Thursday, December 31, 2009

Dorian Gray

3.6/5.0
Forever Young, Forever Cursed.
Оскар Уайлдын Дориан Грейн Хөрөг зохиолыг их л шимтэн уншсан юм даг. Олон төрлийн сэтгэл хөдлөлүүдийг хольсон сайхан ном. Миний хувьд бол төгсгөл нь үнэхээр сайхан болсон.

Киноны хувьд бол маш гоё болсон байна. Номын турш өгүүлэх гээд байгаа санаа нь үйл явдлаар биш дотоод үзэл бодлоор гарч ирдэг учираас тэр болгоныг дүрсэн дээр буулгах хэцүү байсан байх. Гэхдээ кино зохиолыг туужын зохиолоос өөрчилж бичсэн нь тэдгээр тулгамдсан асуудлуудыг хөндөж оруулж чадсан. Жишээ нь Лорд Хенри Уоттоны охиныг оруулж ирснээр Дорианыг өөрийгөө ямар ихээр үзэн ядаж байгааг шигтгээлэн харуулжээ.

Утга санаанаас бусад хийц гадаад орчны хувьд тайз засалт, өнгө будаг бас дуу оруулалт драмматик байж чаджээ. Аймшигтай хэрнээ драмматик.

"I am what YOU made me..."
Dorian Gray to Lord Henry Wotton