Thursday, November 5, 2009

Inspirational Item: Dream


Өглөө болгон би орноосоо босох үнэхээрийн дургүй. Буцаж унтаад зүүдлээд баймаар байдаг. Би тэр болгон хар дардаггүй болхоор зүүднээс тийм ч их айдаггүй. Харин ч үнэхээрийн сонирхолтой зүйлс болоод байдаг. Сэрсэн хойноо санаж байдаг ч тэр үедээ эрүүл ухаанаар тайлбарлахын аргагүй зүйлүүд зүүдэнд болдог нь таалагддаг юм.
Би зүүдэндээ бодож чадахгүй байсан бодлогоо бодож байсан.
Би зүүдэндээ намайг хэдэн хоног зовоогоод байсан зүйлийнхээ учир шалтгааныг олсон.
Би зүүдэндээ хамгийн ихээр тайван, амар амгалан байдаг.
Тэгэхээр зүүд миний хувьд урам зоригийн хүчин зүйлсийн нэг.
Зүүд бол үхлийн хамаатан, амьдралын дүү.

Жич. Сайхан амралт ч хүнд хэрэгтэй шүү. Нойроор л нөхөх зүйлс байдаг шүү дээ.