Monday, January 25, 2010

Hercule Poirot: Murder on the Orient Express (Book 9)

ДОРНЫН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ ДЭЭХИ АЛЛАГА

4.0/5.0
Hercule Poirot мөрдөгчийн хэргүүдийн тухай цувралын 9 дэх тууж. Агата Кристигийн детектив зохиолууд дундаас хамгийн их хүмүүсийн сонирхолыг татдаг туужуудын нэг. Ер нь хамгийн сонирхолтой нь гэж дүгнэгддэг. (Би яг бүх туужуудыг нь уншиж амжаагүй л байна)

Мөрдөгч Пароу Сир-ээс Истанбулд ирнэ. Зочид буудалдаа очих үед Лондонгоос яаралтай ирэхийг хүссэн захидал ирсэн байх бөгөөд Истанбулд хэд хонох төлөвлөгөөтэй байсан Пароу тэр шөнөдөө Лондонг чиглэсэн Дорнын Хурдан Галт тэргэнд сууна. Энэхүү аялал 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Дорнын Хурдан Галт тэрэг бол Дундад Азиас Европ орох хамгийн хурдан бөгөөд хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл юм.

Галт тэргэнийн Пароу-ын суусан тэргэнд детектив өөрөө, түүний найз - тухайн компанийн захирал, эмч гурваас гадна сонирхолтой 13 хүн зорчиж байна. Эхний шөнө цас ихээр орох бөгөөд галт тэрэг урагшлах боломжгүй болж зогсоно. Түүний дараах өглөө галт тэрэгнээс 1-р зэрэглэлээр зорчиж байсан баян аялагчийн цогцосыг өөрийнх нь бүхээгнээс олно.

Мөрдөгч Пароу галт тэргэнд зорчиж явсан бусад 12 хүнийг сэжиглэх бөгөөд нэг нэгээр нь тэдэнтэй ярилцаж эхэлнэ.

Хохирогчийн жинхэнэ нэр, тодорхойлтыг олох бөгөөд мөрдөгч алуурчин 1, 2-р зэрэглэлээр зорчиж байгаа 12 хүний дунд байгаа гэдгийг баттай мэдэж байлаа.

Энэ бол зүгээр л нэг хүчирхийллийн аллага байгаагүй бөгөөд жинхэнэ хэрэг дээрээ хэний хэн болохыг таниулсан моралын, мөн итгэл үүргийн хэрэг болж төгсөх болно.

(Спойлердмооргүй байгааг ойлгож байгаа биз дээ)