туужын ертөнц /The Mortal Instruments - the World/

Зохиогч: Cassandra Clare
Албан ёсны сайт














Нэгдүгээр Боть: Ясан хот
/cover: Jace Wayland/
Хоёрдугаар Боть: Нурман хот
/cover: Clary Fray/
Гуравдугаар Боть: Шилэн хот
/cover: Sebastian Verlac/

Нэг мянганы тэртээ сахиусан тэнгэр Raziel өөрийн цусыг хүний цустай хольж Nephilim угсаатныг үүсгэжээ. Хүн-сахиусан тэнгэрийн эрлийзүүд бидний дунд, харагдахгүй ч үргэлж хажууд маань, үл үзэгдэгч хамгаалагчид болон амьдарсаар байдаг.

Тэр өөрсдийгөө Сүүдрийн Ангуучид гэнэ.

Сүүдрийн Ангуучид сахиусан тэнгэрийн өгсөн Саарал Номын хуульд захирагдах ба тэдний үүрэг бол гариг ертөнцийг дамжин аялж, тэгэхдээ замд нь дайралдсан бүх зүйлийг устган явдаг, өөр орон зайгаас ирсэн шимэгчидээс - тэдний хэрэлэдэгээр Буг чөтгөрөөс - манай дэлхийг хамгаалах юм. Бас нэг үйл хэрэг нь хоорондоо дайсагналцсан Доод ертөнцийнхөн болох хүн-буг чөтгөрийн эрлийз шидтэн, цус сорогчид, хүн чоно, дагина нарын дунд энх тайван байдлыг тогтоох явдал юм.

Тэд үүргээ гүйцэлдүүлэх явцдаа нууцлагдмал Чимээгүй Ахан Дүүсын тусламжийг авдаг. Тэдний уруул болон нүднүүд нь хаагдаж оёгдсон байна. Чимээгүй Ахан Дүүс Manhattan -ы гудамжнуудын дор орших амь үрэгдсэн Сүүдрийн Ангуучидын цогцосыг хадгалдаг оршуулгын газар Ясан хотыг удирдана. Чимээгүй Ахан Дүүс бүх цагын Сүүдрийн Ангуучидын тухай архивыг хадгалдаг. Мөн тэд сахиусан тэнгэр Raziel-ын хүүхдүүддээ өгсөн ариун зүйлс болох Үхлийн Зэмсгүүд -ыг манадаг. Нэг нь Илд. Нэг нь Толь. Сүүлийнх нь Хундага.

Мянган жилийн турш Nephilim Үхлийн Зэмсгүүдийг хамгаалж байсан. Гэвч энэ бол Сүүдрийн Ангуучдын нууц ертөнцийг тасдан хаях дөхсөн бослогоос өмнө юм. Гэсэн ч дайныг эхлүүлсэн Сүүдрийн Ангууч Valentine нас бараад удаж байгаа ч түүний үлдээсэн шарх хэзээ ч эдгээгүй юм.

Бослогоос хойш арван таван жил өнгөрчээ. Наймдугаар сар учир New-York -ын Гудамж халуу дүүгэж байлаа. Valentine Орхигдсон дайчид толгойлон эргэн иржээ гэсэн цуу яриа Доод ертөнцийнхний дунд галзуу юм шиг л тархсан байв.

Мөн Үхлийн Хундага алга болсон байлаа ...

Сүүдрийн Ангуучид /Shadowhunter/
Саарал Ном /Grey Book/
Буг чөтгөр /Demon/
Чимээгүй Ахан дүүс /Silent Brothers/
Ясан Хот /City of Bones/
Үхлийн Зэмсгүүд /Mortal Instruments/
Орхигдогсод /Forsaken/