Thursday, December 24, 2009

The Host, by Stephenie Meyer

4.0/5.0
Энэ туужаас ч бас Стефенигийн хэв маяг үнэртдэг. Үнэхээрийн энгийн бас ойлгомжтой. Уншихад амархан ном. Бас нэг давуу тал нь энэ тууж ямар нэгэн цувралын нэг биш болхоор хүлээх эсвэл сунжирна гэсэн үг байхгүй.

Зохиолын контекстээс ярьвал эх дэлхий одоогийнхоос шал өөр болсон байх болно. Ногоон үзэлтнүүдийн үздэг шиг л бүх зүйл сайн сайхан, нийгэм цэвэрхэн, бүх хүмүүс хөдөлмөрч, ямар ч гэмт хэрэг гардаггүй, бүх хүмүүс элбэг хангалуун бас санаа зовох зүйл юу ч байхгүй. Ганц асуудал нь юу вэ гэвэл тэдгээр нь яг үнэндээ хүмүүс биш. Хүний хүзүүний ард тусгай зүсэлт хийж амёоб хэлбэртэй гариг хоорондын аялагчидыг суулгаснаар тухайн хүний бие аялагчийн мэдэлд ирнэ. Тэд энэ ертөнцөд ганц Дэлхий бус өөр хэлбэрээр амьдарч болох олон гаригуудыг нээсэн ба тэдгээр гаригууд дээр ч бас Дэлхий шиг үйл ажиллагаа явуулдаг. Биеэ эзлүүлсний дараа хүмүүс зүгээр л алга болдог бол энэ удаад хүний өөрийнх нь дуу хоолой аялагчийг тайван байлгахгүй. Аялагч харин яах тухай үргэлжилүүлэн уншаарай. eBook-ыг эндээс татна уу. Аудио номыг "Хэдэн аудионом" нийтлэлээс татна уу.

Cover: B+