Monday, January 11, 2010

Le fabuleux destin d'Amélie Poulain

4.8/5.0
Jean-Pierre Jeunet-ын 2001 онд хийсэн кино. Гол дүрийн жүжигчнийг би энэ киноноос л олж мэдсэн. Тэр ч яахав. Миний үзсэн хамгийн анхны франц кино. Би тэр үед үсрээд л 10тай эсвэл 11тэй байсан гэсэн үг. Жоохон байхад хүртэл таалагдаад одоо ахиад үзэхээр бүр гоё юм аа.

Гол дүр үнэхээр сонин. Бусдаас өвөрмөц хүн. Өөрийгөө энэ хотод, энэ орчинд, энэ хүмүүсийг дунд тохирохгүй гэдгээ бүр багаасаа л мэдэрсэн айлын ганц охин. Энд ч битгий хэл ер нь тэр өөрийгөө хаана байх ёстойгоо ч мэдэхгүй байгаа. Тэглээ гээд Amelie галзуурч сонин сонин болоогүй. Тэр зүгээр л эргэн тойрныхоныгоо ажигладаг. Нэг л өдөр тэр зүгээр л огтоос танихгүй хүнд 40 жилийн өмнөх хүүхэд насных нь дурсамжтай үеийг сануулж ахин амьдралыг мэдрүүлснээр ажиглагч байх нь хангалттай биш юм байна гэдгийг мэдэрнэ. Доод давхарын нөхөр нь өөр хүүхэн дагаад явсан бэлэвсэн эмэгтэй (1964 он), зэргэлдээ цонхны гэрээсээ хорин жилийн турш гараагүй нэг л зургаа давтан зурсаар байгаа "Шилэн хүн", байрны булангийн дэлгүүрт ажилладаг ногоог хүртэл зүрхтэй юм шигээр асардаг дуугүй залуу, түүний ажил олгогч одоо болтол ээж нь тэмдэглэлийг нь хөтөлж өгдөг бүдүүн эр, хамт цайны газарт ажилладаг тамхи зардаг паранойд эмэгтэй, яг өөдөөс нь өдөр болгон харж суудаг нөгөө зөөгч бүсгүйг нь хардсан lunatic, нийтлэл болон номуудыг нь хэн ч уншдаггүй тэрийгээ ч өөрөө мэддэг ертөнцөөс тасарсан зохиолч эр, өдөр болгон метроны буудал дээр пянз тоглуулж суудаг хараагүй хөгшин бас нэмэгдээд 6 настай байхад нь ээжийг нь амиа хорлохоор цонхноос үсэрсэн хүнд дарагдаж нас барснаас хойш амьдрал нь гэрт нь л өнгөрөх болсон аавыгаа жижигхэн зүйлээр л гайхамшиг байдаг гэдэгт итгүүлэн амьдралыг нь өөрчилнө. Хүн бүрийн замбараагүй амьдралыг засч явахад хэн түүний замбараагүй амьдралыг засах болж байна? Өөрийгөө мэдэхгүй байгаа охины төлөө хэн юу хийж байна вэ?

"The fool looks at the finger that points at the sky"
A boy to Nino
"In fact, she's cowardly. That's why I can't capture her look"
Glass man to Amelie