Saturday, October 31, 2009

Inspirational Item: Coffee, a lots of coffee


Кофе. Огтоос чихэрлэг биш, гашуун ч юм шиг амттай ундаанд хүн бүр дурласаар ирсэн. Би ч бас дурласан. Гашуун амтанд нь дуртай гэвэл биш шүү, би кофений амт оруулсан чихэр эсвэл зайрмаганд үнэхээр дургүй, харин баялаг амттай багахан сүүтэй, харавтар, ШИНГЭН кофенд хайртай. (дуртай гэвэл арай бага болох гээд байна)

Эрүүл мэндэд сайн, муу гээд л олон л дүгнэлт хийдэг. Надад бол аль нь ч хамаагүй. Нэгэнт caffeine-ы хордлогод ортлоо уухгүйгээс л хойш кофег бол хүссэн үедээ ууна. ЛоЛ


P.S. Би кофег бага багаар таашааж уудаг хүн биш болхоор гоё том аягатай кофег жижиг шаазан аягатайгаас нь илүүд үзнэ ээ.