Tuesday, January 5, 2010

Whip It

4.3/5.0
Shauna Cross-ын "Derby Girl" туужаас сэдэвлэн бүтээсэн Drew Berrymore-ын найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино (УСК гэсэн чинь Мосфилм гэх гэж байгаа юм шиг санагдчихлаа).
Гол үйл явдал: Жижигхэн хотын жижигхэн охин нэг өдөртэй байхаасаа эхлээд л ээжийнхээ авахыг хүсээд авч чадаагүй болгоныгоо охиноо аваасай гэсэн хүслээс болж өөрөө хийхийг хүсээгүй үйл ажиллагаануудаар бөмбөгдүүлж амьдарч ирсэн. Одоог хүртэл... Харин дугуйт тэшүүрийн тэмцээний тухай олж мэдээд санаандгүйгээр багт шалгуулж тэнцсэнээр амьдрал нь өөрөөр эхэлнэ. Бүх зүйл урьдынх шигээ уйтгартай байхаа больж эцэг эхээсээ нуух зүйлс гарч ирнэ. Анхныхаа дугуйт тэшүүрийн тэмцээнийг үзэж байхдаа харсан хамтлагын залуутай учир ургуулж амьдрал бүр ч сонирхолтой болж эхэлнэ. Гэсэн ч багынхан нь ч тэр найз залуу нь тэр түүнийг 17 той гэдгийг мэдэхгүй. Энэ тэмцээнд оролцохын тулд 21 хүрсэн байх шаардлагатай аль эсвэл эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Эцэг эхийнх нь аль нь ч түүнийг дугуйт тэшүүрээр гулгах болсоныг мэдэхгүй. Тэдний хайртай охин байхын тулд Жинхэнэ Хатагтайн тэмцээнд орж түрүүлэх (ядаж дээгүүр байр эзлэх) ёстой.
Заавал үзээрэй.(хөвгүүдэд хамаарахгүй байж болно)Гоё кино байна.

P.S. Усан сангийн хэсэг үнэн романтик хэсэг шүү. (хөөрхөн)

"She's been the one who's shoving her agenda down my throat since day one."
Bliss to Maggie in the car