Sunday, January 3, 2010

Lucky Number Slevin

4.6/5.0
Энэ үнэхээрийн гоё кино. Плот нь төгсгөлөө хүртэл танигдаагүй. Тэгж байгаад тэрүүхэндээ мафийн шинжтэй. Тэрийг нь аягүй хөөрхнөөр илэрхийлчихсэн. Ялангуяа тэр мафийн дор ажилладаг хүмүүс нь (ерөнхийдөө 4-5 хүн л гардаг. Хоёр мафи шүү) өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, тэрүүгээр нь мафийн толгой дох хүн болон тэр бүлэглэлийг тэр чигээр нь төсөөлж болно. Kinda Weird.
Юу нь гоё вэ гэхээр Lucy Liu-г үнэхээрийн чалчаа болсоныг харах, Morgan Freeman-ыг Wanted дээрхээс илүү (... or you could kill this motherf*cker and ...) badboy болсоныг харах. (Болсон ч гэж дээ угаасаа Wanted-аас өмнө хийгдсэн ш д, нээрээ. Still) Бас гэмт хэргийн тухай киног үнэн алиагаар үзүүлсэн байдаг. Энд хүн барьцаалалт болж байхад чи инээсээр байх болно.

Үзсэн байхад алдахгүй гэж хэлэхгүй. Харин ч үзэхгүй өнгөрч болохгүй гэж хэлнэ.

"Kelevra is Hebrew, says it means Bad Dog"