Saturday, December 5, 2009

Алекс Флинн - Дива


Өнөөдөр өдөр энэ номыг уншиж дуусгалаа. Нөгөө л нэг YA охидын номны нэг юм болов уу гэж бодсон чинь арай өөр байна. Цуврал биш болохоор тэгж үйл явц нь сунжрахгүй, богинохон гол санаагаа гаргаад өгчихсөн байгаа нь таалагдлаа.

Гол дүр нь охин байгаа үед амьдралд нь нэг өөрчлөлт гараад л тэгээд хүнд дурлаад л гэдэг бол энэ номонд тэгсэнгүй. Харин ч эсэргээрээ. Найз хөвгүүнээсээ салаад тэрийг өөрийнхөө толгойноос гаргаж хаях гэж байгаа охины тухай. Мэдээж хэрэг зөвхөн хөвгүүний тухай биш л дээ.

Гол дүрийн охин Caitlin дажгүй хороололын хөгжөөн дэмжигчид, хөл бөмбөгийн багийнханыгаа шүтдэг энгийн ахлах сургуульд сурдаг. Бага байхад нь эцэг эх нь салж аав нь өөр гэр бүлтэй болсон. Тиймээс тэр үл хөлдлөх хөрөнгө, гоо сайхны бараа борлуулдаг гунхсан ээжтэйгээ хамт амьдарч ирсэн. Сургуулийнхаа хамгийн hot guy-тай үерхэх болсоос хойш сайн найзууд нь хөгжөөн дэмжигчидийн багийн 2 хэрзгэр охин болж, Homecoming princess (b/c she's a junior not senior yet) болсон.

Гэсэн ч тэрээр дуурийн дуунд сонирхолтой бөгөөд өөрт нь ч гайхалтай хоолой заяасан (жинхэнэ soprano). Урлагын авъяастай хүүхдүүдэд зориулсан урлагын ахлах сургуульд шалгуулж тэнцсэнээр түүний хувьд өөрөө өөрийгөө жинхэнэ утгаараа хэн бэ гэдгээ мэдэх боломж нээгдэнэ.

Миний бодол: эхэндээ хөгжилтэй байсан бол сүүлээрээ бага зэрэг логик дутагдалтай болж ирлээ. Гэхдээ үнэндээ надад таалагдсан. Хувийн шалтгаанаар ... Хэхэ

Cover: C