Wednesday, December 23, 2009

Winter is NOT here

Юу ч анзаарахгүй яваад байтал нэг мэдсэн жинхэнээсээ өвөл болчихсон байна ш д. Хэдийгээр энэ өвөл Монголд ямар ч цасгүй эхэлж байгаа ч хүйтэн зэвүүн нь байсаар л байх шиг байна (өнөөдрийг тооцохгүй, өнөөдөр үнэн гоё байсан). Гэхдээ жинхэн өвлийг мэдрэхийн тулд Шинэ Жил бас ЦАС-ыг хүлээсээр.

Цасгүй бол ямар өвөл байсан юм бэ? Алив хурдан цас оруулъя. Цас оруулъя.

За за, худлаа ярьсан юм. Би зүгээр л уйтгартай байна. Тэгээд тэр уйтгараа цасгүй байгаа дээр тулгаж байгаа юм. Мөн ч hypocrite бол доо. Шал өрөвдөлтэй юм. Дургүй хүрчихлээ. Бүр харин ч гутарчихлаа. За за, өнөөдөртөө өөрийгөө хангалттай зүхлээ.