Saturday, December 12, 2009

Орчин үеийн Sleeping Beauty

3.0/5.0

Классик Нойрсож буй гүнжийг хан хүү үнсэж сэрээгээд үлгэр төгсдөг бол энд тэгэхгүй.

Гагцхүү Бельгитэй хиллэдэг Эуфразиагийн гүнж Талиаг загалмайлах ёслол болж байна. Виолет дагина Гоо үзэсгэлэнгийн бэлэг, Занте ёс зүйн бэлэг, Лейла хөгжмийн авъяасын бэлгүүдийг өгчээ. Флавиа дуулгаварын бэлгийг өгөх гэж алхах тэр агшинд загалмайлах ёслолд уригдаагүй Малволиа танхимд түрэн орж ирнэ. Малволиа гүнжийг 16 нас хүрэхээсээ өмнө ээрүүлийн зүүнд хатгуулж нас барна гэж хараажээ. Гүнжийг үхүүлэхгүйн тулд Флавиа өөрийн бэлгээр хараалыг арилгахыг хүссэн боловч уг хараал маш хүчтэй байлаа. Иймээс Флавиа "Гүнжийг ээрүүлийн зүүнд хатгуулахад гүнж болоод бүх л хаант улс бөх нойронд автана. Гүнжийн жинхэнэ хайр  ирж түүнийг үнсэхэд улс орон тэр чигээрээ эргэн сэрэх болно. Тэр хооронд Эуфразиа өөр хэний ч нүдэнд өртөхгүй шигүү ойгоор тусгаарлагдах болно" гэжээ. Хараал нь зөгнөл болж гүнж 16 насны төрсөн өдрийнхөө өмнөх өдөр ээрүүлийн зүүнд хатгуулж эзэнт гүрэн тэр чигтээ гүн нойронд автана.

Энэ явдалаас хойш 300 жилийн дараа Флоридагаас Европод аялаж явсан 17 настай Жак Эуфразиаг олж цайзад нэвтрэн гүнжийг үнсэн сэрээнэ. 300 жил дэлхийгээс алслагдсаны дараа улс орон нь байхгүй болсоныг мэдсэн хаан охиндоо уурласанд Талиа ямар нэгэн байдлаар гэрээсээ явах хэрэгтэй юм байна гэж шийдэх болно. Ингэснээр тэр Жакийг даган Miami-д ирнэ. Гэсэн ч энэ явдал Жак-д нэг л таатай биш байлаа ....

Cover: B