Thursday, January 28, 2010

Sherlock Holmes: The Sign of Four

ДӨРВӨН ТЭМДЭГ

4.1/5.0
Sherlock Holmes-ын цувралын хоёр дахь ном. Холмс, Уатсон хоёр хамтдаа амьдраад нилээд хугацаа өнгөрсөн байна. Тархиа завгүй байлгахаар онцгой сонирхолтой хэрэг олдохгүй үед Холмсын морфин эсвэл кокейн хэрэглэдэг зуршилаас залхсан Уатсон аль болох түүнийг хар тамхинаас холдуулахыг хичээнэ. Яг л тэр үед тэнгэр тэтгэсэн гэлтэй хагас саяын үнэтэй эрдэнийн чулуунуудын хэрэг орж ирнэ. Мэдээж хэрэг энэ үйл явдалд хэд хэдэн цогцос хутгалдсан байх бөгөөд зарим нь 10 жилийн өмнөх байх болно.

Номын төгсгөлд Доктор Уатсон хагас саяын хэргийг мөрдүүлэхээр захиалсан үйлчлүүлэгч бүсгүйд гэрлэх санал тавьснаар төгсөнө. Уатсон, Холмс хоёрын харьцаа яасныг дараагийн номон дээрээс унших боломжтой бололтой.