Tuesday, December 1, 2009

Inspirational Item: YA novels


YA жанрын номын уншигчид хэн байдаг вэ гэхээр ихэвчлэн 13-21 насны охидууд байдаг (угаасаа target group нь юм чинь тийм байхаас ч яахав дээ).

Энэ төрлийн ном, туужуудад юу өгүүлдэг вэ гэхээр бидний ертөнцөд оршдоггүй (цус сорогч, хүн чоно, сахиусан тэнгэр г.м.), гэхдээ оршдог байсан бол хүн болгоны хүсмээр (зарим тохиолдолд эсэргээр) адал явдлуудыг дагуулсан background бүхий нэг охины (би лав одоохондоо гол дүр нь эрэгтэй байсан сайн YA ном уншаагүй л байна) "төвөгтэй" амьдралын хэсгийг харуулдаг. Өмнө нь амьдралд нь тулгарч байгаагүй зүйлүүд гэв гэнэтхэн, бөөн бөөнөөрөө арван тав зургаа хүрэв үү гүй юу л ундраад ирнэ (мэдээж 17, 18 бол илүү тохиромжтой л доо). Энэ адал явдалуудаа туулах явцдаа хайр дурлал, гарз хохирол зэргийг нилээн амсана дөөөө.

Өөрийнхөө уйтгартай, энгийн, өнгөгүй ертөнцөөс номын адал явдалтай, галзуурам өнгөлөг ертөнцөд бүрэн бүтнээрээ орох нь амттай байдаг болохоор би энэ төрлийн номнуудыг унших дуртай. Нэг цуврал эхэлсэн бол ядаж тэр номыг нь дуусгаж байж санаа амардаг болохоор шөнө хэд хүртэл ч хамаагүй суугаад уншчихдаг. Түүнийхээ дараа ямар ч ядарсан шинжгүй харин ч эрч хүч авдаг (Энэ сүүлийн хэсэг эффектээ алдаж эхлээд байгаа).