Wednesday, January 6, 2010

Fame [adaptation of the 1980 version]

2.2/5.0
Киноны үндсэн зохиол илэрхийлэл муутай, хэлэх гээд байгаа зүйлс нь тод биш, олон сатааруулагчтай.
Урлагын тухай кино, тэр дундаа олон урлагыг нэгэн зэрэг багтаасан кино ийм байхаас ч яах билээ дээ. Бүжигчид, жүжигчид, дуучид, найруулагчид гээд дүрүүд өөрсдийнхөө үүргийг хангалттай гүйцэтгэсэн.
Урлагт юуг ч урьдчилан төлөвлөх аргагүй. Яагаад гэвэл энэ бол тооцоо биш харин авъяас. Гэсэн ч авъяас бусад хүчин зүйлсүүдээр хязгаарлагдаж болно. Эсвал тэдгээр хүчин зүйлсүүд авъяасыг чинь илүү тод гэрэлтүүлж ч болно. Урлагт юуг ч урьдчилан төлөвлөх аргагүй.
Хичнээн хичээгээд болохгүй байгаа үед амиа хорлохыг хүртэл хүсэх боловч хажууд чинь найзууд чинь байгаа цагт чи тэгж чадахгүй. Тэгсэн ч гэсэн найзууд чинь бүх л амьдралын чинь турш хажууд чинь байгаад байна гэсэн үг биш юм. Чи өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах аргаа хэзээ нэгэн цагт олох л шаардлагатай болно. Харин тэгсэн цагтаа аз жаргалтай байх нь чухал. Эс тэгвэл өөрийгөө урлагын хүн гэж хэлээд яах вэ.

"-Who made you think that you're so special?
-You did."
"Success is joy, freedom and friendship. And success is LOVE."