Tuesday, February 2, 2010

Sherlock Holmes: The Movie


4.2/5.0
Артур Конан Доелын алдарт дүр Шерлок Холмс, түүний анд, хамтран ажиллагч Доктор Жон Уатсон хоёрын бас нэгэн адал явдалыг Лондоны бүрхэг гудамжинд дахин хийжээ. Гадаад орчин нь харваас тайз засалт байсан ба тэрийг далдлах гэж тийм ч их оролдоогүй нь харин ч таалагдлаа. Угаасаа Шерлок Холмс чинь хэтэрхий манай ертөнцийн бус барьц шүү дээ. Холмсын сонгодог дүр төрхийн янжуурнаас бусдыг нь өөрчилсөн. Тэр нь ч тохирсон. Хэн ч одоо чихтэй саравчтай малгай өмссөн хүнийг хараад тийм ч ихээр таашаахгүй шүү дээ. Шинэ имидж уг зохиолоос сэдэвлэсэн Хаус М.Д. цувралын имиджтэйгээ дөхөж очжээ. Ухаантай ч гэсэн үнэн хөгийн амьтан, заримдаа өөрөө юу хийж байгаагаа ч мэддэггүй гэж харуулж байгаа нь инээдтэй л байлаа. Холмс, Уатсон хоёрын хийж байгаа зүйлс, ерөнхийдөө Холмс хийгээд Уатсон хариу үйлдэл үзүүлж байгаа л даа, яг л нэг хөөрхөн Франц инээдмийн кино шиг байлаа. Нэг тийм гоё холбоо байдаг шүү дээ. Зөвхөн эрчүүдийн хооронд л оршиж байдаг. Бие биенийхээ арыг даасан гэхдээ хаяад явсан ч яах ч үгүй. Би яг сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ тэрийг харах гоё байлаа.

Тэгэхээр жүжигчидийн тухайд:

  • Robert Downey Jr. as Sherlock Holmes
Маш гоё шинэ дүр төрхийг бүтээсэн. Холмс заавал үхэр долоосон юм шиг үстэй, бас өндөр, туранхай байх албагүй шүү дээ. Одоо би дотроо Шерлокыг төсөөлөхдөө Downey-р төсөөлнө.



  • Jude Law as Sherlock Holmes
Энэ бас сонин байсан. Доктор Уатсон нурууны хувь Шерлокоос намхан бас илүү махлаг гэж дүрслэгдсэн байдаг боловч энд орвонгоор нь эргүүлсэн. Жүжигчныг дан Док Уатсонгоор харвал үнэндээ тэнэг харагдсан. Гэхдээ Шерлоктой хамт байгаагаар нь харахад бол жинхэн тохирсон зохицол байсан.


  • Rachel McAdams as Irene Adler
Би угаасаа Айринэ Адлерын талаар жүжигчин байсан, театрт дуулдаг, хэний ч харцыг булаахаар сайхан эмэгтэй бас заримдаа эрэгтэй хүүгийн хувцас өмсөж өөрийгөө нуугаад гудамжаар зугаалангаа ажил амжуулдаг, бас Шерлокыг чадсан цорын ганц хүн гэдгээс өөр юм мэдэхгүй. Тэгэхээр угаасаа энэ дүрийг өөлөөд яахав дээ. МакАдамсын царайны төрх арай л Америк байсан гэхээс өөр юу ч хэлэхэв.

Хөгжилтэй явдлууд нь:
Хөөрхий тэр нохойн дээр ямар ч их туршилт хийдэг юм. Тэр тоолонд нь орчинд байгаа хүмүүс тэр хөөрхий амьтаныг үхчихсэн гэж бодох юм. Гэхдээ тийм ч хөөрхөн нохой биш л дээ. Нээрээ Холмс өөрийгөө дүүжлэсэн шүү. Таазнаасаа. Үнэн сонирхолтой. Бас нэг инээдтэй хэсэг нь нөгөө том Франц эртэй зодолдож байхад хоёулаа тус тусдаа алх барьж авдаг хэсэг. Яг л биетэйгээ пропорциональ. Тэгээд Шерлок тэр алхаа шидчихэж байхдаа яахав дээ. xD

Миний бодлоор ямар ч киног хөгжим амьлуулдаг юм. Энэ киног ч бас тэглээ. Гайхалтай, сонирхолтой аялгуунууд... Уатсон үхэхэд ямар дотор эвгүйрүүлэм эвгүй аялгуу явсан гээч... Даанч манай кино уран бүтээлчид кинондоо хөгжим амин сүнс нь гэдгийг мэдрэхгүй л байх юм даа. Гүй мэдэрдэг байлаа ч сайн аялгуу ч дэмжиж чадахааргүй кинонууд байдаг л даа.

Уг нь би энэ кинонд 4-өөс дээш оноо өгье гэж бодож байлаа, эцсийн минут хүртэл. Төгсгөлдөө хэргийг гүйцэт илрүүлээгүй ч хоёр гэмт хэрэгтний нэгийг илчилсэн нь хүмүүсийн дараагийн ангийг үзэх хорхойг хүргэх ёстой байтал харин намайг сэтгэл хангалуун бус бүр сэтгэлээр унагаачихлаа. Уг нь Шерлок Холмсын ном болгон хэргийн учир тэр чигээрээ тайлагдаж төгсдөгсөн.

The visual, the music, the sound and the cast were very good. I mean it, very good. But the plot and the story were very poor. Very poor.

"Watson, what have you done?"
Sherlock Holmes to Dr. John Watson