Saturday, October 31, 2009

Inspirational Item: Guitar Pick

Би гитар тоглож чаддаггүй л дээ. Гэхдээ сурах гэж байгаа. (Төлөвлөгдчихсөн. Өөрөө өөрөөсөө голрохгүйг хичээнэ ээ.)
Тэгээд гитарын пик харахаар, тэр тусмаа гартаа барьхаар тэр чигээрээ урлагын хүн шиг санагдаад гоё мэдрэмж төрөөд явчихдаг юм. Өдөр тутмын энэ л нэг академик амьдралаас салаад яг л дураараа, дуртай зүйлээ хийгээд түүндээ сэтгэл хангалуун явж байгаа юм шиг санагдаад явчихдаг. Урлагынхан үүнээс ч илүү сайхныг мэдэрдэг байх. Тэгэхээр тэд нэгэнт амтыг нь амсчихсан тохиолдолд буцах аргагүй гээд байдаг нь аргагүй л дээ.