Thursday, December 10, 2009

Song of the Day: Marketa Irglova - If you want me


Анх энэ киног нь үзээд сууж байсан чинь яг энэ дууг яваад эхлэхэд надад үнэхээр сонин санагдаж билээ. Сонин сонин биш, нэг л тааламжтай сонин. Дуу нь дуусангуут киног нь буцааж гүйлээд ахиад сонсож байсан. Одоо ч ахин дахин дарааллаад л сонсоод баймаар байдаг юм.