Friday, January 1, 2010

RUNAWAY JURY

3.7/5.0
John Cusack-ын тоглосон кинонуудыг бүгдийг нь track down хийх санаатай зургаан киног нь үзсэн. Энэ бол миний хувьд долоо дахь нь. Тэр үргэлж л сэтгэлээрээ явдаг, шууд харахад хүмүүст хааяахан тэнэг эсвэл муу хүн гэж харагдаж болох ч таниад ирэхээр бүгд л түүнийг үнэн хэрэг дээрээ сайн хүн болохыг нь мэддэг тийм л дүрүүдэд тоглосон байдаг.

Энэ киног нь тусгайлан ярих юм бол надад таалагдсан. Гэхдээ би эхлэхэд нь илүү сэтгэл хөдөлгөм байх болов уу гэж бодож байсан ч төгсгөлдөө бага зэрэг сэтгэл гонсойлголоо. Энэ киноны үндсэн плот муу болсон гэсэн үг биш шүү. Хэлэх гэсэн санаа нь гоё байсан ч бас л харамсалтай. Хүний хийж байгаа үйлдлүүдийн цаана бусдыг гэх сэтгэл нуугдаж байдаг ч бусдыг гэх сэтгэлийнх нь цаана өшөө авалт нуугдаж байх юм.

Гэсэн хэдий ч өшөө авалт нэг талаасаа шударга үнэнийг сахиулах гэсэн зорилготой байдаг учираас шууд өшөө авах гэсэн үзэлийг буруутгаж болохгүй.

Runaway Jury дээрх өшөө авалт харин хэнийг ч ямар нэгэн байдлаар хохироогоогүй (яахав баян компани санхүүгийн хувьд бага зэрэгийн төлбөр төлөх нь хохиролд тооцогдохгүй ш д), харин гагцхүү үйлийн үрээ төлсөн судлаачын талаар учираас ямар нэгэн үзэл бодолын зөрөлдөөн үүсгэхгүй амар байх байхаа.

"I made a mistake to underestimate you, but make sure you don't underestimate me."
Rankin Fitch to Nicolas Easter