Wednesday, January 6, 2010

Up in the Air

4.3/5.0
Жилийн 42 хоногыг л гэртээ өнгөрүүлж үлдсэн хэсгийг агаараар нисч зочид буудлуудаар байршиж, ажилтнаа өөрсдөө халж чадахгүй хүний нөөцийн ажилтнуудын өмнөөс тэр ажилыг нь хийдэг агентлагын төлөөлөгч Ryan Bingham өөрийн энэ тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй амьдралдаа сэтгэл хангалуун явдаг бөгөөд суурьших нь үхэхэд ойртож байгаагын шинж гэж үздэг нэгэн.

Байгууллага нь Collins-оос ангийнхаа шилдэг нь болж төгссөн Natalie Keener-ыг ажилд авахад Bingham-ын дуртай амьдралын хэв маяг өөрчлөгдөх шаардлагатай болж ирнэ. Учир нь Keener ажилтнуудыг заавал газар дээр нь очиж бус интернет видео чат дамжуулан ярилцаж, ажилаас нь чөлөөлж болно гэдэг санааг дэвшүүлснээр АНУ-ын дээгүүр нисч явдаг 43 төлөөлөгч нэгэн зэрэг Охамад суурьших магадлалтай болж эхэлнэ. Гэсэн хэдийн ч ганцаараа аялдаг байсан Bingham Keener-ыг туршлагажуулах үүднээс ахиад нэг АНУ-ыг тойрсон ажилын аялал хийнэ. Энэ хугацаанд Bingham-ыг амьдрал, гэр бүл, хайр зэргийг үзэх үзэл нь өөрчилөгдөх бөгөөд нэг газраа суурьших нь тийм ч аймшигтай зүйл биш юм байна гэдгийг ухаарах болно.

Хүн бүрийг үзэхийг зөвлөж байна. Сонирхолтой юм.

The star that slightly brighter than the rest would be my wingtip passing by.