Sunday, December 6, 2009

eBook-ээ утсан дээрээ унш

Миний утас .pdf битгий хэл .doc, .docx ч нээдэггүй болхоор утсан дээрээ ном уншина гэж бүтэхгүй асуудал. (Ямар note дээр уншилтай нь биш дээ) Тэгээд .pdf нээдэг application хайж яваад eBook-ыг утсандаа тохирсон зураг руу хөрвүүлж болох про оллоо. Зургын хэмжээ, өргөтгөл, үсгийн фонтын хэмжээ, өнгө, дэвсгэр өнгө, дэвсгэр зураг гэх зүйлсүүдээ бүгдийг нь өөрийн дураар тохируулах боломжтой болхоор их дажгүй санагдсан. Тэгээд гаргахдаа 50, 100 ... хуудсаар нь нэг хавтсанд хийгээд гаргаж байгаа болхоор уншсан хавтсаа тэр чигээр нь устгаад байх боломжтой. За тэгээд хаа ч байсан ном уншиж байх хоббитойнууд нь уншаад байж дээ.