Tuesday, December 28, 2010

Thursday, December 23, 2010

Song of the Day: Максим - Одиночка

Максим - Одиночка by Anushichka

Saving Francesca



Watch it on YouTube

Francesca is stuck at St. Sebastians, a boys' school that's pretends it's coed by giving the girls their own bathroom. Her only female companions are an ultra-feminist, a rumored slut, and an an impossibly dorky accordion player. The boys are no better, from Thomas who specializes in musical burping to Will, the perpetually frowning, smug moron that Francesca can't seem to stop thinking about.

Then there's Francesca's mother, who always thinks she knows what's best for Francesca—until she is suddenly stricken with acute depression, leaving Francesca lost, along, and without an inkling who she really is. Simultaneously humorous, poignant, and impossible to put down, this is the story of a girl who must summon the strength to save her family, her social life and—hardest of all—herself.

Wednesday, December 22, 2010

Last Sacrifice



Watch it on YouTube

Richelle Mead -ын Vampire Academy цувралын хамгийн сүүлийн ном Last Sacrifice -ын тухай. Review гэж хэлэхгүй ээ.

Цувралыг тэр чигээр нь эндээс татаарай.
1. Vampire Academy
2. Frostbite
3. Shadowkiss
4. Blood Promise
5. Spirit Bound
6. Last Sacrifice

Dec. 22, 2010: ОУСтатистикийн шалгалт



Watch it on YouTube

Хүүхдүүд эхний улиралын шалгалтаа өгөх гээд явж байхад бид хоёр өнгөрсөн жил хойшлуулсан шалгалтаа өгөх гээд л явж байлаа ш д. Гайгүй өгсөн байх өө.

Ахиад нэмээд нэг шалгалт өгчих гэсэн чинь бүр багшийн өрөөнөөс хөөгдөж гарлаа ш д. Лол

Sunday, December 19, 2010

Stories are gifts meant to be shared


Starbucks -ын видеонууд үнэхээр хүнд урам өгөхөөр ч гэмээр юм уу тийм гоё байх юм аа. Энийг үзсэн чинь өөрөө ийм гар зургийн цомогтой болмоор санагдчихлаа. Тийм нэг нандин.

Me reading a poem by a poet who I admire



Яруу найрагч: Цоодолын Хулан
Шүлэгний нэр: Ирээдүй анирдахын бадаг
Уншигч: Ану Харчу [Би]
Байрлал: МУИС-ийн 2-р байрны А зал
Үйл ажиллагаа: МУИС, ОУХС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн урлагийн үзлэг

Энд Ц. Хулан өөрөө "Бас л Завгүй" яруу найргийн цомогт зориулан уншсан нь байна.
Ц. Хулан - Ирээдүй анирдахын бадаг by Anushichka

Friday, December 17, 2010

Beautiful Darkness



Watch it on YouTube

Kami Garcia, Margaret Stohl хоёр хамтран зохиосон Caster Chronicles цувралын 2 дахь ном болох Beautiful Darkness.

Thursday, December 16, 2010

I am Stan Marsh



You Scored as Stan Marsh
You're Stan Marsh! Probably the sanest of the group, you're the mastermind behind the good plans and can easily resolve problems. To you love is amazing, and you're probably already in it. You can be a smart ass and don't have a problem saying what's on your mind. And you're probably an activist. Dude, this is pretty fucked up right here.


Stan Marsh
92%

Butters
83%
Tweak
58%
Eric Cartman
58%
Jimmy
42%
Kenny McCormick
42%
Shelly
33%
Timmy
25%
Kyle Broflovski
17%

Wednesday, December 15, 2010

Song of the Day: Cher - Welcome to Burlesque

Welcome to Burlesque by Anushichka

Энэ дууг татаж авахыг хүсвэл плейерын баруун талд байгаа суман дээр дараарай.

Burlesque



Watch it on YouTube

Стив Антины бичиж найруулж Кристина Агуилера, Шер нарын гол дүрийг нь бүтээж энэ онд үзэгчидын хүртээл болсон Burlesque кино Өргөө кино театрт ирлээ. Ойрын хугацаанд ингэж дуулиан тарьсан мюзикл жанрын кино гараагүй юм. Энэ кинонд голчлон эмэгтэйчүүд дүрүүдийг бүтээсэн бөгөөд киноны түүх, бичлэг хийсэн арга барил нь 1800-аад оны сүүл, 1900-аад оны эхээр АНУ-д нилээд “моодонд” орж байсан бүрлеск стилийг агуулсан.

Dec. 15, 2010: Өдрийн хоол



МУИС-ын 5-р байрны замын эсрэг талын орон сууцны 1 давхарт байрлах Мандах зоогийн газрыг ЭЗС, ОУХС-ынханаар дутахгүй тэр хавийн ажлын газрууд ч бас андахгүй биз ээ.

Watch it on YouTube

Monday, December 13, 2010

Song of the Day: Marketa Irglova, Glen Hansard - If you want me

Marketa Irglova, Glen Hansard - If you want me by Anushichka

Энэ дуу Once дээр Marketa Irglova соло хийж дуулдаг ганцхан дуу. Харин дотор нь маш их сэтгэлийн хөдлөл орсон, үгийн утга нь ч тэр сэтгэл хөндсөн байдаг. Зүгээр л сонсоод уйлмаар санагдах нь бий.

Энэ дууг татаж авахыг хүсвэл плейерын баруун талд байгаа суман дээр дараарай.

Sunday, December 12, 2010

Dec. 12, 2010: On My Name



Watch it on YouTube

Миний жинхэнэ нэрийг Ану гэдэг. Анударь биш. Анужин биш. Зүгээр л Ану. Тэгэхээр яг "Ану" гэдэг авгайлсан хоч надад бүрэн эрхийнээ дагуу ноогдоно. Тэгээд нэрээ судлаж үзэв.

Song of the Day: Jem - Save Me

Jem - Save me by Anushichka

1975 оны 5-р сарын 18-нд Уэлсын Пенарт-д төрсөн Jem нэрээрээ алдаршсан Jemma Griggiths бол Уэлсын дуучин-ая зохиогч юм. Түүний дебют цомог болсон Finally Woken -нд рок, шинэ давалгаа стильтэй электроника мөн трип-хоп жанрийн дуунуудыг агуулсан.

Энэ дууг татахыг хүсвэл энэ плейерийн баруун талд байгаа доошоо заасан суман дээр дараарай. 

Илүү ихийг түүний өөрийнх нь сайтнаас олоорой: http://www.jem-music.net/

Friday, December 10, 2010

Dec. 10, 2010: Our school was like a big kindergarten



Watch it on YouTube

Last Sacrifice Promo Trailer

Миний маш удаан хугацаанд хүлээж байсан (тийм ч удаан биш л дээ) Vampire Academy цувралын 6-р бөгөөд сүүлчийн ном худалдаанд гарсан байна. Удахгүй уншиж эхэлнэ. Penguin Teen -ээс хийсэн сурталчилгаа энд байна.



Watch it on YouTube

Tuesday, December 7, 2010

Dec. 7, 2010: Sherlock Holmes????



Watch it on YouTube

2009 онд гарсан Guy Ritchie -ыг найруулсан Sherlock Holmes яг жинхэнэ Arthur Conan Doyle -ын зохиол дээр суурилсан юм уу?

Dec. 7, 2010: Film Review-г 2 минутанд



Watch it on YouTube

Ойрдоо влог хийсэнгүй гэж бодоод нэгийг хийе гэж шийдлээ. Тэгээд ярих гэсэн чинь бас ярих юм ойрын үед болоогүй юм байна. Тэгээр түрүүхэн гаргасан миний бусад видеонуудад хамааралтай болж болох нэг шийдвэрээ хүргэе.

Wednesday, December 1, 2010

Dec. 1, 2010: World AIDS Day

Би бүр нилээн бага байхын л жил болгоны 12-р сарын 1-ны өдөр Дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр, ДОХ-той хүмүүсийг үзэн ядах биш харин ДОХ-ын тухай хүмүүст таниулах, түүний талаар мэдээлэл өгөх, сонор сэрэмжийг хүмүүст төрүүлэхэд чиглэсэн өдөр юм гээд л NAF-ын Volunteer-уудын дунд ороод цагаан футболка, улаан тууз зүүгээр явдаг байлаа.

Одоо бол аль хэдийнээ хүмүүс ХДХВ/ДОХ (HIV/AIDS) гэж юу болох, түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар хангалттай мэдээлэлтэй басхүү чадвартай болсон байх. Одоо бол бид энэ вирусын тархалтыг аль болох бууруулах, мөн HIV+ хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх утга зорилготой болж өөрчлөгджээ.

Хөдөлгөөний энэ жилийн уриа: "Act HIV Aware".

Өнөөдөр зарим их сургуулиуд дээр үнэгүй бэлгэвч тарааж байх шиг байсан. Надад ч бас нэг ирсэн. Тэгэхээр одоо залууд бид нарын ХДХВ/ДОХ -ын эсрэг үйл ажиллагаанд SAFE SEX гэсэн категор дор идэвхитэй "оролцох" хэрэгтэй болж байна. Лол. Уучлаарай, энэ нийтлэл утгагүй болоод ирлээ.

P.S. Миний улаан тууз NAF -ууд Armed Force-той хамтарсан олон улсын чуулганд зориулсан тэмдэг болохоор дээрээ буутай байгаа юм шүү. Өөр утгагүй.

Tuesday, November 30, 2010

Friday, November 26, 2010

Song of the Day: Дельфин - Весна

Say Anything...



Watch it on YouTube

City of Fallen Angels Widget is Up

Би нэг хэсэг Cassandra Clare гээд номнуудад нь дурлаад л давхиад байсан. Яагаад гэвэл зөвхөн гуравхан номтой The Mortal Instruments гэсэн цуврал байсан гэхүү дээ. Одоо тэр яг тэр ертөнцөд 150 жилийн өмнө өрнөдөг The Infernal Devices гэсэн гурван номт цувралынхаа эхний номыг уншигчидын гарт хүргэчихээд байгаа гэж. За за, тэр гурван номыг уншина даа гэж бодож байтал нэмээд The Mortal Instruments дээр ахин 3 ном нэмнэ гэсэн байсан нь үнэн болж таарсан. Харин өнөөдөр тэдгээр номнуудын widget гарчээ.


  • The Mortal Instruments: City of Bones; City of Ashes; City of Glass; City of Fallen Angels; City of Lost Souls; City of Heavenly Fire
  • The Infernal Devices: Clockwork Angel; Clockwork Prince; Clockwork Princess

Хувийн зүгээс хэлэхэд эдгээр номнууд маш сонирхолтой, цаг байвал уншиж л байх номнууд. Би зүгээр л олон, сунжирсан номнуудад л дургүй байгаа юм. ЛОЛ

Wednesday, November 24, 2010

Easy A



Watch it on YouTube

Tuesday, November 23, 2010

Monday, November 22, 2010

Дараагийн дагах жүжигчин тодорлоо

Би нэг хэсэг, энэ зун гэсэн үг, яг нэг жүжигчин сонгож аваад тэр хүний тоглосон аятайхан, дажгүй, сайн кинонуудыг нь түүж үздэг байсан. Эргээд тэр хэмнэлдээ орохыг хүслээ. Гэсэн ч тийм хурдан үзэхгүй бололтой. Яагаад гэвэл одоо шалгалтын улирал эхэлж байна. Гэхдээ би энэ удаад хэнийг сонгосноо урьдчилаад зарлачихъя гэж бодлоо.

Ralph Fiennes

P.S. Би аль хэдийн сайн кинонуудыг нь түүгээд үзчихсэн ч байж магадгүй. (Schindler's List, In Bruges, Reader ...)

Thursday, November 18, 2010

Friday, November 12, 2010

Saturday, November 6, 2010

Inspirational Item: Fashion Blog Photographs

Зүгээр л ингээд богино платьтай, нимгэн савхин хүрэмтэй, урт түрүүтэй гуталтай, нэг мөртэй цүнхээ мөрөн дээрээ тохчихоод, үсээ зүгээр л малгайгаар даруулж аваад, гартаа дижитал камер, жуулчдад зориулсан танилцуулгын ном бариад Парис, Барселона, Берлины ч юмуу гудамжаар алхаж байх юмсан. Tuscan байвал ч зүгээр юм уу? Бүгдээр нь байвал бүр ч урамтай баймаар юм байна. Ер нь тэгж тэнэнэ ээ.

The Queen of Second Place



Watch it on YouTube

Love & Distrust



Watch it on YouTube

Eat Pray Love



Watch it on YouTube

Thursday, November 4, 2010

hush, hush: (Book 2) Crescendo

5.0/5.0
Бекка Фитцпатрик анхныхаа ном хаш, хаш (hush, hush) -ыг 5 жилийн турш бичсэн. Яагаад гэвэл маш том цувралын эхний ном учираас олон удаа өөрчилсөн байх. Гэхдээ нэгэнт цувралын зам эхэлснээс хойш дараа дараагийн номууд харьцангуй хурдан гарах нь ойлгомжтой. 

Нэг жилийн өмнө хүмүүс энэ номыг уншаад яаж сэтгэл нь хөдөлж байсныг би санаж байна. Би өөрөө нэг нь байсан юм чинь. Ёстой л гайхалтай ном байсан. Нэгэн зэрэг аймшигтай. Бараг л өөрөө дангаараа байж болхоор. Харин энэ удаа бол өнгөрсөнтэй маш хамааралтай ном бичигдэж ээ.

Анзаараад байхад энэ ном ч тэр чигээрээ л Нора (Nora Grey - the protagonist) ганцаараа яваад байх юм. Мэдээж хэрэг Вий үргэлж хажууд нь байгаа л даа. Гэхдээ тэр хэзээ хэзээнээс илүүгээр ганцаардаж байгаагаа мэдэгдэнэ. Тэгэхээр уншиж байхдаа би баахан шаагийдав. Лол. За за, би тэнэг юм бичээд эхэллээ. Баяртай....

Tuesday, November 2, 2010

Аюуш бурхан

Насан цаглашгүй хэмээн нэрлэдэг Аюуш бурхан бол насны шид хайрлан, нас уртасгагч билээ. Түүнд залбирч мөргөвөл нас уртасна хэмээдэг. Хоёр мутартаа нас уртасгах шидийг агуулсан үхэлгүй мөнхийн рашаанаар дүүрэн бумба барьсан энэхүү бурхны бие нь бадмаараг эрдэнэ мэт улаан өнгөтэй. Очир завилгаагаар суусан Аюуш бурхны бас нэг хувилгаан дүр нь Авид бөгөөд диваажингийн эзэн хэмээн хүмүүс ихэд шүтдэг. Чойжин ламын сүм музейд хадгалагдан байгаа Аюуш бурхан нь Өндөр гэгээний урласан бүтээл бөгөөд Их Хүрээний нандин сахиусуудын нэг байжээ. Ганжуурын Аюуш хэмээн алдаршсан энэхүү бурхны бие нь 60 см орчим ба сэнтийний хамт нэг метр өндөр. Арслан суурьтай сэнтий дээр заларч буй Аюуш бурхныг гуулиар цутгаж, алтаар бүрсэн бөгөөд гайхалтай уран хийцтэй.

P.S. Энд бумба нь байхгүй байна.

Saturday, October 30, 2010

Social Network

Юм нэмж хэлэх гэснээ угаасаа үзэж дуусангуутаа төрсөн сэтгэгдэл, санаанд үлдсэн юмнуудаараа хийсэн бичлэг нь хамаагүй сонирхолтой байх биз гэж бодоод шууд тэр чигээр нь орууллаа. Та нарт бүгдэд чинь Social Network таалагдсан гэдэгт би бараг л итгэлтэй байна. ЛОЛ. Enjoy.


Watch it on YouTube

Thursday, October 21, 2010

The Last Emperor


The Last Emperor by Bernardo Bertolucci. Made in 1987.
Тэр он эд нарыг хэлэхдээ би аймар алдаад хэлчихсэн байна лээ. Тэрийг ойлгоно биз дээ. 1987 оны бүтээл шүү.

Watch it on YouTube

Sunday, October 17, 2010

Secret Window


3.8/5.0
Stephen King -ын зохиол дээр сэдэвлэн David Koepp -ын бичиж, найруулснаар үзэгчдэд хүрсэн 2004 оны Secret Window адал явдалт, триллер кино.

Дүрүүдэд:
Johnny Depp - Mort Rainey
John Turturro - John Shooter

Watch it on YouTube

Saturday, October 16, 2010

Sunday, October 10, 2010

4.3.2.1.

3.2/5.0
Орчин үеийн, арай том охидуудын, шууд комеди гэж хэлж болмооргүй, Англи аялгатай, аятайхан хийцтэй, хөнгөн явдалтай, аз өндөртэй, амархан төгсгөлтэй триллер байлаа.

Кино үндсэндээ 4 хэсэгтэй. 4 охинд Баасан, Бямба, Ням гаригт Лондон, Нью-Йорк хотуудад  овоо их хэмжээний хулгайлагдсан цуст очир эрдэнийг тойрсон ямар ямар галзуу явдлууд тохиолдсоныг нэг нэгээр нь first-person хэлбэрээр үзүүлнэ. Яваандаа хоорондоо холбогдоод ирэхээр нэгийнх нь юу хийгээд байсныг нөгөөгийнх нь өнцөгөөс тайлбарлах болно.

4 Girls, 3 Days, 2 Cities, 1 Chance.

The Dark Knight

Энэ влог-ыг нилээн өмнө тавьсан боловч нилээн удаачихлаа. Уучлаарай.


Watch it on YouTube

2010.10.10

Өглөө эрт боссон бол бүр 2010.10.10.10.10 болохгүй юу гэж бодож байлаа. Гэхдээ яахав. Заавал цаг минутгүйгээрээ ч энэ гоё л сар өдрийн тогтолцоо. Гэхдээ би энд яг энэ тохиолын тухай ярих гээгүй л дээ. Би одоо камераа аваад нэг бол лагер явлаа, нэг бол Тэрка дээр очлоо. Надад ... за за үргэлжлүүлж бичмээргүй болчихлоо. Миний залхуу болоод байгааг минь уучлаарай. Өнөөдрийн шалтгааныг эндээс хараарай. http://www.onedayonearth.org/

Monday, September 27, 2010

Shutter Island

Нэг уншигчын хүсэлтээр Leonardo DiCaprio -ын тоглосон Shutter Island -ын vlog -ыг хийж орууллаа.


Watch it on YouTube

Saturday, September 25, 2010

Уй гунигийн тухайд

Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч, - би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй. Буян, өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш! Энэ үгээр өөдгүй муу гэсэн утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ. Ухаантай хүн уй гашууд автахыг стоикууд хориглосон байдаг.

Ийм нэг яриа бий. Египетийн хаан Псамменит дайнд ялагдаж Персийн хаан Камбизын эрхэнд ороод байхдаа, мөн л олзлогдсон охин нь боолын хувцас өмсчихсөн, ус авахаар хажуугаар нь өнгөрөхийг харжээ. Тэнд байсан нөхөд нь уйлалдан, чангаар эхэр татацгаасан ч, тэр ер бусын тайван байж, нэг ч үг дуугаралгүй газар гөлөлч зогсов. Үүний дараа хүүг нь цаазлахаар авч явахад ч хаан биеэ барьсан чанд хатуу байдлаа алдсангүй. Харин хажуугаар нь туугдан өнгөрсөн олзныхон дундаас шадар албатуудаа олж үзүүт тархиа шаан, гүнээ эмгэнэж, орь дуу тавьсан гэдэг.

Friday, September 24, 2010

Араар тавилт /Double-Crossing/ ба Ашиглалт

Дөнгөж сая над руу нэг Юнител залгангуутаа намайг нөхөртэй нь явалдсан яасан яасан ямар юу юу гэчихэв дээ. Бөөн ууртай эхнэр байхын. "Та дугаар андуураагүй биз?" гэж асуучихаад ямар тэнэг юм асууснаа ойлгов. Угаасаа яг жинхэнэ хүн нь байсан ч тэгж л асууна шүү дээ. Хаа байгаа газар минь ирээд намайг алах юм гэнэ. Гайхалтай. Гоё блог уншиж яваад иймэрхүү андуурсан дуудлаганд шууд хамаг унтрах юм байна л даа. Ер нь яахаараа миний утас руу дандаа ингэж дугаар андуурсан дуудлага ирж байдаг байна аа?

Ямар ч нэмэргүй юм байна гэдгийг нь ойлгоод утсаа тасалснаар бүр хойно бодлоо. Нээрээ яагаад энэ эмэгтэй ингэж уурлана вэ? Асуух юун. Нөхөр нь араар нь тавьсан. Гэхдээ энэ уурлах шалтгаан мөн үү? Мэдээж шүү дээ. Нөхөр нь тэр хоёрын хооронд байсан холбоог эвдсэн. Түүнээс урвасан. Хамгийн гол нь түүний итгэлийг эвдсэн. Гэхдээ магадгүй энэ эмэгтэй ямар нэгэн юм болоод байсныг урьд өмнөөс сэжиглэж байсан нь гарцаагүй. Үгүй бол гэв гэнэт ингэж дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр аль хэдийн итгэл нь гуйваад эхэлчихсэн байсан байж таараа. Гэсэн ч түүний өмнө итгэл нь бүтэн байсан нь тодорхой.

Thursday, September 23, 2010

Get Him to the Greek

3.4/5.0
Аарон Грийн (Jonah Hill) Сержио Рома-ын (Sean "P. Diddy" Combs) хөгжмийн продакшд ажилладаг. Бут ниргэсэн үйл явдал хийхээр төлөвлөөд ажилчидаасаа асуухад Аарон нэр хүнд нь одоо унаж хар тамхинд орсон гэгдэх ч, түүнийхээр бол гайхалтай дуучин хэвээрээ байгаа гэж бодсон Алдоус Сноу (Russell Brand) -ын арван жилийн ойн тоглолтыг зохион байгуулах санаачлага гаргана. Мэдээж тэр үед хэн энэ санааг тоохов дээ. 

Харин сарын дараа Сержио Алдоусыг Грийк театрт тоглуулах хэрэгтэй юм байна гэж шийдээд Аарон-ыг Алдоусыг авчруулахаар явуулна. Рок одод энгийн болохоор рок байдаггүй шүү дээ. Ажилыг хүлээн зөвшөөрснөөс хойшхи хэд хоног түүний хувьд жинхэнэ там шиг л байх болно.

Би ер нь сүүлийн үед ийм инээдтэй кино үзсэнгүй. Энэ бол нэгэн хэвийн тэнэг зүйлсээр инээдэм болгосон байдаг л нэг Америкийн кино биш байлаа. Бас л тэр хэсэгтэй мэдрэмжтэй, ухаалаг, харьцангуй бодитой, хөгжилтэй кино байлаа.

Wednesday, September 22, 2010

Inception



Watch it on YouTube

V for Vendetta

5.0/5.0
Би киног нь үзчихээд ямар гайхалтай санаа вэ? гэж бодож байлаа. Сүүлд комиксыг нь биш номыг нь уншмаар санагдаад Стив Мор -ын туужласан хувилбарыг уншлаа. Зүгээр л гайхалтай.

Дүрүүд тус тусдаа характер нь шууд сонирхолтойгоор танилцуулагдахгүй байгаа ч (ямар ч байсан миний хувьд) үндсэндээ бослого, эрх чөлөө, улсын бүтэц, мөн чанарыг гоёоор гаргаж өгсөн нь сэтгэл догдлуулмаар байлаа.

Monday, September 20, 2010

Step Up 3

2.1/5.0
Би лав маш муу кино болсон гэж хэлэх байна. Жүжиглэлт ч муу, зохиол нь ч муу, зураг авалт яахав дээ, бүжиг дэглэлт ч тэр сонирхолгүй. Ер нь бол өмнөх ангиудынхаа нэрэн дээр дөрөөлөөд л хүмүүсийг татчихлаа. Take the biggest step of all in 3D гэсэн уриа нь бол яах аргагүй таарчээ. 3D -гүй л юм бол хаашаа ч явахааргүй кино болсон байна. Яагаад ч таалагдсангүй ээ. Тэгээд Камиллэ яаж яваад Мүүсийг мэддэг болчихсоныг надад сануулаад өгөөч? Хоосон  зайнууд их олон юм.

Энэ кино таалагдсан бүжиг сонирхдог хүмүүс намайг уучлаарай. Гэхдээ бүжгийн кино яагаад ч сайн бас амжилттай болдоггүй юм байна. Билли Эллиотоос бусад нь.

Resident Evil: Afterlife

3.7/5.0
Өргөө дээр нээлтийг нь очиж үзлээ. 3D-гийнхээ гайхамшигийг харуулахын тулд зураг авалтаа ч бас түүндээ тохируулан хийжээ. Өмнөх ангиудад энэ анги шиг өнцөгүүд байсныг би яг санахгүй байна. Эхэнд дүрүүдийн танилцуулж байхад л үзэгчид шагширч эхэлсэн. Эффект яах аргагүй тийм л гоё байсан юм чинь.

Кино нь өөрөө бол яахав ээ, комик-кон-ы шилдэг ивээн тэтгэгч юм чинь сонирхолтой л байж таараа. Гэхдээ заримдаа уйтгартай л санагдлаа. Буудаад л, алаад л, зугатаагаад л, дараа нь ахиад л буудаад л, хааяахан нэг сээтгэнэлцээд л... Тэгсээр байж дуусах шив дээ. Дунд нь зарим нэг хөөрхөн сниппетүүд орчихно. Төгсгөл хэсэгт Alice: "I knew, you wouldn't want to miss it." гэсэн нь инээдтэй л байлаа. Би ч гэсэн одоо яаж эндээс амьд гарна даа л гэж бодож байлаа шүү.

Overall: Үзүүштэй байлаа. Инээдтэй байлаа. Богинохон байлаа.

Monday, September 13, 2010

Robert Langdon: (Book 3) The Lost Symbol

4.7/5.0
Энэ бол дэлхий даяар шуугиан тарьсан Да Винчи Код номын үргэлжлэл бөгөөд Дан Браун ахин өөрийгөө хамгийн алдартай триллер зохиолч гэдгээ баталлаа.... Гэж бичсэн байх юм. Би яах аргагүй санал нийлж байна.

Эхэндээ энэ зүгээр л Freemason -ы нэрийг ашиглсан триллер байж болох ч номын төгсгөл рүүгээ сонирхолтой драманууд ч гарах болно. Роберт Лангдонд тохиолдсон зүйлийг би өөрөө ч хүлээн зөвшөөрөөд сууж байтал эргүүлээд хаячихдаг юм даа. Тэр хэсэг жоохон хиймэл санагдсанаас бусдаар Вашигтон Ди.Си -д болж өнгөрсөн нэг шөнийн хачирхалтай сонин явдалыг адал явдал, үйл хэргээр дүүрэн бичжээ.

Thursday, September 9, 2010

The Infernal Devices: (Book 1) Clockwork Angel

5.0/5.0
Үхлийн Зэмсэгүүд (The Mortal Instruments) цурвалын эхлэл /үйл явдал нь эхэлж болсон гэсэн үг/ Тамын Хэрэгслүүд (The Infernal Devices) гурван номт цувралын эхний боть.

Арван зургаан настай Тэсса Грэй ахыгаа хайж олохоор Виктория Хатны үеийн Английг зорино. Харин цус сорогчид, шидтэн гэх мэт бусад супернатурал Доод ертөнцийнхөн (Downworlders) олноор амьдардаг Лондонд түүнийг аюул хүлээж байгааг тэр анхандаа мэдээгүй юм. Зөвхөн дэлхий дээр өөр ертөнцөөс ирсэн буг чөтгөрийг агнадаг сүүдрийн ангуучид л энэ эмх замбараагүй байдлыг зохицуулж чадах байлаа.

Georgina Kincaid: (Book 5) Succubus Shadows

4.2/5.0
Жиоржинагийн амьдрал бүр л харанхуй болж эхлэх нь тэр.  Нэгдүгээрт, хуучин хайт Сет нь номын дэлгүүрийн сайн найз Маддитай гэрлэх гэж байгаа. /гэмшсэндээ/ Хоёрдугаарт, өөрийг нь алахыг хүсч байгаа нефилим, Роман, одоогоор түүнтэй хамт нэг кондо-д амьдарч байгаа. Роман Жеромтой гэрээ хийсэн учраас л Сиаттлд амьдрах эрхтэй байгаа. Азаар тэр хоёрын харилцаа дээрдсэн. Гуравдугаарт, Жеромыг тагнуулдах даалгавартай ирсэн нь илт байгаа өөр нэг succubus, Симонэ, гэнэт амьдралынх нь нүх сүв болгонд гарч ирнэ. Бас болоогүй ээ, үргэлжилнэ.

Домгуудад гардаг хөлөг онгоцтойгоо яваа эрчүүдийг уянгалаг дуугаараа ховсдож чулуун хад мөргүүлэн алдаг Siren энэ удаагийн боть дээр гарч ирнэ. Гэхдээ тэр тав тух, амар амгаланг амлах дуу зөвхөн Жиоржинаг дуудна. Яагаад хамаг муу, ядаргаатай, хачирхалтай зүйлс Жиоржинад л тохиолдож байдаг байна аа? Гэхдээ сонирхолтой нь үндсэн үйл явдлууд Жиоржинагүйгээр өнгөрнө. Тэр нь сонирхолтой байлаа.

Нэмээд ярьчихвал жинхнээсээ спойлер болох гээд байна.

Fucking Angels!

Sunday, September 5, 2010

Blue Car

2.9/5.0
Шүлэгчид үргэлж сэтгэл хөдлөлдөө автахдаа амархан бололтой. Эсвэл тэд тэр хөдлөлөө илэрхийлж гаргахдаа сайн бололтой.

Амьдралд тохиолдсон болгоноо ямар нэгэн зүйлээр илэрхийлж болно. Энэ удаад зохиолч охин амьдралаа хөх машинтай холбосон байна. Машин яадаг билээ? Явдаг. Орхиод явдаг.

Georgina Kincaid: (Book 4) Succubus Heat

3.8/5.0
Georgina Kincaid цувралын дөрөв дэх боть.

Энэ удаагийн ботийг би ёстой удаан уншлаа. Харьцангуйгаар. Цувралынхаа одоогийн хамгийн олон үйл явдал болсон гэж би дүгнэлээ. Сиаттлийн арчдимон Жиром гэнэт алга болно. Түүний дор ажилладаг бага үйл үхэгсэдийг, Жиоржинаг оруулаад, босс нь байхгүйд дураар нь дургиулахгүйн тулд яг л хүн шиг болгож орхино. Ямар ч хүчгүй, ямар ч шаардлагагүй.

Бас удаан хугацаанд хараагүй дүрүүдийг ч харах болно. За, бараг л хэн гэдэг нь ойлгомжтой.



Saturday, September 4, 2010

Letters to Juliet

3.1/5.0
Софи зохиолч болохыг хүсдэг. Гэхдээ тэр бол баримт шалгагч. Шаардлагатай гэсэн болсон үйл явдлуудын гэрчүүдийг хайж олж асууна гэсэн. Ажилдаа ч сайн. Гэхдээ л тэр бичихийг хүссэн хэвээрээ л байна. Сүйт залуугийнхаа Нью-Йорк -т удахгүй нээгдэх зоогийн газарт нийлүүлэгчид олохоор хуримын өмнөх аялалд Верона руу явна. Капулет, Монтаги нарын гэр бүлийнхэн дайсагналцал хүүхдүүдийнх нь амийг авсан Верона хот.

Сүйт залуу Виктор ажлын уулзалтуудад явсан үеэр Софи Вирона дахь Жульетын байшингийн тагтны дор өдөр болгон хүмүүс, эмэгтэйчүүд, очиж хайрын асуултуудаа захидал болгон бичиж ханан дээр нь нааж үлдээж байгааг олж харна. Жульетэд бичсэн захидлууд. Харин сонирхолтой нь орой болоход нэгэн эмэгтэй бүх захиануудыг хананаас хуулж сагсанд хийгээд алхана. Зохиолчын сонирхолдоо автсан Софи түүнийг дагна. Харин юу олсон гэж бодно? Жульетын Нарийн Бичгүүд. Тэд буцах хаягтай захиа бүрт Жульетын нэрийн өмнөөс хариу бичдэг. Мэдээж энэ гайхалтай биш гэж үү? Жульетэд бичсэн захидалдаа хариу авах.

Нэг удаа Софи тагтны дор тоосгоны ард нууж тавьсан 50 жилийн өмнөх захидалыг олж хариу бичсэнээр бүх сонирхолтой зүйлс эхэлнэ. Софигийн бичсэн захидлаас урам зориг авсан Клейр өөрийнхөө 50 жилийн өмнөх хайртыгаа олохоор ач хүүтэйгээ Веронад ирнэ.

Клейрын дүр их хөгжилтэй, гоё дүр байлаа. "The stars were spectacular from my window." гэх мэт давхар агуулгуудтай хөгжилтэй үгнүүд нь таалагдлаа.

Төгсгөл нь жоохон phony байлаа.

Thursday, September 2, 2010

Shifters: (Book 2) Rogue

3.2/5.0
Shifters цувралын хоёр дахь боть.

Энэ номонд эхний ботийн төгсгөлд дуусгасан түүхийн үргэлжлэлээ ахин барьж авах болно. Faythe -ын экс Andrew гэнэт, хачирхалтай байдлаар гарч ирнэ. Мэдээж түүнийг дагуулаад Marc хачин болохоос яахав.

Миний уншиж байсан хамгийн сайн ном ч байсангүй ээ. Гэхдээ хамгийн муу нь ч байсангүй. Цаг нөхцөөх гэж оролдож байгаа бол зөв сонголт байж болох юм.

Wednesday, September 1, 2010

SALT


5.0/5.0
Би Солт -ыг нилээн удаан хүлээсэн юм. Мэдээж хэрэг яригдаж эхэлснээс нь хойш гэж хэлэхгүй ээ. Ямартай ч IMDB.com -д анхны постер нь тавигдахад шууд л үзмээр санагдаж билээ. "Angelina Jolie Wanted дээр ямар гоё байлаа даа. Энэ удаад тэр өөрөө тэр төрлийнхөө кинонд гол дүрд нь тоглох нь байна ш дээ" гээд л догдолж алдсан. LOL

Солт-ын дүрийг бүтээлгэхээр анхандаа Tom Cruise-д санал тавьсан гэдгийг нь уншаад бүр гоё санагдлаа. "Энэ дүр ч эмэгтэй хүн гэдэг талаас нь харуулаад зогсохгүй, эр хүн шиг байх аюулгүй албаны ажилтаныг харуулах нь ээ" гээд л их л шимтлээ.

Tuesday, August 31, 2010

The Hunger Games: (Book 3) Mockingjay

5.0/5.0
The Hunger Games цувралын гурав дахь буюу сүүлчийн боть.

Katniss Капитолийн эсрэг 13 дүүргийн бослогийн бэлэг тэмдэг Mockingjay болохыг зөвшөөрнө. Мэдээж тодорхой нөхцлүүдтэйгээр шүү дээ.

Дүүргүүд болон Капитол хоёрын хоорондох дайн харавсан сум шиг өнгөрнө. Юу болоод байгааг ч мэдэх аргагүй олон зүйл нэг дор болж өнгөрнө.

Сүүлийн хэсэг ч тэр, дуусгах гэж их шахсан бололтой. Цуврал бол тэр чигтээ яг л эртны Грекийн зэрлэг түүхүүд шиг их гоё байлаа. Маш бодитой, мөрөөдлийн юм шиг сайхан дуусдаггүй. Гэхдээ юу ч болсон амьдрал үргэлжилдэг гэдгийг их хүнд хүрэхээр гаргалаа.

Saturday, August 28, 2010

Georgina Kincaid: (Book 3) Succubus Dreams

4.9/5.0
Georgina Kincaid цувралын гурав дахь боть.

Одоогийн байдлаар энэ ном цуврал дотроосоо надад хамгийн их таалагдсан нь байна. Магадгүй тэр их гашуй, хэцүү байдал, өгөгдсөн сонголтын асуудал гэх мэт хүчин зүйлс нь надад хамгийн гоё санагдсан байх.

Georgina энергийн нөхөлт авсан шөнөө л сонин зүүд зүүдэлж эхэлнэ. Охинтой, нөхөртэй (нөхөрийнхөө царайг хараагүй), аяга таваг угаагаад л, ард нь Hometown Alabama яваад л ... Ёстой л American Dream. Гэхдээ тэр өглөө сэрэхдээ ямар ч энерги, эрч хүчгүй бочихсон сэрдэг байлаа.

Эрч хүчнийхээ алдагдлын учирыг яаж олъё гэж бодож байтал Seattle -д хуваарилагдсан бас нэг succubus, Tony, -г дасгалжуулах хэрэгтэй байдаг. Маш нууц даалгавартай 4 тэнгэрийн элч Georgina -гийнд байрлаж байдаг. Бүх зүйлийн утга учир сүүлийн хуудсуудад л тайлагдах болно.

Richelle Mead -ын толгой дотор олон хүн амьдардаг. Нэгэн зэрэг. Гэхдээ бүгд өөр өөрөөсөө шал өөр. Харин Richelle тэднийг маш сайн ойлгож, тэднийг цаасан дээр илэрхийлж чаддаг. Бас сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг ч бас тэр.

Friday, August 27, 2010

Georgina Kincaid: (Book 2) Succubus on Top

3.7/5.0
Georgina Kincaid цувралын 2 дахь боть: Succubus on Top. Их Британи, Франц -д Succubus Nights нэрээр хэвлэгдсэн.

Энэ удаад Georgina -ын өөрийнх нь амь нас шууд аюулд ороогүй л дээ. Гэхдээ найз нар нь junkie болж байхад тэр яаж зүгээр суух вэ? Хамгийн гол тэр яг юунд бас яаж гэдгийг нь мэдэхгүй байлаа. 

Мэдээж хэрэг succubus байх нь ч амьдралд нь сайн гэрэл тусгахгүй л байлаа. Дэрээс нь гайхалтай бичихээс өөр ямар нэгэн онцгой супернатурал чадваргүй энгийн л human найз залуутай байх бас л хэцүү (no offense).


Tuesday, August 24, 2010

Georgina Kincaid: (Book 1) Succubus Blues

4.6/5.0
Richelle Mead миний бодлоор маш хөдөлмөрч бас үр бүтээлтэй зохииолч. Тэр гурван цуврал зэрэг бичдэг бөгөөд нэг цувралын номнууд хоорондоо 6-7 сарын зайтай гардаг. Энэ зохиолчдын хувьд бол өндөр хурд шүү. Би түүний Vampire Academy цувралд үнэхээрийн дуртай. Нийтдээ 6 номтой байх бөгөөд сүүлийн ном нь энэ 12 сард гарна. Тэсэлгүй өөр нэг цувралыг нь эхэлчихлээ. Сүүлийн бөгөөд 6-р ном нь 3-р сард гарна.

Яагаад ч юм Succubus Blues (ерөнхийдөө Georgina Kincaid цуврал) миний санаанд Vampire Academy шигээ хүрсэнгүй. Гэхдээ л гоё байлаа. Энэ номонд Succubus, Nymph, Demon, Angel, Nephilim, Human бүгд гарна. Тэр талаараа бол сонирхолтой шүү.

Бас би үргэлж Richelle Mead -ын эмэгтэйчүүдийн тэнэг юм хиймээр санагдах бас юу хийгээд байгаагаа мэдэхгүй хийдэгийг яаж логиктойгоор дүрслэн бичиж чаддагыг биширдэг.

Хүн болгоныг уншаарай гэхгүй, гэхдээ надад лав таалагдлаа. Төгсгөлийн өгүүлбэр Spirit Bound -ынх шиг л санагдав.

P.S. Georgina Kincaid цуврал Франц, Герман хэл дээр ч бас хэвлэгдсэн. Хавтасны зургуудыг нь оруулав.

Monday, August 23, 2010

Undead and Unwed

3.7/5.0
Урьдчилаад хэлье. Энэ бол PG-13 биш шүү. Older Young Adult эсвэл Oldest Young Adult гэж хэлмээр байна. 

Гутлан үхтлээ дурладаг 30 орчим насандаа яваа нарийн бичиг ажлаасаа халагдсан өдрөө машины ослоор нас барна. Харин тэр өөрийнхөө оршуулгын өдрөөр авсан дотор сэрэх нь тэр. Оршуулгын үйлчилгээний хийсэн ажлыг хараад дотор нь муухайрах нь тэр. Хойд ээж нь түүнийг үнэхээр үзэн яддаг бололтой. Улбар шар хослол, өөрийнхөө хаях гэж байсан сандалыг өөрт нь өмсгөсөн байхыг хараад уур нь хүрнэ. Гэр лүүгээ явлаа. Хамгийн үнэтэй цуглуулга нь алга болсон байх нь тэр. Түүний ГУТАЛНУУД. Шууд Хойд ээжээсээ өөрийнхөө эд зүйлсийг нэхэхээр явах нь тэр.

Үхсэн байх ёстой хүн яахаараа амьд, сэрүүн алхалж байдаг билээ? Мэдээж хэрэг тэр цус сорогч болсон учираас. (Би энэ номыг уншихаасаа өмнө цус сорогчтой гэж мэдээгүй шүү. Зүгээр л The Queen of the Second Place мэтийн хөгжилтэй ном байх л гэж найдаж байлаа. Long story short, I am not a vampire addict. LOLZ)

Shifters: (Book 1) Stray

3.2/5.0
Хувирагчид (Shifters) цувралын эхний ном.

Холливудын Босоо ороолонгийн түүхүүд тийм ч замаа алдсан биш ээ. Учир нь тийм араатнууд үнэхээр байдаг бөгөөд түүний адилаар цусаар халдварладаг, төрдөг ... Гэхдээ тэд араатныхаа төрлийг тэр чигээр нь буруу ойлгожээ. Энэ бол werewolf -ын тухай биш werecat -ын тухай түүх юм.

Хэдийгээр номын жанрыг Young Adult гэсэн байсан ч миний зүгээс бол Older Young Adult жанрынх байна гэж хэлмээр байна. (sex scene, rape, and its intentions)

Эрэгтэй хүний хромосомын бүтэц +XY, эмэгтэй хүнийх +XX байдаг. Хэдийгээр дэлхий дээр эр эмийн харьцаа 49:51 байдаг ч werecats -ын хувьд энэ нь эсэргээрээ байдаг. Учир нь Y хромосомтой сперм X хромосомтой спермээс 4 билүү 5 дахин хурдан сэлдэг гэнэ ээ. ROFL. Иймээс тэдний хувьд төрөлтийн харьцаа 5:1 хавьцаа байдаг юм байна. Stray -ын гол дүр Faythe нэртэй tabbycat (эм werecat) бөгөөд аав нь бүсийнхээ (Texas?) alpha tomcat (эр werecat) юм.

YA цувралын гол дүрүүд хэзээд эцэг эхийнхээ, ядаж энгийн дүрмээс зөрж амьдардаг. Гэхдээ өөрийнх нь амь нас аюулд орж ирэх үед Faythe гэртээ байхыг ямар их хүсч байгаагаа өөрөө ч гайхна.

Мэдээж хэрэг fooling around, screwing around, loving around, laying around байлгүй л яахав.

Thursday, August 19, 2010

Kisses from Hell: Sunshine -ы хэсэг

Richelle Mead нэгэн зэрэг гурван цуврал бичихээсээ гадна богино өгүүллэгүүд бичиж бусад зохиолчидын ийм өгүүллэгүүдтэй нийлүүлэн цоморлиг ном бас гаргадаг. Энэ удаад тэрээр Kisses from Hell -д Sunshine нэртэй өгүүллэг бичсэн бөгөөд энэ нь түүний Vampire Academy цувралын гол дүрүүдийн нэг Lissa -ын эцэг эх хоёр хэрхэн танилцаж байсан тухай юм байна. Ингээд Richelle Mead -ын Sunshine -ы хэсгээс сонирхуулъя. 

The Infernal Devices Official Trailer


Өчигдөр Hollywood Crush Cassandra Clare -ын Infernal Devices цувралын албан ёсны трейлерыг гаргажээ. Яахав, мэдэж байсан юмнуудыг л агуулдаг юм байна. Гэхдээ гарах дөхөж байгаа болохоор гоё санагдаж байна аа.

Sunday, August 15, 2010

Robert Langdon: (Book 2) The Da Vinci Code

4.6/5.0
Роберт Лангдоны Ватиканд болсон дуулиант үйл явдалаас хойш бүтэн нэг жил өнгөрчээ. Энэ удаа тэрээр Парист лекц уншихаар очно. Хачирхалтай нь түүний дараагийн 24 цаг хоолойгоор нь тулсан ажилаар дүүрнэ. Дээрээс нь түүнийг Францын цагдаа нар эрэн сурвалжилж байлаа.

Энэ удаад Лангдон Да Винчигийн бүтээлүүд дундаас хамгийн удаан оршин тогтносон бүлгийн сэжимийг олж авах болно.

Saturday, August 14, 2010

Clockwork Angel by Cassandra Clare Countdown



Okay, that was too many Cs.

Хэрвээ та нар цагийг нь нэмээд харах юм бол яг шөнө дундад нээх байгаа. Зүгээр өдрөөр нь оруулчихаар ингээд гараад ирсэн байна гэж бодож болохгүй шүү. Үнэхээр энэ ном Нью-Йоркт номын дэлгүүрт (би яг тэр дэлгүүрийнх нь нэрийг санадаггүй ээ) шөнө дундад нээлтээ хийнэ. Гоё байгааз?

Friday, August 13, 2010

Robert Langdon: (Book 1) Angels & Demons


4.8/5.0
Би яг энэ номыг эхлээд нилээн удсан хойноо хавтасны содонг нь анзаарсан. Хавтасыг нь 180 градус эргүүлээд харах юм бол яг адилхан зураг харах болно. Зөвхөн зураг нь ч битгий хэл номын нэр нь ч гэсэн тийм.

Томоохон шинжлэх ухааны лабараториос анти-маттер хулгайд алдагдсан бөгөөд уг бодисыг хулгайлах явцад бүтээгч, санаваартаныг хороож цээжин дээр нь сэргэн мандалтын үед байгуулагдсан шашны эсрэг шинжлэх ухаанч нарын холбооны тэмдгийг тамгалсан байх болно. ILLIUMINATI. Мөн хоёр талаасаа уншигдана.

Уг хэргийн учирыг олохоор Нарвардын их сургуулийн профессор, тэмдэг судлаач Роберт Лангдон Ватикан руу чиглэнэ. Учир нь анти-маттер хоромхон зуур орчин тойрныхоо бүх маттертай урдалд орж устгах чадвартай бөгөөд яг одоо хулгайд алдсан анти-маттер Ватиканы хаа нэгтээ нуугдсан байгаа юм. Хүн бүр үүнд Иллиуминатиг буруутгана.

Лангдон анти-маттерыг олохын тулд Иллиуминатигийн эллементүүдийг дагах болно.

Номыг уншиж дуусгасны дараа төрсөн сэтгэгдэл гайхалтай байлаа. Энд ямар ч эсрэг дүр гэж байсангүй ээ. Хүн өөрийнхөө зөв гэж итгэсэн зүйлээ хийх нь буруу биш. Үнэхээр итгэлээ өгсөн бол яаж ч буруутгах вэ дээ? Эцсийн эцэст зөв/буруу гэдэг чинь харьцангуй ойлголт шүү дээ. Шинжлэх ухаанаар хүний оюуныг харин итгэл үнэмжилээр сүнсийг нь илэрхийлж тэдгээрийг хооронд нь харьцуулсан нь маш таалагдлаа. Киног нь өмнө нь үзчихсэн байсан ч номыг нь уншаад үзэцгээгээрэй. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.