Sunday, January 3, 2010

august

2.4/5.0
Austin Chick (never heard of him and he looks like gay or sth)-ын найруулж 2008онд дэлгэцнээ гаргасан. Гол дүрд нь миний дуртай жүжигчидийн нэг болох Josh Hartnett тоглосон.
Гол санаа нь:
  1. Бахархал
  2. Нэр хүнд
  3. Ахан дүүсийн сэтгэл
  4. Мөнгө
  5. тэгээд бас бус юм

Үйл явдал: Таван сарын өмнө "ухаантай" дүүтэйгээ хамтарч интернетийн компани байгуулсан нь эхний хоёр сарын турш маш бүр маш ашигтай, амжилттай ажиллаж байгаад таван сарын дараа гэхэд ах Томынх нь (Josh Hartnett) өөрсдийгөө дөвийлгөх үзэлээс болж компани уналтын байдалд орсон байх бөгөөд тэгсэн хэдий ч Том компанийг хөл дээр нь ахин босгож чадна гэсэн бодолтой яваа гэж бусад хүмүүс найдаж эхэлнэ. Яг үнэндээ энэ үед Том юу болоод байгаагаа ч өөрөө гүйцэд ойлгож чадахгүй ... үгүй ээ гүйцэхгүй явсаар байх болно.

Хамгийн гол нь эцсийн эцэст гэр бүлтэй болсон дүүгийнхээ ирээдүйн төлөө нэр хүнд, бахархалыг уландаа гишгих нь тийм ч муу зүйл биш юм байна гэж шийдэлд хүрснээр өөрийнхөө кареераар дүүгийнхээ ирээдүйг баталгаажуулах нь тэр.

Дүгнэлт: За үнэнээ хэлье. Уг нь энэ кино гоё болж болох байлаа гэхдээ үнэндээ муу болжээ. (үзэхийн аргагүй гэсэн үг биш шүү) Нью-Йоркын хэсэг күүл амьдралыг хальт харъя гэвэл үзээрэй. Үзэгчдэд мессеж түгээх хүртээмж тааруухан болжээ. Өөр юу ч хэлэхэв дээ.

Дашрамд нь нэмж хэлэхэд David Bowie артистын дүрээр биш жүжигчний дүрээр тоглодог юм байна лээ шүү.

"CFO, COO, CEO"
"It's business, it's what separates men from boys."