Sunday, January 31, 2010

The Memoirs of Sherlock Holmes

ШЕРЛОК ХОЛМСЫН ДУРДАТГАЛ

4.3/5.0
(Бүлэг болгоны оноонуудын дундаж)
Шерлок Холмсын тухай хэд хэдэн богино өгүүллэгүүд бичигдсэн бөгөөд тэднийг хэд хэдээр нь багцлан ном болгон гаргасан нь Шерлок Холмсын Адал Явдлууд ба Шерлок Холмсын Дурдатгал номууд юм. Мөн энэ зохиолд гол дүр Шерлокын ах Майкрофтыг танилцуулах бөгөөд тэрээр учир шалтгааныг олох тал дээр Шерлокоос ч илүү. Шерлок өөрөө үүнийг тэмдэглэсэн бөгөөд гагцхүү өөрийнхөө санааг шалгахаас залхуу хүрдэг нь л түүнийг сайн мөрдөгч болоход саад хийж байгаа гэж хэлж болно.

4.4/5.0 Бүлэг Нэг. Мөнгөн Толбот
4.2/5.0 Бүлэг Хоёр. Шар Царай
3.9/5.0 Бүлэг Гурав. Стокброкерын Клерк
4.2/5.0 Бүлэг Дөрөв. Глориа Скотт
4.8/5.0 Бүлэг Тав. Масгрейвынхны заншил
4.7/5.0 Бүлэг Зургаа. Рейгейтын оньсого
3.9/5.0 Бүлэг Долоо. Хачирхалтай эр
3.8/5.0 Бүлэг Найм. Дотор өвчтөн
4.2/5.0 Бүлэг Ес. Грек Орчуулагч
4.9/5.0 Бүлэг Арав. Тэнгисийн хэлэлцээр
5.0/5.0 Бүлэг Арван Нэг. Эцсийн Асуудал

iPad: A totally new product


Wow, it's too good to be true. Who cares about two apps at the same time. The iBook is enough. Wow, again.

Saturday, January 30, 2010

Hercule Poirot: The Big Four

ИХ ДӨРӨВ

3.7/5.0
Хэркиүл Пуароу бол авъяслаг мөн тэрийгээ ч нуудаггүй хувийн мөрдөгч. Нэр нь олонд аль хэдийн танигдсан учираас аливаа хэрэг ямар нэгэн хүнд сурталгүй шийдэгдэх боловч тэр нь эргээд өөрийг нь гэмт хэрэгтнүүд онилох шалтгаан болдог. Энэ удаад түүний найз ахмад Артур Хейстингс түүний хэрэгт туслах болно.

Дэлхийд тогтоод байгаа системийг нурааж өөрсдийн монархыг тогтоон ноёрхох зорилготой 4 хүн нэгдэн гэмт хэргүүдийг үйлдэж эхэлнэ.

1. Хятад нууц ноёнтон Li Chang Yen - Big Four-ын тархийг илтгэнэ
2. $, Америк баян эр (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй) - хөрөнгийг илтгэнэ
3. Франц эмэгтэй (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй)
4. Устгагч (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй)
Зохиолын явцад Пуароу, Хейстингс хоёр Дугаар хоёр болон Дугаар гуравыг олох боловч тэдний одоогийн байгаа байр суурь мөн нэр хүнд нь тэдэнд халдахаас баттай хамгаалах болно. Иймээс мөрдөгчид Дугаар дөрөвт анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд түүнийг нь ажиж буй дугаар дөрөв зарим нэгэн золиосыг гаргуулахаар шийдэх боловч Пуароу тэр залийг нэвт харж чадах болно.

Гэсэн хэн нэгнээ алдсан тохиолдолд яах вэ? Алга болсон хойно нь түүнгүйгээр үргэлжлүүлж чадна гэж найдах боловч аргагүй эрхэнд цөхрөх үе бий.

Friday, January 29, 2010

The Adventures of Sherlock Holmes

ШЕРЛОК ХОЛМСЫН АДАЛ ЯВДАЛУУД

4.1/5.0
(Бүлэг болгоны оноонуудын дундаж)
Энэ тууж нийтдээ 12 бүлэгтэй бөгөөд бүлэг болгонд өөр өөр хэрэг мөрдөх болно. Тиймээс уншихад тийм ч урт эсвэл уйтгартай санагдахгүй байх. Кинон дээр нь гарч байсан Айринэ Адлер анх удаа гарч ирэх бөгөөд анх удаагаа Шерлок Холмсоос илүү ухаантай хүн гарч ирсэнд тэрээр ихэд хачирхан зурагыг нь хадгалан үлдэх болно.

3.6/5.0 Бүлэг Нэг. Бохемиагын ичгүүрт явдал
4.0/5.0 Бүлэг Хоёр. Улаан толгойт бүлэг
4.2/5.0 Бүлэг Гурав. Хувь хүний хэрэг
3.7/5.0 Бүлэг Дөрөв. Боскомбэ өргөн чөлөөний оньсого
3.5/5.0 Бүлэг Тав. Таван жүржийн үр
4.1/5.0 Бүлэг Зургаа. Муруй уруултай эр
4.2/5.0 Бүлэг Долоо. Хөх карбункулын адал явдал
4.6/5.0 Бүлэг Найм. Хүзүү ороосон алаг тууз
4.0/5.0 Бүлэг Ес. Инженерийн тасархай эрхий хуруу
4.1/5.0 Бүлэг Арав. Язгууртан гоонь эрийн адал явдал
4.5/5.0 Бүлэг Арван Нэг. Биндэръяа титмийн адал явдал
4.8/5.0 Бүлэг Арван Хоёр. Зэс хануур хорхойн адал явдал

Thursday, January 28, 2010

Sherlock Holmes: The Sign of Four

ДӨРВӨН ТЭМДЭГ

4.1/5.0
Sherlock Holmes-ын цувралын хоёр дахь ном. Холмс, Уатсон хоёр хамтдаа амьдраад нилээд хугацаа өнгөрсөн байна. Тархиа завгүй байлгахаар онцгой сонирхолтой хэрэг олдохгүй үед Холмсын морфин эсвэл кокейн хэрэглэдэг зуршилаас залхсан Уатсон аль болох түүнийг хар тамхинаас холдуулахыг хичээнэ. Яг л тэр үед тэнгэр тэтгэсэн гэлтэй хагас саяын үнэтэй эрдэнийн чулуунуудын хэрэг орж ирнэ. Мэдээж хэрэг энэ үйл явдалд хэд хэдэн цогцос хутгалдсан байх бөгөөд зарим нь 10 жилийн өмнөх байх болно.

Номын төгсгөлд Доктор Уатсон хагас саяын хэргийг мөрдүүлэхээр захиалсан үйлчлүүлэгч бүсгүйд гэрлэх санал тавьснаар төгсөнө. Уатсон, Холмс хоёрын харьцаа яасныг дараагийн номон дээрээс унших боломжтой бололтой.

Wednesday, January 27, 2010

Ten Little Niggers / And Then There Were None

АРВАН БЯЦХАН НИГГЕР

5.0/5.0
Уг тууж анх хэвлэгдэн гарахдаа "Арван бяцхан ниггер" гэсэн нэртэй гарсан ба зарим нэгэн хэл зүйн шүүмжлэлүүдийн үр дүнгээр туужын нэр болон дотор нь дурдагдсан ниггер гэсэн үгүүд soldier буюу цэрэг болон өөрчлөгдсөн юм. АНУ-д магадгүй газар зүйн ойр шалтгаанаар ниггер гэдэг үгийг индиан болгон сольсон. Гэсэн хэдий ч ниггер гэсэн үгийг хэрэглэснээр нь мөн туужын эхний нэршилээр нь хүмүүс илүүтэйгээр мэддэг. (Ямар ч байсан би багаасаа л Десять Негритет гэж сонсож ирсэн.)

Лондонгийн сонингуудаар нэгэн сайхан аралын тухай олон хоног шуугина. Тийм ч илүү чухал байдлаар биш ч хүн болгон л энэ аралын тухай сонссон байна. Уг арал дээр баригдсан тансаг байшингийн тухай, уг арал байшинтайгаа хамт дараагаар нь зарагдсан тухай, Холливудын алдартай жүжигчин уг аралыг худалдан авсан тухай, мөн тухайн аралын жинхэнэ эзэн хэн болох нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа тухай.

Наймдугаар сарын дундуур амралтаа үнэгүй өнгөрөөх тухай захидал, цахилгаан шуудангууд Лондонгийн дээгүүр хүрээний 7 хүнд ирнэ. Тогтсон өдөр тухайн 7 хүн мөн уг амралттай харгалзан шинээр хөлслөгдсөн зохион байгуулагч ирнэ. Зочидыг арал дээр ирэхэд харшид үйлчлэхээр шинээр ажилд орсон эхнэр, нөхөр хоёр угтах бөгөөд уг харшийн эзэн, эзэгтэй хоёр хараахан ирээгүй байна.

Бүх зочидын өрөөнд энэ үлгэр хаа нэгтээ бичээтэй байх болно.

Ten little Nigger/Indian boys went out to dine;
One choked his little self and then there were nine.

Nine little Nigger/Indian boys sat up very late;
One overslept himself and then there were eight.

Eight little Nigger/Indian boys traveling in Devon;
One said he'd stay there and then there were seven.

Seven little Nigger/Indian boys chopping up sticks;
One chopped himself in halves and then there were six.

Six little Nigger/Indian boys playing with a hive;
A bumblebee stung one and then there were five.

Five little Nigger/Indian boys going in for law;
One got in Chancery and then there were four.

Four little Nigger/Indian boys going out to sea;
A red herring swallowed one and then there were three.

Three little Nigger/Indian boys walking in the zoo;
A big bear hugged one and then there were two.

Two Little Nigger/Indian boys sitting in the sun;
One got frizzled up and then there was one.

One little Nigger/Indian boy left all alone;
He went out and hanged himself and then there were none.

Эхний оройноос эхлээд нэг нэгээрээ хачирхалтайгаар нас барж эхлэх бөгөөд зочны өрөөний ширээн дээрх 10 ниггер баримал ч нэг нэгээрээ алга болж эхлэх болно. Үнэхээр ямар нэгэн зүйл нэг л биш байгааг зөнгөөрөө мэдэрч эхэлсэн хүмүүс аралыг шалгана. Арал дээр өөрсдөөс нь өөр хүн байхгүйг шалгасны дараагаар өөрсдийнхөө дундаас алуурчныг хайж эхэлнэ. Бие биенийгээ сэжиглэн, анхааралтай хянана. Гэсэн ч аллага үргэлжилсээр л .... Үхэлийн нөхцөл байдал яг л өрөө болгонд бичигдсэн үлгэрийн дагуу өрнөсөөр ....

Яг сүүлчийн хүн үхэх гэж байхад яг шөнийн гурван цаг болж байсан. Тийм болхоор хот чив чимээгүй. Гэхдээ л миний ард хэн нэгэн байгаа юм шиг аймар байлаа. Энэ ном детектив зохиолынхоо хажуугаар үнэхээрийн psychological ном байлаа. Хүн болгон унших хэрэгтэй.

The Phenomenon

P.S. Шөнө ганцаараа унтаж чадсангүй.

Tuesday, January 26, 2010

Sherlock Holmes: A Study in Scarlet

СКАРЛЕТ ДАХЬ СУДАЛГАА

3.2/5.0
Хүрэн саравчтай малгай, том модон янжуур, дугуй томруулдаг шилээрээ бидний санаанд хоногшсон мөрдөгч Шерлок Холмсын тухай хамгийн эхний ном. Энэ цуврал туужууд Доктор Жон Уатсоны нүдээр өрнөдөг бөгөөд Уатсон Холмсоос салахгүй дагаж байгаа үед Холмсын бодлыг уншсанаас Уатсоныхыг уншсан нь хамаагүй ойлгомжтой бас хөгжилтэй байх байх.

A Study in Scarlet зохиолд Доктор Уатсон хэрхэн Холмстой танилцсан тухай мөн тэдний хамгийн анхны хамтдаа илрүүлсэн хэргийн тухай гарна. Учир битүүлгээр өөр өөр газар гарсан хоёр хүн амьны хэргийг хамтдаа 3 өдрийн дотор илрүүлэх ба энэ ажилыг гүйцэтгэсэн нэр хүндийг анхлан хариуцан авсан мөрдөгч нар булаан авна. Гэсэн ч ийм зүйл болохыг Холмс тааварлаж байсан ба бага зэргийн дургүйцэл илэрхийлээд л өнгөрнө.

Уг хоёр хүн амьны хэрэг нь 20 жил дамнасан өшөө авалт байсан ба энэ тухай он цагын дарааллаар хоёр дугаар хэсэгт нь дэлгэрэнгүй өгүүлнэ.

Уг зохиолын гол санаа нь энгийн хүмүүст ямарваа нэгэн үйл ажиллагааны эхний шатуудыг хэлж өгсөн тохиолдолд тэдгээр хүмүүс үйл ажиллагааны үр дүнг олж чадна. Харин зарим нэгэн хүмүүс одоо байгаа нөхцөл байдлыг ямар нэгэн үйл ажиллагааны үр дүн нь хэмээн хүлээн авч уг нөхцөл байдлын шалтгааныг олж тогтоох авъяастай байдаг. Урдаас нь хойшоо болон хойноос нь урагшаа. Эдгээр авъяастай хүмүүсийн нэг нь Шерлок Холмс юм.

Monday, January 25, 2010

Hercule Poirot: Murder on the Orient Express (Book 9)

ДОРНЫН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ ДЭЭХИ АЛЛАГА

4.0/5.0
Hercule Poirot мөрдөгчийн хэргүүдийн тухай цувралын 9 дэх тууж. Агата Кристигийн детектив зохиолууд дундаас хамгийн их хүмүүсийн сонирхолыг татдаг туужуудын нэг. Ер нь хамгийн сонирхолтой нь гэж дүгнэгддэг. (Би яг бүх туужуудыг нь уншиж амжаагүй л байна)

Мөрдөгч Пароу Сир-ээс Истанбулд ирнэ. Зочид буудалдаа очих үед Лондонгоос яаралтай ирэхийг хүссэн захидал ирсэн байх бөгөөд Истанбулд хэд хонох төлөвлөгөөтэй байсан Пароу тэр шөнөдөө Лондонг чиглэсэн Дорнын Хурдан Галт тэргэнд сууна. Энэхүү аялал 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Дорнын Хурдан Галт тэрэг бол Дундад Азиас Европ орох хамгийн хурдан бөгөөд хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл юм.

Галт тэргэнийн Пароу-ын суусан тэргэнд детектив өөрөө, түүний найз - тухайн компанийн захирал, эмч гурваас гадна сонирхолтой 13 хүн зорчиж байна. Эхний шөнө цас ихээр орох бөгөөд галт тэрэг урагшлах боломжгүй болж зогсоно. Түүний дараах өглөө галт тэрэгнээс 1-р зэрэглэлээр зорчиж байсан баян аялагчийн цогцосыг өөрийнх нь бүхээгнээс олно.

Мөрдөгч Пароу галт тэргэнд зорчиж явсан бусад 12 хүнийг сэжиглэх бөгөөд нэг нэгээр нь тэдэнтэй ярилцаж эхэлнэ.

Хохирогчийн жинхэнэ нэр, тодорхойлтыг олох бөгөөд мөрдөгч алуурчин 1, 2-р зэрэглэлээр зорчиж байгаа 12 хүний дунд байгаа гэдгийг баттай мэдэж байлаа.

Энэ бол зүгээр л нэг хүчирхийллийн аллага байгаагүй бөгөөд жинхэнэ хэрэг дээрээ хэний хэн болохыг таниулсан моралын, мөн итгэл үүргийн хэрэг болж төгсөх болно.

(Спойлердмооргүй байгааг ойлгож байгаа биз дээ)

Monday, January 18, 2010

Önden Giden Atlılar


Намайг яг Турк сургуульд ордог жилийн зун нь манай сургуулийн үндэслэгч замд ослоор нас барсан байсан. Би угаасаа тэр хүнтэй огт танилцаж байгаагүй. Гэхдээ хүмүүсээс сонсохнээ үнэхээр сайн хүн байсан гэж байна лээ.
Турк хэлний 5-р олимпиад дээр Адэм Татли бэй-ын тухай туркд хэвлэгсэн өгүүллэгийг уншиж байгаа нь...

Song of the Day: Aaliyah - Try again

Aaliyah намайг хөгжим сонсож эхлэх үед л нас барчихсан. Хэрвээ үргэлжлүүлэн дуулсан бол Rihanna шиг л байх байсан байх.

R.I.P


Monday, January 11, 2010

Phone Booth

4.3/5.0
Би энэ киноны зураг авалтыг нэг өдөрт хийсэн гэж бодсон. Гэсэн ч хэн тийм аймар шуурхай мөртлөө сайн кино хийх вэ дээ. Үйл явдаг нэг цэг дээр л өрнөдөг болхоор тэгж санагдсан байх л даа. Угаасаа цаг хугацаа үсрэхгүй. Угаасаа 81 минутын кино, 81 минутын тухай л гарна.

Хаа нэгтээ утас дуугарна. Тэр утасыг хэн нэгэн авч ч болно. Эсвэл авахгүй байж ч болно. Амьдрал нь хэрхэн үргэлжилэх нь тэрхүү дуудлаганаас хамаарна. Их бага хэмжээгээр. Тэгэхдээ хүнийг тэр чигээр нь өөрчилмөөр.

Байгалийн шалгарал гэж нэг зүйл байна шүү дээ. Босгыг нь давсан л бол алхаж уу мөлхөж үү нь хэнд хамаатай юм бэ?

Урам өгмөөр биш юм аа гэхэд күүл байх болно.

Irish chicken soup
Love, Stu

Le fabuleux destin d'Amélie Poulain

4.8/5.0
Jean-Pierre Jeunet-ын 2001 онд хийсэн кино. Гол дүрийн жүжигчнийг би энэ киноноос л олж мэдсэн. Тэр ч яахав. Миний үзсэн хамгийн анхны франц кино. Би тэр үед үсрээд л 10тай эсвэл 11тэй байсан гэсэн үг. Жоохон байхад хүртэл таалагдаад одоо ахиад үзэхээр бүр гоё юм аа.

Гол дүр үнэхээр сонин. Бусдаас өвөрмөц хүн. Өөрийгөө энэ хотод, энэ орчинд, энэ хүмүүсийг дунд тохирохгүй гэдгээ бүр багаасаа л мэдэрсэн айлын ганц охин. Энд ч битгий хэл ер нь тэр өөрийгөө хаана байх ёстойгоо ч мэдэхгүй байгаа. Тэглээ гээд Amelie галзуурч сонин сонин болоогүй. Тэр зүгээр л эргэн тойрныхоныгоо ажигладаг. Нэг л өдөр тэр зүгээр л огтоос танихгүй хүнд 40 жилийн өмнөх хүүхэд насных нь дурсамжтай үеийг сануулж ахин амьдралыг мэдрүүлснээр ажиглагч байх нь хангалттай биш юм байна гэдгийг мэдэрнэ. Доод давхарын нөхөр нь өөр хүүхэн дагаад явсан бэлэвсэн эмэгтэй (1964 он), зэргэлдээ цонхны гэрээсээ хорин жилийн турш гараагүй нэг л зургаа давтан зурсаар байгаа "Шилэн хүн", байрны булангийн дэлгүүрт ажилладаг ногоог хүртэл зүрхтэй юм шигээр асардаг дуугүй залуу, түүний ажил олгогч одоо болтол ээж нь тэмдэглэлийг нь хөтөлж өгдөг бүдүүн эр, хамт цайны газарт ажилладаг тамхи зардаг паранойд эмэгтэй, яг өөдөөс нь өдөр болгон харж суудаг нөгөө зөөгч бүсгүйг нь хардсан lunatic, нийтлэл болон номуудыг нь хэн ч уншдаггүй тэрийгээ ч өөрөө мэддэг ертөнцөөс тасарсан зохиолч эр, өдөр болгон метроны буудал дээр пянз тоглуулж суудаг хараагүй хөгшин бас нэмэгдээд 6 настай байхад нь ээжийг нь амиа хорлохоор цонхноос үсэрсэн хүнд дарагдаж нас барснаас хойш амьдрал нь гэрт нь л өнгөрөх болсон аавыгаа жижигхэн зүйлээр л гайхамшиг байдаг гэдэгт итгүүлэн амьдралыг нь өөрчилнө. Хүн бүрийн замбараагүй амьдралыг засч явахад хэн түүний замбараагүй амьдралыг засах болж байна? Өөрийгөө мэдэхгүй байгаа охины төлөө хэн юу хийж байна вэ?

"The fool looks at the finger that points at the sky"
A boy to Nino
"In fact, she's cowardly. That's why I can't capture her look"
Glass man to Amelie

Sunday, January 10, 2010

Song of the Day: Звери

Би өчигдөр шөнө гурван цаг өнгөртөл (өчигдөр ч гэж өнөө өглөө л юм байна даа) Пэлжээтэй (Билигсайхан) Yahoo Messenger Voice Call-ын хоёр талаас нийлж бөөн дуу дууллаа. Энэ дуунуудыг сонсох гоё байлаа.











3. Звери - Всё что касается 4. Звери - Капканы



5. Звери - Дожьды и пистолеты 6. Звери - Рома, извини

Post-Birthday post

I actually predicted that I was going to eat my word afterward. And I am. Eighteen year minus one day might have been lame and unmemorable. But the last day - the birthday - was very very very extraordinary. I did unpredictable thing. I got wasted and ... oh I don't want to mention them, they go to my own diary.

In the end, I am glad that I am 19 now. It's not a bad thing. Even it was g-r-e-a-t. Okay, don't wanna write anymore. Good night.

Saturday, January 9, 2010

Миний төрсөн өдрийн мэндчилгээний үгнүүд

23:58 Нараа гэрлүү залгаж төрсөн өдрийн дуу дуулж өгөв

00:00 Түвшнөө IM "Happy birhtday"

00:00 Билгээ SMS "Happy birthday to my friend!"

00:09 Anonymous SMS "Hey, happy birthday! Hamgin sn shnig husi kk"

00:10 Ариунаа IM "Hi Anu tursun udriin mend hurgey!! Az jargal husiii"

00:18 Ринчка SMS "Happy bithday to you! *kiss* This aging new year makes your all dreams come true in your sparkling, shiny and glittering life. Luvya and missya my vampire princess;->!. Kiss"

00:20 Мөнхгэрэл IM "tursun udriin bayariin mend shan bayarlarai"

00:28 KoK IM "ooy ogzog min, Happy Sexy Birthday, duuude *grin*, keke untaach"

00:31 Тэргэл IM "torson odriin mend hurgiii *big smile*"

00:33 Дөдө IM "hey happy birthday, shan temdegleerei, bid nar deeree chadval 1gd hureed ireerei"

00:33 Дүэш IM "happeeee birthday :D, hagrid ingeed bichtsen bdag biluu? <:-p"

00:36 Билгүүн SMS "Thank you. Happy birthday to you!"

00:43 Намуунаа, Оргил SMS "Jia hurhun huhded tursun udrin jundu ih bayrin mend hvrgy. Ireh jilde sansan bolgondo hvrch sarvaisan bolgono avarai, bayra martagdahargui shan temdeglerei. Ooyo bid 2s. Za shan amrarai hehe *wink*"

01:08 Nikki SMS "Hey, happy bday! Wish u all the best" 02:30 Мөнхбаяр facebook wall "Happy Birthday!"

02:48 Эрдэнэ SMS "12 gb bichih gj bgad marttsn bna shd. HAPPY BIRTHDAY." 09:01 Дэмбээ SMS "Tursun udriin mend hurgey."

09:56 Гомбоо SMS "Hey nzaa tursun udriin mend hurgey shan bayarlaarai"

11:18 Анарболд call "Одоо төрчихсөн биз дээ тээ? Төрсөн өдрийн мэнд хүргэе, сайхан баярлаарай."

10:37 Мөнхбат SMS "Chamaig toroxod delxii dorgison gej Xudlaa yariad ch yaaxav Chamaig mendlehed Mongol chichirsen gej Buudaad ch yaxav Chamaig toroxod jargal irsen gej ongirood ch yaxav Yamartaa ch chamaig toroxod Aaw, eej, ax, egch, nzuud chin chamaig bayrtaigaar xuleen awch xairlasan Angiin and naiz chamd torson odriin mend xurgeye *smile* Saihan bayrlaarai!!!"

P.S. Бүгдэд нь баярлалаа P.P.S. миний гар утасны цагын дагуу бичигдсэн болно. P.P.P.S. гэр бүлийнхэний мэндчилгээнүүд ороогүй болно.

Friday, January 8, 2010

Song of the Day: Naruto Shippuden Ending



Яг Шиппүдэн 142-ыг үзсэн чинь бүр мангаг нь уншаад баймаар санагдчихлаа. Тэгээд төгсгөлийн дуу нь хөөрхөн юм аа. Тэр болгон дуунууд нь таалагдаад байдаггүй ч хааяахан нэг ийм дуу гарч ирэх юм даа.


Pre-Birthday post

Tomorrow's my birthday. In six hours I'm not going to be eighteen anymore. The age-eighteen that everyone's the most memorable time in their life and the age that they would choose if they had a chance to go back to past. Maybe I'm going to eat my word afterward but for me this last year wasn't that exciting let alone memorable. Anyway I don't feel like I am living, it's like dead walking around around.

Oh my god, I am whining, aren't I? I am already an adult, legally, and yet I am still whining about how my life is so miserable, in fact so empty. Okay, I'm gonna finish the post and go get something to eat.

Thursday, January 7, 2010

hush, hush-ын аудионом тавигдлаа

Энэ номын тухай өмнө нийтлэж байсан. Тухайн нийтлэлийг доорхи нэмэлт цонхноос уншиж болно. Энэ удаад уг номны аудио хувилбар "audiobooks" хэсэгт тавигдлаа. Paperback-г нь барьж суух эсвэл eBook-ыг нь уншиж компьютерийн ард өнжмөөргүй байвал татаж авцгаагаарай.
P.S. тасархай тууж шүү.


Wednesday, January 6, 2010

Up in the Air

4.3/5.0
Жилийн 42 хоногыг л гэртээ өнгөрүүлж үлдсэн хэсгийг агаараар нисч зочид буудлуудаар байршиж, ажилтнаа өөрсдөө халж чадахгүй хүний нөөцийн ажилтнуудын өмнөөс тэр ажилыг нь хийдэг агентлагын төлөөлөгч Ryan Bingham өөрийн энэ тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй амьдралдаа сэтгэл хангалуун явдаг бөгөөд суурьших нь үхэхэд ойртож байгаагын шинж гэж үздэг нэгэн.

Байгууллага нь Collins-оос ангийнхаа шилдэг нь болж төгссөн Natalie Keener-ыг ажилд авахад Bingham-ын дуртай амьдралын хэв маяг өөрчлөгдөх шаардлагатай болж ирнэ. Учир нь Keener ажилтнуудыг заавал газар дээр нь очиж бус интернет видео чат дамжуулан ярилцаж, ажилаас нь чөлөөлж болно гэдэг санааг дэвшүүлснээр АНУ-ын дээгүүр нисч явдаг 43 төлөөлөгч нэгэн зэрэг Охамад суурьших магадлалтай болж эхэлнэ. Гэсэн хэдийн ч ганцаараа аялдаг байсан Bingham Keener-ыг туршлагажуулах үүднээс ахиад нэг АНУ-ыг тойрсон ажилын аялал хийнэ. Энэ хугацаанд Bingham-ыг амьдрал, гэр бүл, хайр зэргийг үзэх үзэл нь өөрчилөгдөх бөгөөд нэг газраа суурьших нь тийм ч аймшигтай зүйл биш юм байна гэдгийг ухаарах болно.

Хүн бүрийг үзэхийг зөвлөж байна. Сонирхолтой юм.

The star that slightly brighter than the rest would be my wingtip passing by.

Fame [adaptation of the 1980 version]

2.2/5.0
Киноны үндсэн зохиол илэрхийлэл муутай, хэлэх гээд байгаа зүйлс нь тод биш, олон сатааруулагчтай.
Урлагын тухай кино, тэр дундаа олон урлагыг нэгэн зэрэг багтаасан кино ийм байхаас ч яах билээ дээ. Бүжигчид, жүжигчид, дуучид, найруулагчид гээд дүрүүд өөрсдийнхөө үүргийг хангалттай гүйцэтгэсэн.
Урлагт юуг ч урьдчилан төлөвлөх аргагүй. Яагаад гэвэл энэ бол тооцоо биш харин авъяас. Гэсэн ч авъяас бусад хүчин зүйлсүүдээр хязгаарлагдаж болно. Эсвал тэдгээр хүчин зүйлсүүд авъяасыг чинь илүү тод гэрэлтүүлж ч болно. Урлагт юуг ч урьдчилан төлөвлөх аргагүй.
Хичнээн хичээгээд болохгүй байгаа үед амиа хорлохыг хүртэл хүсэх боловч хажууд чинь найзууд чинь байгаа цагт чи тэгж чадахгүй. Тэгсэн ч гэсэн найзууд чинь бүх л амьдралын чинь турш хажууд чинь байгаад байна гэсэн үг биш юм. Чи өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах аргаа хэзээ нэгэн цагт олох л шаардлагатай болно. Харин тэгсэн цагтаа аз жаргалтай байх нь чухал. Эс тэгвэл өөрийгөө урлагын хүн гэж хэлээд яах вэ.

"-Who made you think that you're so special?
-You did."
"Success is joy, freedom and friendship. And success is LOVE."

In Bruges

4.0/5.0
Алах гээд байгаа ч юм шиг алуулах гээд байгаа ч юм шиг, үхэх гээд байгаа ч юм шиг амьдрах гээд байгаа ч юм шиг, зовоод байгаа ч юм шиг жаргаад байгаа ч юм шиг, ялаад байгаа ч юм шиг ялагдаад байгаа ч юм шиг, зугатаад байгаа ч юм шиг хөөгөөд байгаа ч юм шиг. Сонин кино байна. Хөгшин нь үхэж залуу нь үлддэг. Энэ бол амьдралын жам, гэхдээ энэ жамаас гажихын тулд хүн алсан ч яахав гэсэн шинжтэй. Хүн болохоос хүүхэд биш. Үхэж буй заавал нүгэл үйлдсэн байх хэрэгтэй. Санаатай ч бай санаандгүй ч бай чи ямар ч нүгэл хилэнцгүй хүүхэд хороосон бол тэгээд л өөрийнхөө ирээдүйн замыг тавьлаа л гэсэн үг. Мэдээж сайнаар биш. Гэхдээ үүнийхээ төлөө өршөөл хүлээж эсвэл цайруулж чадвал чамд хүн шиг амьдрах боломж олдож болох л юм. Энэ киноноос ийм л сэтгэгдэлтэй үлдсэн дээ.

"I'm in fuc*ing Bruges."
Ray to Ken

Tuesday, January 5, 2010

Whip It

4.3/5.0
Shauna Cross-ын "Derby Girl" туужаас сэдэвлэн бүтээсэн Drew Berrymore-ын найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино (УСК гэсэн чинь Мосфилм гэх гэж байгаа юм шиг санагдчихлаа).
Гол үйл явдал: Жижигхэн хотын жижигхэн охин нэг өдөртэй байхаасаа эхлээд л ээжийнхээ авахыг хүсээд авч чадаагүй болгоныгоо охиноо аваасай гэсэн хүслээс болж өөрөө хийхийг хүсээгүй үйл ажиллагаануудаар бөмбөгдүүлж амьдарч ирсэн. Одоог хүртэл... Харин дугуйт тэшүүрийн тэмцээний тухай олж мэдээд санаандгүйгээр багт шалгуулж тэнцсэнээр амьдрал нь өөрөөр эхэлнэ. Бүх зүйл урьдынх шигээ уйтгартай байхаа больж эцэг эхээсээ нуух зүйлс гарч ирнэ. Анхныхаа дугуйт тэшүүрийн тэмцээнийг үзэж байхдаа харсан хамтлагын залуутай учир ургуулж амьдрал бүр ч сонирхолтой болж эхэлнэ. Гэсэн ч багынхан нь ч тэр найз залуу нь тэр түүнийг 17 той гэдгийг мэдэхгүй. Энэ тэмцээнд оролцохын тулд 21 хүрсэн байх шаардлагатай аль эсвэл эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Эцэг эхийнх нь аль нь ч түүнийг дугуйт тэшүүрээр гулгах болсоныг мэдэхгүй. Тэдний хайртай охин байхын тулд Жинхэнэ Хатагтайн тэмцээнд орж түрүүлэх (ядаж дээгүүр байр эзлэх) ёстой.
Заавал үзээрэй.(хөвгүүдэд хамаарахгүй байж болно)Гоё кино байна.

P.S. Усан сангийн хэсэг үнэн романтик хэсэг шүү. (хөөрхөн)

"She's been the one who's shoving her agenda down my throat since day one."
Bliss to Maggie in the car

Monday, January 4, 2010

Music and Lyrics

3.2/5.0
Хөөрхөн комеди байна. Харин сонсоод байсан чинь дууг нь сургууль дээрээ англи хэлний тэмцээний өмнө Эрдэнэтийн Турк сургуулийнхан давтаж байсныг санаж байна. Тэгээд л их хөөрхөн сонсогдсон юм байна л даа.
Явц нь гоё хөгжилтэй ч киноны ард нь нуугдаж байгаа нь хөгжмийн бизнес гэсэн санаа нь ... ugly . . юм аа. Гэхдээ төгсгөлдөө юм тийм байдаггүй гэсэн л байна л даа. Ерөнхийдөө их хөөрхөн, гэнэн, бас үлгэр шиг кино боллоо.
Нэг хөгжилтэй юм нь зохиосон дуугаа хамгийн эхлээд үүдний харуулдаа дуулж сонсгодог нь хөөрхөн юм аа.

"-That's wonderfully sensitive, Alex. Especially for someone who wear such tight pants.
-It forces all the blood to my heart."

Made of Honor

2.7/5.0
Хөөрхөн кино байна. "Жених на прокат"-ыг үзэж байсан бол ерөнхийдөө тэр кинотой ойролцоо. (За ер нь хуримын кинонууд ойролцоо л байдаг л даа)

Үйл явдал: Арав гаран жил бабник байсан залуу хамгийн сайн найзынхаа хуримын гэрч болох хүсэлтийг хүлээн авна. Гагцхүү энэ хугацаанд тэр өөрийгөө найздаа сэтгэлтэй байсан гэдгээ ухаарах бөгөөд нэг ч удаа бүр нэг ч удаа хүн "Би чамд хайртай" гэж хэлж байгаагүй нь найзыг нь өөрт нь итгэхэд хүндрэлтэй болгон.Сүйт хар хүү жинхэнэ төгс залуу байгаа нь хамгийн гол асуудал болж хувирна.
Гэхдээ л тэр найзад нь тохирсон төгс залуу биш гэдгийг бабник мэдэж байлаа.

"Colin, you're the perfect guy. But not the perfect guy for me."
"-Oh, Monica. -Oh, Bill."

Inspirational Item: Movies


Мэдээж киноноос урам зориг авдаг нь ганц би биш. Ганц битгий хэл ийм хүмүүс сая саяараа байгаа. Тийм болхоороо ч хүмүүс киног үзэж, тэгэхдээ кино театрт цагаа өнгөрүүлж, тэгснээр кино үйлдвэрлэгчид ч ашиг олж, тэр тусмаа олон кинонуудыг хийн, тэдгээр кинонууд дундаас ялгаран гарч илүү ашиг олохын тулд киноны чанрыг хэд хэдэн түвшинд сайжруулж, тэгснээр кино урлаг ч өөрөө зах зээлийн онолын адилаар хөгжинө. Тэгэх тусмаа киноны бидны амьдралд нөлөөлөх нөлөөлөл, оролцоо, хандлага ихсэж ... ингэхэд би яг юугаа бичээд байна аа?

Ерөнхийдөө гэвэл "Кино бол миний амьдралын урам зоригыг тэтгэгч эхийн цутгалан."

Sunday, January 3, 2010

Lucky Number Slevin

4.6/5.0
Энэ үнэхээрийн гоё кино. Плот нь төгсгөлөө хүртэл танигдаагүй. Тэгж байгаад тэрүүхэндээ мафийн шинжтэй. Тэрийг нь аягүй хөөрхнөөр илэрхийлчихсэн. Ялангуяа тэр мафийн дор ажилладаг хүмүүс нь (ерөнхийдөө 4-5 хүн л гардаг. Хоёр мафи шүү) өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, тэрүүгээр нь мафийн толгой дох хүн болон тэр бүлэглэлийг тэр чигээр нь төсөөлж болно. Kinda Weird.
Юу нь гоё вэ гэхээр Lucy Liu-г үнэхээрийн чалчаа болсоныг харах, Morgan Freeman-ыг Wanted дээрхээс илүү (... or you could kill this motherf*cker and ...) badboy болсоныг харах. (Болсон ч гэж дээ угаасаа Wanted-аас өмнө хийгдсэн ш д, нээрээ. Still) Бас гэмт хэргийн тухай киног үнэн алиагаар үзүүлсэн байдаг. Энд хүн барьцаалалт болж байхад чи инээсээр байх болно.

Үзсэн байхад алдахгүй гэж хэлэхгүй. Харин ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж хэлнэ.

"Kelevra is Hebrew, says it means Bad Dog"

august

2.4/5.0
Austin Chick (never heard of him and he looks like gay or sth)-ын найруулж 2008онд дэлгэцнээ гаргасан. Гол дүрд нь миний дуртай жүжигчидийн нэг болох Josh Hartnett тоглосон.
Гол санаа нь:
  1. Бахархал
  2. Нэр хүнд
  3. Ахан дүүсийн сэтгэл
  4. Мөнгө
  5. тэгээд бас бус юм

Үйл явдал: Таван сарын өмнө "ухаантай" дүүтэйгээ хамтарч интернетийн компани байгуулсан нь эхний хоёр сарын турш маш бүр маш ашигтай, амжилттай ажиллаж байгаад таван сарын дараа гэхэд ах Томынх нь (Josh Hartnett) өөрсдийгөө дөвийлгөх үзэлээс болж компани уналтын байдалд орсон байх бөгөөд тэгсэн хэдий ч Том компанийг хөл дээр нь ахин босгож чадна гэсэн бодолтой яваа гэж бусад хүмүүс найдаж эхэлнэ. Яг үнэндээ энэ үед Том юу болоод байгаагаа ч өөрөө гүйцэд ойлгож чадахгүй ... үгүй ээ гүйцэхгүй явсаар байх болно.

Хамгийн гол нь эцсийн эцэст гэр бүлтэй болсон дүүгийнхээ ирээдүйн төлөө нэр хүнд, бахархалыг уландаа гишгих нь тийм ч муу зүйл биш юм байна гэж шийдэлд хүрснээр өөрийнхөө кареераар дүүгийнхээ ирээдүйг баталгаажуулах нь тэр.

Дүгнэлт: За үнэнээ хэлье. Уг нь энэ кино гоё болж болох байлаа гэхдээ үнэндээ муу болжээ. (үзэхийн аргагүй гэсэн үг биш шүү) Нью-Йоркын хэсэг күүл амьдралыг хальт харъя гэвэл үзээрэй. Үзэгчдэд мессеж түгээх хүртээмж тааруухан болжээ. Өөр юу ч хэлэхэв дээ.

Дашрамд нь нэмж хэлэхэд David Bowie артистын дүрээр биш жүжигчний дүрээр тоглодог юм байна лээ шүү.

"CFO, COO, CEO"
"It's business, it's what separates men from boys."

Friday, January 1, 2010

RUNAWAY JURY

3.7/5.0
John Cusack-ын тоглосон кинонуудыг бүгдийг нь track down хийх санаатай зургаан киног нь үзсэн. Энэ бол миний хувьд долоо дахь нь. Тэр үргэлж л сэтгэлээрээ явдаг, шууд харахад хүмүүст хааяахан тэнэг эсвэл муу хүн гэж харагдаж болох ч таниад ирэхээр бүгд л түүнийг үнэн хэрэг дээрээ сайн хүн болохыг нь мэддэг тийм л дүрүүдэд тоглосон байдаг.

Энэ киног нь тусгайлан ярих юм бол надад таалагдсан. Гэхдээ би эхлэхэд нь илүү сэтгэл хөдөлгөм байх болов уу гэж бодож байсан ч төгсгөлдөө бага зэрэг сэтгэл гонсойлголоо. Энэ киноны үндсэн плот муу болсон гэсэн үг биш шүү. Хэлэх гэсэн санаа нь гоё байсан ч бас л харамсалтай. Хүний хийж байгаа үйлдлүүдийн цаана бусдыг гэх сэтгэл нуугдаж байдаг ч бусдыг гэх сэтгэлийнх нь цаана өшөө авалт нуугдаж байх юм.

Гэсэн хэдий ч өшөө авалт нэг талаасаа шударга үнэнийг сахиулах гэсэн зорилготой байдаг учираас шууд өшөө авах гэсэн үзэлийг буруутгаж болохгүй.

Runaway Jury дээрх өшөө авалт харин хэнийг ч ямар нэгэн байдлаар хохироогоогүй (яахав баян компани санхүүгийн хувьд бага зэрэгийн төлбөр төлөх нь хохиролд тооцогдохгүй ш д), харин гагцхүү үйлийн үрээ төлсөн судлаачын талаар учираас ямар нэгэн үзэл бодолын зөрөлдөөн үүсгэхгүй амар байх байхаа.

"I made a mistake to underestimate you, but make sure you don't underestimate me."
Rankin Fitch to Nicolas Easter

Шинэ оны хамгийн эхний пост

2009 он бид бүхний хувьд (ямар ч байсан миний хувьд) санаанд оромгүй гэнэтийн явдал бас мөн хүссэндээ хүрэх зорилгуудаар дүүрэн он байлаа.
Ирж буй 2010 онд ч бас энэ амжилтаа үргэлжилүүлээд та бүхэн ч бас аз хийморь, аз жаргал, эд хөрөнгө, идээ ундаагаар дүүрэн байх болтугай.