Saturday, August 29, 2009

Ану, Цоозоо хоёр дурлав


Найман сарын 28нд Болдоо Түвшөө хоёрын төрсөн өдрийг далимдуулж Ахлах сургуулийнхан маань уулзалт хийлээ. Бид хоёр уулзалтанд очихоосоо өмнө сургуульд Цоозоогын сургууль дээр очиж бүртгүүлэх хэрэгтэй байсан юм. Тэгээд оройтож уулзалтруугаа явсан. Замдаа яахав бид хоёр ярьдаг зүйлүүдээ л ярьж явлаа. Тэгсэн чинь гэнэт ...

Улаан өнгөтэй хоёр хаалгатай Mercedes Benz хоёулангийнх нь нүдэнд өртлөө (Яг үнэндээ Цоозоо эхлээд харсан л даа). Тэгээд хоёр охин тэр машиныг тойрч хэсэг эргэлдэв. Ард урдаас нь тойрч харлаа (Бараг л илж үзлээ). Гаднаас харсан хүнд хулгайлах гэж байгаа юм шиг л харагдсан даа. Зургийг нь дарж аваад л цаашаа явсан.


Очоод ангийн зарим хөвгүүддээ юу гэж ойлгохыг нь үзэх гээд "Бид хоёр сая дурлачихлаа" гэсэн чинь харваас хүн болгон эхлээд тэрийг ямар нэгэн зүйл биш хэн нэгэн гэж л ойлгож байна лээ.


Машинд дуртай охидууд зөндөө л байдаг ш дээ.