Wednesday, January 6, 2010

In Bruges

4.0/5.0
Алах гээд байгаа ч юм шиг алуулах гээд байгаа ч юм шиг, үхэх гээд байгаа ч юм шиг амьдрах гээд байгаа ч юм шиг, зовоод байгаа ч юм шиг жаргаад байгаа ч юм шиг, ялаад байгаа ч юм шиг ялагдаад байгаа ч юм шиг, зугатаад байгаа ч юм шиг хөөгөөд байгаа ч юм шиг. Сонин кино байна. Хөгшин нь үхэж залуу нь үлддэг. Энэ бол амьдралын жам, гэхдээ энэ жамаас гажихын тулд хүн алсан ч яахав гэсэн шинжтэй. Хүн болохоос хүүхэд биш. Үхэж буй заавал нүгэл үйлдсэн байх хэрэгтэй. Санаатай ч бай санаандгүй ч бай чи ямар ч нүгэл хилэнцгүй хүүхэд хороосон бол тэгээд л өөрийнхөө ирээдүйн замыг тавьлаа л гэсэн үг. Мэдээж сайнаар биш. Гэхдээ үүнийхээ төлөө өршөөл хүлээж эсвэл цайруулж чадвал чамд хүн шиг амьдрах боломж олдож болох л юм. Энэ киноноос ийм л сэтгэгдэлтэй үлдсэн дээ.

"I'm in fuc*ing Bruges."
Ray to Ken