Monday, August 3, 2009

Vampire Academy: Glossary

Glossary:
Академи - Moroi болон dhampir хамгаалагчид багаасаа суралцдаг тусгай сургууль.
Moroi - Хүмүүстэй зэрэгцэн амьдрах чадвартай, наранд гарч чадах боловч наранд амархан ядардаг. Feeder (цусаа хандивлагч хүмүүс)-үүдийн цусыг уудаг. Хүний цусыг сорход хор нь тэднийг цус сорогч болгодгүй, зөвхөн донтуулдаг. Мөн энгийн хоол ч иддэг. Хүмүүсийг бодвол мэрдэмж өндөртэй ч хүч чадал муутай. Элемент дээр суурилсан ид шид хэрэглэх чадвартай. /Babylon - Moroi бол Романын аман зохиолын нэгэн төрлийн цус сорогч эсвэл сүнс. Өөр хувилбараар амьд хүмүүсээс эрч хүч сорон авахын тулд булшнаасаа гарч ирдэг үхсэн хүнийг moroi гэдэг. Заримдаа орчи үеийн домгуудад 2 Strigoi-ын амьд төрсөн үр төл гэдэг. Мөн түүнчлэн адислуулахаасаа өмнө нас барсан хүүхдийг ч ингэж нэрлэх тохиолдол бий./
Strigoi - Цусны шуналтай цус сорогч. Moroi-н цусанд илүү ихээр дуртай. Маш хүчтэй, хурдтай. Наранд гарах боломжгүй. Ид шид хэрэглэх боломжгүй./Babylon - Романын домгуудад Strigoi бол булшнаасаа босч ирсэн хорон сүнс ба энэ нь амьтан эсвэл хий үзэгдэл болон хувирч хөдөөгүүр эргэлддэг ба тааралдсан хүн болгондоо асуудал тарьж явдаг./
Dhampir - Эцэг эхийнх нь аль нэг нь moroi нөгөө хүн. Хүн шиг хүч чадалтай, moroi шиг өндөр мэдрэмжтэй. Хамгийн анхны dhampir-ууд эцэг нь moroi , эх нь хүн байсан. Сүүлийн үэд Moroi болон dhampir-ын эвцэлдүүлгээр л шинэ dhampir төрдөг. (Хамгийн гайхэлтай энэ хүүхэд нь 75:25 биш харин эргээд 50:50 төрдөг.) Энгийн хоол хүнс хэрэглэдэг./Babylon - Балканы орнуудын аман зохиолд цус сорогч эцэгтэй, хүн ээжтэй цус сорогчийн хүчтэй ч ямар ч дутагдалыг нь өвлөөгүй төрсөн хүүхэд. Dhampir нь нь цус сорогчидыг үл үзэгдэгч болсон байхад ч харах чадвартай гэгддэг ба тэднийг алахдаа маш мэргэжилийн байдаг гэж үздэг./
Хамгаалагчид (Guardian) - Moroi-г хамгаалахаар бага наснаасаа эхлэн тэдэнтэй хамт нэг сургуульд бэлтгэгддэг. Академиа төгсмөгцөө Moroi-д хуваарилагдан тэднийг Strigoi болон өөр бусад аюулуудаас хамгаалдаг.