Saturday, January 30, 2010

Hercule Poirot: The Big Four

ИХ ДӨРӨВ

3.7/5.0
Хэркиүл Пуароу бол авъяслаг мөн тэрийгээ ч нуудаггүй хувийн мөрдөгч. Нэр нь олонд аль хэдийн танигдсан учираас аливаа хэрэг ямар нэгэн хүнд сурталгүй шийдэгдэх боловч тэр нь эргээд өөрийг нь гэмт хэрэгтнүүд онилох шалтгаан болдог. Энэ удаад түүний найз ахмад Артур Хейстингс түүний хэрэгт туслах болно.

Дэлхийд тогтоод байгаа системийг нурааж өөрсдийн монархыг тогтоон ноёрхох зорилготой 4 хүн нэгдэн гэмт хэргүүдийг үйлдэж эхэлнэ.

1. Хятад нууц ноёнтон Li Chang Yen - Big Four-ын тархийг илтгэнэ
2. $, Америк баян эр (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй) - хөрөнгийг илтгэнэ
3. Франц эмэгтэй (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй)
4. Устгагч (хэн гэдэг нь хараахан мэдэгдэхгүй)
Зохиолын явцад Пуароу, Хейстингс хоёр Дугаар хоёр болон Дугаар гуравыг олох боловч тэдний одоогийн байгаа байр суурь мөн нэр хүнд нь тэдэнд халдахаас баттай хамгаалах болно. Иймээс мөрдөгчид Дугаар дөрөвт анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд түүнийг нь ажиж буй дугаар дөрөв зарим нэгэн золиосыг гаргуулахаар шийдэх боловч Пуароу тэр залийг нэвт харж чадах болно.

Гэсэн хэн нэгнээ алдсан тохиолдолд яах вэ? Алга болсон хойно нь түүнгүйгээр үргэлжлүүлж чадна гэж найдах боловч аргагүй эрхэнд цөхрөх үе бий.