Wednesday, December 23, 2009

Цус Сорогчийн Өдрийн Тэмдэглэлүүд


3.0/5.0
Би дөнгөж саяхан эхний хоёр ном болох The Awakening, The Struggle хоёрыг уншиж дуусгалаа. Яг үнэнийг хэлэхэд надад тийм ч сонирхолтой санагдсангүй. Харин яагаад энэ номоор цуврал хийх болсныг ойлголоо. Энэ номын зохиол кино зохиол болоход яг тохирсон.

Ингээд л уншаад байхад кино ном хоёр үндсэндээ нилээн олон талаараа эсрэг тэсрэг юм аа. Зөвхөн уншихад л сонирхолтой байдаг мөртлөө үзэхэд хөгийн болдог (ex. Twilight, New Moon), уншихад хөгийн мөртлөө үзэхэд сонирхолтой болдог (ex. Vampire Diaries) бололтой.

Тэгэхээр би энэ номыг унш гэж зөвлөхгүй, харин цувралыг нь үзэж болох юм. Цувралын дүрүүд нь номон дээр гардагаасаа арай өөр байдаг. Зарим чухал дүрслэл нь бас зарим дүрийг оруулаагүй нь гэх үү дээ. Тэглээ гээд эхний эпизодыг үзэж байхад дутсан юм харагдахгүй л байна лээ.

Гол дүрүүд:

Elena: Church's Fell ахлах сургуулийн олны нүдэнд өртсөн, дурламаар хөөрхөн ... (тэгээд нэг тиймэрхүү үзүүлэлтүүд байдаг ш дээ) охин. Apparently, Elena гурван зууны өмнө амьдарч байсан Катеринтай гадаад байдлаараа дэндүү адилхан.

Stefan: Цус соронгч Катеринд дурлаж өөрийн сүнсийг түүнтэй хамт байх боломжоор худалдсан залуу эр. Катериний үхэлд өөрийгөө буруутгадаг ба Church's Fell ахлах сургуульд орсноор ахин дурлахгүй гэж бодож байсан зүрх нь ахин Elena-д дурлана.

Damon: Stefan-ы ах. Катериний дурласан залуу. Цус сорогч байхдаа сэтгэл хангалуун байдаг ба хүний цусыг сорохыг илүүд үздэг. Elena-г олсноор түүнийг Stefan-аас булаах оролдлогуудыг байнга хийх болно.



Зүүн талаасаа Stefan, Elena, Damon.
P.S. Personally I think Damon's a lot hotter than Stefan.