Tuesday, January 26, 2010

Sherlock Holmes: A Study in Scarlet

СКАРЛЕТ ДАХЬ СУДАЛГАА

3.2/5.0
Хүрэн саравчтай малгай, том модон янжуур, дугуй томруулдаг шилээрээ бидний санаанд хоногшсон мөрдөгч Шерлок Холмсын тухай хамгийн эхний ном. Энэ цуврал туужууд Доктор Жон Уатсоны нүдээр өрнөдөг бөгөөд Уатсон Холмсоос салахгүй дагаж байгаа үед Холмсын бодлыг уншсанаас Уатсоныхыг уншсан нь хамаагүй ойлгомжтой бас хөгжилтэй байх байх.

A Study in Scarlet зохиолд Доктор Уатсон хэрхэн Холмстой танилцсан тухай мөн тэдний хамгийн анхны хамтдаа илрүүлсэн хэргийн тухай гарна. Учир битүүлгээр өөр өөр газар гарсан хоёр хүн амьны хэргийг хамтдаа 3 өдрийн дотор илрүүлэх ба энэ ажилыг гүйцэтгэсэн нэр хүндийг анхлан хариуцан авсан мөрдөгч нар булаан авна. Гэсэн ч ийм зүйл болохыг Холмс тааварлаж байсан ба бага зэргийн дургүйцэл илэрхийлээд л өнгөрнө.

Уг хоёр хүн амьны хэрэг нь 20 жил дамнасан өшөө авалт байсан ба энэ тухай он цагын дарааллаар хоёр дугаар хэсэгт нь дэлгэрэнгүй өгүүлнэ.

Уг зохиолын гол санаа нь энгийн хүмүүст ямарваа нэгэн үйл ажиллагааны эхний шатуудыг хэлж өгсөн тохиолдолд тэдгээр хүмүүс үйл ажиллагааны үр дүнг олж чадна. Харин зарим нэгэн хүмүүс одоо байгаа нөхцөл байдлыг ямар нэгэн үйл ажиллагааны үр дүн нь хэмээн хүлээн авч уг нөхцөл байдлын шалтгааныг олж тогтоох авъяастай байдаг. Урдаас нь хойшоо болон хойноос нь урагшаа. Эдгээр авъяастай хүмүүсийн нэг нь Шерлок Холмс юм.