Saturday, February 27, 2010

Ninja Assassin

АЛУУРЧИН НИНЖА
3.4/5.0 
Нинжа нар орчин үед. Нинжа нар чинь 16-р зууны үеийн Японд байсан хөлсний алуурчид биш билүү? Тухайн үед нэг хүнийг цааш нь харуулахад 100 паунд алттай тэнцэх хэмжээний үнэ төлдөг байжээ. Тэгвэл одоо ч 21-р зуунд ч энэ явдал үргэлжилсээр л байна. 100 паунд алтны үнээр нэг хүний амь.

Уг алуурчдыг бүр багаас нь бэлтгэдэг бөгөөд Нарутодээр гардаг Bloody Mist-ын төгсөх шалгалт шиг л ... Эдгээр хөвгүүдийн нэг Райзог багш нь багаас нь авъяастай байгааг олж харснаар Такеши (бас нэг авъяастан нь) тэр хоёрыг байнга өрсөлдүүлэн өсгөх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам Райзо өөрийн бүлгийн нэг охинд дурлана. Охин зугатах гэж оролдсон учираас сургуулийн бүх шавь нарын өмнө Такешигаар охины зүрхийг зоолгоно.

Нилээд хугацааны дараа Райзогийн анхны даалгаварын дараа ахин нэг зугатах гэж оролцсон бага насны охыны амийг хороохыг шаардах болно. Өмнө дурлаж байсан охныгоо санснаар тэр охиныг алалгүй багш луугаа дайрна. Хичнээн ч олон нинжа Райзоруу дайрсан юм, хичнээн ч олон ширүкен биеийг нь зүссэн юм мэдэхгүй. Тэгсэн ч Райзо амьд гараад л ирж байгаа юм даа. (жоохон паналтай)

Хэрвээ ямар нэгэн юм бодогдуулсан, учир утгатай, гүн ухааныхавтар кино хайж байгаа бол энэ кино тохирохгүй. Матрикс эсвэл Биллийг устга шиг сэтгэгдэл төрүүлэм, кун фу хэрэглэсэн адреналинтай кино хайж байгаа бол энэ кино яг тохирно.

P.S. Наруто шиг handseal хэрэглэдэг юм байна лээ. Гэхдээ healing ninjitsu байна лээ. Тэгсэн ч гэсэн тэр нь арай л аймар. Шарх эд нар нь хумигдаад л....

Nosferatu: Symphony of Horror

НОСФЕРАТУ: АЙДСЫН СИМФОНИ
1.9/5.0 
Bram Stoker-ын Dracule зохиолоос сэдэвлэсэн хамгийн анхны motion picture юм. 1922 оных болохоор дүрснийх нь дараагаар үр нь гардаг.

Яахав Дракула дээр өгсөн үнэлгээгээ л ахиад өгөх юм байна даа.

P.S. Дракулагийн эхнэрүүдийн хэсэг байхгүй болохоор нэмэлт өгөх 5 оноо байхгүй.
P.P.S. Энэ кинон дээр Носферату тусгал толинд харагддаг юм байна лээ шүү.

Lucky You

АЗТАЙ ЧӨТГӨР
2.8/5.0 
Эцэг хүү хоёрын номын дэлгүүр байдаг, эцэг хүү хоёрын засварын газар байдаг, эцэг хүү хоёрын хуулийн ферм байдаг, эцэг хүү хоёр мэргэжилийн мөрийтэй тоглоомчин байх нь хэр олон бол?

Хок аавыгаа ээжийнхээ үхэлд буруутгадаг, тэгээд ч тэрүү хэзээ ч ааваасаа юм зүгээр авахгүй хожиж авахыг илүүд үзнэ. 

Тэрээр Покерын дэлхийн аврагын тэмцээнд оролцож түүгээр аавыгаа ялахыг хичээж байгаа нь эцэг нь аль хэдийн энэ тэмцээний хоёр удаагын аврага болсон байсантай нь ч холбоотой. Гэсэн ч тэмцээнд оролцох эрх авах замд, бас тэмцээний үеэр амьдралд хожих хожигдохоос илүү зүйл байдаг юм байна гэдгийг ухаарснаар аавыгаа уучлаж эхлэнэ.

Spirit Bound: Chapter 1

Цус сорогчдын Академи цувралын тав дахь ном энэ тавдугаар сарын 18нд худалдаанд гарна. Зохиогч Richelle Mead-ын сайт дээр уг номын эхний бүлэг тавигсан байна. 

Chapter One
There's a big difference between death threats and love letters–even if the person writing the death threats still claims to actually love you. Of course, considering I once tried to kill someone I loved, maybe I had no right to judge.

Today's letter had been perfectly timed, not that I should have expected any less. I'd read it four times so far, and even though I was running late, I couldn't help but read it a fifth time.

My dearest Rose,

One of the few downsides to being awakened is that we no longer require sleep; therefore we also no longer dream. It's a shame, because if I could dream, I know I'd dream about you. I'd dream about the way you smell and how your dark hair feels like silk between my fingers. I'd dream about the smoothness of your skin and the fierceness of your lips when we kiss.

Without dreams, I have to be content with my own imagination– which is almost as good. I can picture all of those things perfectly, as well as how it'll be when I take your life from this world.

It's something I regret having to do, but you've made my choice inevitable. Your refusal to join me in eternal life and love leaves no other course of action, and I can't allow someone as dangerous as you to live. Besides, even if I forced your awakening, you now have so many enemies among the Strigoi that one of them would kill you. If you must die, it'll be by my hand. No one else's.

Nonetheless, I wish you well today as you take your trials–not that you need any luck. If they're actually making you take them, it's a waste of everyone's time. You're the best in that group, and by this evening you'll wear your promise mark. Of course, that means you'll be all that much more of a challenge when we meet again–which I'll definitely enjoy.

And we will be meeting again. With graduation, you'll be turned out of the Academy, and once you're outside the wards, I'll find you. There is no place in this world you can hide from me. I'm watching.

Love,
Dimitri

Cirque du Freak: The Vampire's Assistant

ГАЖУУДЫН ЦИРК: ЦУС СОРОГЧЫН ТУСЛАХ
3.0/5.0 
Ээжийн сайн хүү Даррен аалзанд нугасгүй, түүний найз Стив цус сорогчид нугасгүй. нэг өдөр тэр хоёр Гажуудын циркт очсоноор цус сорогчтой дайралдана. Стив цус сорогч болохыг хүсэх боловч эсэргээрээ Стивийг аврахын тулд Даррен хагас цус сорогч болох болно. Гэр бүлийнхэн нь, сургуулийнхан нь, хотынхон нь бүгд Дарреныг үхсэн гэж бодож байгаа.

Цус сорогчид хоорондоо хоёр бүлэг хуваагдсан бөгөөд тэдгээр нь Вампениз, олзоо алдаг, ба Вампир, олзоо ухаан алдуулдаг. Вампенизууд Дарреныг өөрийн талд авахыг хүсэх бөгөөд ингэхийн тулд найз Стивийг нь өөрсдийнхөө нэг болгоно. Найз найзынхаа эсрэг гэх болсноор тэдний хамтын зам сална.

Эцсийн дүнд Даррен жинхэнэ вампирын замаар явахаа шийдэх бөгөөд дараагийн анги дээр илүү их адал явдал түүнийг хүлээж байгаа бололтой.

Legion

ЛЕГИОН
2.7/5.0
Хэрэв хийсэн бүтээл чинь хяналтаас гарвал яах вэ? Сайн сайхныг төсөөлж байсан чинь тэр нь буруугаар эргэж бүх зүйлс булингартан бохирдвол яах вэ? Мэдээж алдаагаа засах гэж оролдоно. Хэрвээ гарах зам харахгүй байвал яах вэ? Мэдээж бүхнийг шинээр эхэлнэ, эсвэл тэр чигээр нь хаяна. Хаях боломжгүй учираас устгаад эхлэх л болж дээ.

Бүтээгч чи өөрөө ийм л арга замыг харж байж болох юм. Гэхдээ өөр хэн нэгэн нь ямар нэгэн арга замыг хайж олдог.Бурхан хүн төрөлтхнийг найдвар тасарсан гэж үзнэ. Иймээс дахин эхлэхээр шийдэж тэднийг хүйс тэмтрүүлэхээр тэнгэрийн элч нарыг илгээнэ. Энэ үйл ажиллагааг удирдах ёстой байсан Майкел хүн төрөлхтөнд итгэл найдвар байгаа хэмээн дэлхий рүү бууж ирэх болно.

Тэнгэрийн элч газар дээр бууж ирээд л, Габриейл Майкалыг алаад л, дараан Майкал Габриейлыг өршөөгөөд л - санаа эд нар нь гоё байсан шүү. Гэхдээ үндсэн кино нь уйтгартай юм аа. Дээшээ хадан дээр гараад л, нар мандахыг амьд үлсэн хүмүүс нь хараад л. Зүгээр л энгийн нэг триллерхүү л болчихож. Гэхдээ гайгүй ээ.
 

Friday, February 26, 2010

Hercule Poirot: The Labours of Hercules

ХЕРКУЛЕСИЙН ҮЙЛС
4.2/5.0
Херкиүл Пуароу нэгэнт тэтгэвэртээ гарах нас нь болжээ. Гэсэн ч мэргэжилдээ дуртайг хэлэх үү шууд салж чадахгүй л байлаа. Нэгэн найзтайгаа энэ тухайгаа ярьж байтал түүний өөрийнх нь нэрний тухай яриа орж ирнэ. (Херкиүл гэсэн нэр бол Херкулесийн арай өөр хувилбар нь юм.) Яг тэр үед Пуароу ахин яг 12 ажил хүлээн авах бөгөөд энэ нь Херулесийн үйлдсэн 12 үйлтэй шууд бус утгаар адилхан байх юм. 

Херкулесийн үйлс ном бол бүрэн хэмжээний тууж биш юм. Энэ нь тус тусдаа өрнөл бүхий 12 бүлэг хэргээс үүдэлтэй бөгөөд Пуароугийн өмнөх ажилууд шиг хүн аминий хэргийг мөрдөх гэхээсээ илүү жирийн амьдралыг тойрсон эсвэл хүн аминий хэргээс урьдчилан сэргийлсэн ажилууд байх юм.


Бүрэн эхээр нь тууж уншиж чаддаггүй хүмүүс уншихад илүү тохиромжтой ч тийм ч сонирхолтой байхгүй л болов уу.
Херкулесийн үйлсүүд:
  1. Slay the Nemean Lion.
  2. Slay the 9-headed Lernaean Hydra.
  3. Capture the Golden Hind of Artemis.
  4. Capture the Erymanthian Boar.
  5. Clean the Augean stables in a single day.
  6. Slay the Stymphalian Birds.
  7. Capture the Cretan Bull.
  8. Steal the Mares of Diomedes.
  9. Obtain the Girdle of the Amazon Queen.
  10. Obtain the Cattle of the Monster Geryon.
  11. Steal the Apples of the Hesperides.
  12. Capture and bring back Cerberus.

Tuesday, February 23, 2010

Top 10 Most Dangerous Foods

Миний ёстой үхдэг мөөг хамгийн аюултай хоолон дунд орчихсон явж байх юм.

Туна, мөөг хоёр л сонин байна. Бусдынх нь хувьд ч яах вэ.

Monday, February 22, 2010

Hercule Poirot: Five Little Pigs

ТАВАН БЯЦХАН ГАХАЙ
4.8/5.0
Гэмт хэргүүд болон хүн амьны хэргийг болсоных нь дараахан мөрддөг. Харин 16 жилийн өмнө болсон хүн амьны хэргийг яах вэ? 

Арван таван жилийн өмнө хатагтай Крейл (Caroline Crale)  өөрийн нөхөр, алдарт зураач ноён Крейлыг (Amyas Crale) хордуулсан хэргээр яллажээ. Удалгүй нас барнаар түүний охин Карлог авгууд нь үрчлэн авч өсгөжээ. Карло гэрлэхийнхээ өмнө ээжийгээ буруугүй байсан гэдэгт итгэлтэй байхын тулд мөрдөгч Хериүл Пуароуг хөлслөн авах болно. Учир нь төрсөн эх нь нас барахдаа түүнд өөрийгөө буруугүй гэдгийг илэрхийлсэн захидал бичсэн байлаа. 

Удаан хугацааны өмнө болсон энэ үйл явдалыг шийдвэрлэхийн тулд Пуароу тухайн үед хэргийг газарт ойр байсан гэр бүлийнхэн болон гэр бүлийн найзуудаас мэдүүлгүүдийг авч түүнийгээ анализлах шаардлагатай болох болно. Эдгээр гэрчүүдийг таван бяцхан гахай гэж нэрлэсэн бөгөөд эдгээр нь:
  1. One little pig went to market: Phillip Blake, хохирогчийн хамгийн ойрын найз, биржийн брокер
  2. One little pig stayed at home: Meredith Blake, биологич, Филлипийн ах
  3. One little pig had roast beef: Elsa Greer (Lady Dittisham) , нийгмийн эмэгтэй гэж байдаг даа
  4. One little pig had none: Cecilia Williams, тухайн үед Анжелагийн гэрийн хүмүүжүүлэгч байсан
  5. One little pig cried 'wee wee wee' all the way home: Angela Warren, архелогич, хатагтай Крейлын охин дүү
Хэрэг явдал үнэхээрийн психологийн түвшинд өрнөх бөгөөд плот үйл явцынхаа дунд хэд хэдэн удаа эргэх болно.

Школьная пора


Би багадаа энэ дууг сонсох аягүй дуртай байж билээ. Ээж ч гэсэн дуртай байсан. Тухайн үедээ үгийг нь тийм ч сайн ойлгохгүй болхоор зүгээр л ая нь таалагддаг байлаа. Одоо өөрөө ахлах сургуулиа төгсчихсөн чинь энэ дуу үнэн гоё утгатай болоод байх юм аа.

Sunday, February 21, 2010

Dracula

ДРАКУЛА
3.1/5.0
Бидний мэдэх үхэшгүй цус сорогч Гүн Дракула. Ном нь юу юм гэхээс биш кино нь онцгүй юм аа. Дуу нь ч тэр, хийц нь тэр дэндүү хиймэл. 1992 онд кино урлаг тийм аймар байгаагүй л баймаар юм. Гэхдээ мэдэхгүй л дээ. Паранормал киноны хувьд 1992 ондоо сайнд нь л орсон байх. Гэхдээ нада бол таалагдсангүй. Цус сорогчдын тухай үзэх ёстой кинонуудын нэг болохоор л тэсч үзлээ. Өөр хүмүүсийг үзэхийг зөвлөхгүй. Хэрэггүй биз дээ.

Keanu Reeves болон Дракулагын эхнэрүүдийн хэсэгт нэг найзын хүсэлтээр 5 оноо өгөв.

Friday, February 19, 2010

District 9

ЕСДҮГЭЭР ДҮҮРЭГ
3.8/5.0
Харийнхан дэлхий дээр нилээд хугацаа өнгөрчээ. Тэднийг хүмүүсээс тусгаарлах хэрэгтэй, үгүй ээ тэдэнтэй дипломат харилцаа тогтоох хэрэгтэй гээд олон зөрчилүүд гарсан. Эцэст нь тэдний "Есдүгээр Дүүрэг" гэх хэсэгт тусгаарлан тойруулан хамгаалалтын хашааг ч босгосон.

MNU үндэсний корпорацийн төлөөлөгчийг тусгай зэвсэглэсэн цэргийн багтай хамт тусгай зөвшөөрлийг авч судалгаа хийлгүүлэхээр явуулах болно. Энэ үед бага зэргийн осол гарч тэр нь бага зэргийн осол ч байхаа болино. Төлөөлөгч хэсэг бүлэг харийнханы хийж байсан туршилтын вируст хүрснээр зүүн гарнаасаа эхлээд харийнханы физикт шилжиж эхэлнэ. (Зүүн гар нь урт хумстай сарвуу болсон байна.) Мэдээж хэрэг нийгэм түүнийг гадуурхаж л таараа. Эргэж хүн болохын тулд чадах бүхнээ хийх болно. Бас харийнханы дунд найзтай ч болно.

Гэхдээ 3 жил харийн хүний биеэр амьдарна гэдэг ямар байх болдоо.

P.S. Энэ харийнхан ч заваан байна аа.

Song of the Day: Dolly Parton - Jolene

Jolene by Dolly Parton

...
Your beauty is beyond compare
With flaming locks of auburn hair
With ivory skin and eyes of emerald green
Your smile is like a breath of spring
Your voice is soft like summer rain
And I cannot compete with you, jolene
...

Hercule Poirot: Death in the Clouds

ҮҮЛЭН ДУНДАХ ҮХЭЛ
3.7/5.0
Алдарт мөрдөгч Херкиүл Пуароуын энэ удаад өөрийгөө нилээн хүнд байдалд оруулна. Дорно зүгийн хурдан галт тэрэг дээр бол тэрээр купенээсээ гараагүй учираас түүнийг сэжиглэх хүн хэн байгаагүй. Харин энэ удаад тус тусын өрөө байхгүй онгоцоор Парис хүрч явах замд, тэр туснаа гэгээн цагаан өдрөөр аллага гарсан ба учир нь олдохгүй энэ хэргийг зохион байгуулах чадвартай ганц хүн нь Пуароу байсан гэж шүүгчид хүртэл үзэж байлаа. Иймээс өөрийн нэрийг цэвэрлэхийн тулд дээдсийн хүрээнийхэнд нууцаар их хэмжээний мөнгө зээлдүүлж амьдардаг байсан Мадам Жизель-ийн үхэлийн шалтгааныг олохоор тавцан дээр байсан бүх хүмүүсийг ээлж дарааллан мөрдөж эхэлнэ.

Эцсийн шийдэл нь Дорнын галт тэрэг дээрхи аллаг шиг драмматик биш ба орчин үеийн бага зэргийн гүйлгээ сэтгэлгээтэй хүн бол мэдэгдэхээс нь өмнө гэмт хэрэгтнийг таачих байх аа. (Би лав мэдчихсэн байсан.)

Thursday, February 18, 2010

The Cove

УСАН БУЛАН
4.4/5.0
Жижигхэн буланд жилийн турш 120 мянган сүүн тэжээлтэнийг хороож байгааг мэдэх үү?

Би бүх натуралистууд энэ киног үзэхийг зөвлөж байна. Бүгд үзэж байхад натуралистууд биш нь ч үзэх л болно. Хэдийгээр энд голчлон дельфинүүдийг агнах болон хорихын эсрэг чиглэсэн ч гол санаа нь ганц энэ биш юм. Зарим хүмүүс ирээдүйд өөрсдөө мөн хүүхдүүдээ илүү эрүүл, бас тэнцвэртэй орчинд амьдруулахын тулд энэ тэнцвэрийг хадгалахыг оролдож байгаа ч зарим мэдээллүүд болон хүсэл зориг дутсанаас эдийн засгийн өнөөгийн өсөлтөд л анхаарал тавьж байгаа нийгмийн илүү хүчтэй байгууллагуудын дарамт, хүнд сурталыг нэвтэрч чадахгүй хэвээр байгаа юм. Чөтгөр аваг, тэр ув улаан болсон далайн усыг харсан уу? Яаж ийм юм хийж чаддаг байна аа. Хүмүүсийг хүртэл хууран байж байгалиа ингэж сөнөөж байна ш д.

Барих гэж 10 жил оролдсон зүйлээ утга учиргүй байсныг ухаарсныхаа дараа нураах гэж 35 жил оролдож байна шүү дээ. (^$*(Q^&$(&#*($Q^%(^

Trivia:
  • Хүн бол автоматаар амьсгалдаг амьтан. Харин дельфин бол  амьсгал авах эсэхээ өөрөө шийддэг учираас тэд амиа хорлож чаддаг. Тэд амиа хорлодог.
  • Баатрууд цувралын Hayden Panettiere болон түүний найз surfer-ууд нийлж дельфинүүдийг чөлөөлөхийг оролдож байгаад баривчлагдаж байгаа бичлэг энэ кинонд орсон байна.
P.S. Би өмнө нь documentary-ын талаар бичиж байгаагүй.
P.P.S *%*!^( хэлэх ч үг алга.

American Beauty

АМЕРИКИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН
4.8/5.0
Ажил нь бүтэлгүй, гэр бүл нь бүтэлгүй. Эхнэр чинь чамайг хайрлахаа больсон, охин чинь чамаас ичих болсон, ажлынхан чинь чамайг хүн гэхээ больсон. Ийм үед чи яах вэ?

Амьдралынхаа жолоог өөрийн гартаа эргүүлэн атгахыг хүссэн Лэстер биеийн хүчний дасгал хийж, ажлаасаа гарч, эхнэртэйгээ маргалдаж амьдралаа илүү хялбарчлах болно. Энгийн нэг бургерын газар ажилд орсноор хариуцлага үүрэхээс ангижирна. Гэхдээ тэр өөрийгөө удахгүй үхэх гэж байгааг мэдэхгүй л байгаа.

Хэн түүнийг алах вэ?:
Эхнэр нь үү? Охин нь уу? Өөрт нь хар тамхи зарж эхлэх болсон шинэ хөрш бас давхар охиных нь найз залуу юу?

Хүмүүс амьдралынхаа сүүлчийн хоромд л амьдралынхаа одоогын үнэ цэнэ мөн аж байдлыг ухаардаг. Гэхдээ энэ яг үнэндээ ганцхан хором байдаггүй юм.
P.S. Яахав Rated хэсгүүд байгаа л даа. Гэхдээ Requiem for the Dream-ыг яаж гүйцэхэв дээ.

Morning, Feb 18th, 2010

Хичээл эхэлчихсэн байгаа болохоор миний нийтлэл бичих боломж багасаад (бичих зүйлээ хийх хугацаа багсаад), үе нь уртсаад байна аа. Би ер нь freelance ажил хийвэл зүгээр юм байна дөө гэж бодох шиг. Өнөө орой хоёр киноны нийтлэл тавигдана, дуусгаж амжвал бас нэг номынх. За, надад амжилт хүсээрэй.

Richelle Mead talkes about her next series set in VA

Tuesday, February 16, 2010

Disturbia

БУСДЫН ХЭРЭГТ ХОШУУ ДҮРВЭЛ ЯАДГЫГ МЭДМЭЭР БАЙНА УУ?
3.4/5.0
Би өмнө нь энэ киноны танилцуулгыг үзэж байсан юм байна лээ. Тухайн үедээ аймшигийн кино байна гээд тоогоогүй орхичихсон. Сая бүтнээр нь үзлээ. Ёстой орчин үеийн Фредди гэлтэй л байна.

Кейл эцэгтэйгээ хамт загасчилж яваад харих замдаа осолд орж эцэг нь газар дээрээ нас барна. Бүтэн жил өнгөрсөн ч Кейлын хувьд энэ хүнд асуудал хэвээрээ л байлаа. Испани хэлний хичээл дээр багш нь аавынх нь тухай тийм ч тааламжтай бус зүйл хэлсэнд тэр дороо цохиод авах нь тэр. Шүүх хурлаар түүнийг зуны амралтын 3 сарын турш гэрийн хорионд оруулдаг бөгөөд төв модемоос тусгай радиусын дотор байлгах хөлний шагайвч зүүлгэж орхих нь тэр. Ингээд XBox, iTunes, ... ээ таслуулсан хүн хөршүүдээ ажиглаж эхэлнэ.

Урд талын айлын эзэгтэй хамтран амьдрагчаа тогтсон өдөр тогтсон цагт теннис тоглохоор явахад нь өөр залуутай уулздаг болохыг, нэг хөршийнх нь нохой яаж зугатаадаг болохыг гээд л, бас шинэхэн нүүж ирсэн айлын залуу охин орой юу хийдэг гээд л... Гэсэн ч зарим үед хэн юу хийж байгааг мэдснээс мэдээгүй нь дээр байх үе бий.

Becoming Jane

Cosmopolitan сэтгүүл дээрээс нэг гоё хэсэг оллоо. Энд "DVD of the month: If you fancy a bit more of James McAvoy (and frankly, who doesn't), try Becoming Jane, the Jane Austen biopic about the relationship rumoured to have inspired her ironic Pride and Prejudice hero, Mr Darcy. Anna Hathaway (with a perfect English accent) falls for McAvoy's gorgeous - but roguish - Irish character, Tom Lefroy. Wouldn't we all? Get the tissues ready as you follow the doomed couple's struggle to stay together against the odds." гэнэ ээ. Сонгодог номын тухай кино шүү дээ.

Song of the Day: Максим - Одиночка


Максимыг одоо хүн болгон Знаешь ли ты, Нежность, Мой рай, Научусь летать гэх зэрэг дуунуудаар нь сайн мэддэг болсон нь ойлгомтой. Харин өнөөдрийн дуу бол түүний хамгийн сүүлийн цомог Одиночка-ын Одиночка.

Spider's Web

ААЛЗНЫ ТОР
4.8/5.0
Агата Кристи "Аалзны тор" нэртэй жүжиг бичсэн бөгөөд дараа нь Чарлез Осборн уг жүжгийг тууж болгон бичсэн байна. 

Эцэг эх нь салсан охин эх дээрээ хойд эцэгтэйгээ байснаас эцэг дээрээ хойд эхтэйгээ байхыг илүүд үзнэ. Охин гэртээ хойд эцгээ харсан бөгөөд уурандаа толгой руу нь саваагаар цохиж орхино. Цохиулсан эр тэр дороо нас барах бөгөөд энэ үлдсэн асуудлуудыг сэргэлэн хойд эх нь зохицуулахаар үлдэнэ.

Харин хэн нэгэн цагдаа нарт уг байшинд хүн амины хэрэг гарсан байна гэж мэдээллэсэн байлаа. Хоёр мөрдөгч гэрт ирэх бөгөөд цаашдаа үйл явдал хэн нь хэнийгээ хуурах болж өнгөрнө.

Гэрийн хатагтай Клариссаг та нар маш орчин үеийн гэж хэлж болохоор сонирхолтой хүн болохыг анзаарах болно.

P.S. Бүх үйл явдал ганцхан оройн дотор буюу хоёр гуравхан цагын дотор болж өнгөрөх тул уйдах зав гарахгүй. Бас тийм ч их үйл явдал гараад байхгүй гэсэн. Бас л хоёр гуравхан цагын дотор уншаад дуусгачих боломжтой.

A Scanner Darkly

МЭДЭГДЭХГҮЙГЭЭР МӨРДӨГЧ

 1.4/5.0
Киноны үндсэн плот бол зүгээр л нэг "Бодис D" гэдэг нэртэй хар тамхиний нийлүүлэлтыг мөрдөж байгаа undercover агент мөн мөрдүүлж байгаа хэдэн донтой гаруудын тухай. 

Яг юу энэ киног содон болгож байгаа вэ гэхээр киног хийдэг шиг л бичсэн боловч видео бичлэгийг хүүхэлдэйн кино хэлбэрийн өнгөний ялгарал муутай хувилбарлуу шилжүүлсэнд байгаа юм.

Robert Downey: Хар тамхинд донтогчидын нэг, гэхдээ тэр дундаа тэнэг юм шиг аашилдаг ч яг үнэндээ элдэв янзын туршилт хийж байдаг ухаантан. Гэхдээ л аягүй сонин. Робертын тоглосон дүр болгон л ийм сонин, яриа гар байх юм. Бараг жинхэнээсээ ийм байх гэж бодоход хүрч байна шүү.
 
Keanu Reeves: undercover ажиллаж байгаа мөрдөгч. Өөрийгөө хүртэл исгэж байгаа дүрдээ алдаж байж магадгүй гэж санаа нь зовж байгаа miserable цагдаа.

Kiss Kiss Bang Bang

4.2/5.0
Хүүр байвал детектив болдог. Оньсого байвал мистери болдог. Тэнэглэл байвал инээдэм болдог. Энэ кинонд хүүр(нүүд), оньсого, тэнэглэл ч байна. Ёстой л жинхэнэ инээдмийн сонирхолтой адал явдалт түүх байлаа.

Хулгай хийж мөнгө олдог Харри, түүний найз Гей хочит Перри хоёр санаанд оромгүй байдлаар нэгэн бүсгүйн цогцсыг олох болно. Харри багынхаа найз Хармонитой дайралдаж, түүнтэй илүү удаан хамт байхын тулд өөрийгөө хувийн мөрдөгч гэж хэлэх болно. Учир нь Хармонигийн охин дүү буудуулсан байсан нь олдоно.

За мэдэхгүй ээ... Бүх юм л жинхэнэ mess. Юу ч болоод байгаан, тайлбарлахад төвөгтэй юм байна.

Val Kilmer -- the Brain
Robert Downey Jr. -- the Idiot (Энэ нээрээ үнэн гоё дүр байсаан. хахаха)

Yuk! Robert Downey Jr., Val Kilmer хоёр үнсэлцсэн гээд боддоо. Цагдаа нарын анхаарлыг сарниулахыг тулд жинхэнээсээ үнсэлцсэн гээд боддоо.

Hercule Poirot: Lord Edgware Dies/Thirteen at Dinner

ЛОРД ЭДЖУЕЙР НАС БАРСАН НЬ

4.6/5.0
Бусад хүнийг дууриахдаа мэргэжилийн жүжигчин Карлотте Адамс тайзан дээр өөрийн үзүүлбэрийг үзүүлж байх болно. Тэрээр илэрхийлж буй хүн болгоныхоо хоолой болон үйл хөдлөлийг гайхалтай мэргэжлийнээр дууриах бөгөөд үзүүлбэр болгон нь маш нарийн сонгогдсон үйлдлүүд байх юм. Энэ үзүүлбэр хүн бүрт таалагдах нь ойлгомжтой боловч эзэндээ таалагдах эсэх нь эргэлзээтэй. Яг энэ тухай бодож байх агшинд Ахмад Хейстингийн ард яг тайзан дээрхи шиг инээд сонсогдлоо. Жейн Уйлкинсон их л сэтгэл ханамжтай инээж байх юм. Магадгүй Хейстингийн бодсон буруу бололтой.

Алдартай жүжигчин эмэгтэй дахин гэрлэхийн тулд нөхрөөсөө салахыг хүснэ. Тэрээр олон хуульч ээлж дарааллан хөлслөн авсан боловч түүний нөхөр Лорд Эджуейр татгалзсаар байлаа. Аргаа барсан Жейн Уйлкинсон (Лейди Эджуейр) нөхрийгөө ятгуулахаар Хэркиүл Пуароуг өөртөө туслахыг хүснэ.

Пуароуг Лорд дээр очих үед "Би 6 сарын өмнө түүний салах өргөдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн захиаг явуулсан шүү дээ" гэх болно. Пуароу Лейди Эджнейрт энэ баяртай мэдээг тэр даруй дуулгах болно. Маргааш нь Лорд Эджуейр өрөөндөө дагзандаа зоолгосон байдлаар олдох болно. Хэн түүнийг хорлосон байх вэ? Маргааш нь Карлотте Адамс унтаж байхдаа нас барсан байхыг илрүүлнэ. Энэ бүхэн хоорондоо холбоотой юу?

Monday, February 15, 2010

The Imaginarium of Doctor Parnassus

ДОКТОР ПАРНАССУСЫН ТӨСӨӨЛЛИЙН ОРШИХУЙ
4.1/5.0
Содон кино байна. Энд бидний яриад байдаг дотоод мөн чанарыг гадаад болгон өөрчилсөн. Гэхдээ энэ нь шилэн тольний цаана, Төсөөллийн чинь ертөнцөд бий болно.

Доктор Парнассус өөрийн охин Валентина, туслах Перси, тэдэнтэй хамт аялдаг Антон нар хотоос хот, гудамжнаас гудамж дамжин хүмүүст төсөөллийг нь төлбөртэйгөөр бодит болгон харуулах үзүүлбэр хийж явдаг. Ингэхийн тулд хуваагсан толиний дундуур орох болно. Гэсэн ч хүмүүс тэдэнд анхаарал тавьдаггүй бөгөөд тийм ч орлоготой ажиллаж чадахгүй л байлаа.

Доктор Парнассус бол мянга гаруй жилийн настай. Тэрээр залуу байхдаа чөтгөртэй (Mr. Nick) тоглон мөнх насыг хожсон. Гэсэн ч тэр мөнхий залуу насыг аваагүй юм. Тэр хөгшрөөд л байна, тэгсэн ч үхэхгүй.

Нэг өдөр Парнассус мэргэлэж байхдаа "Дүүжлэгсэн хүн" тарот хөзрийг  сөхнө. Тэр өдрөө Антон гүүрний доороос хүн дүүжлүүлсэн байхыг олж харах бөгөөд тэд тэр дүүжлэгдсэн хүнийг аврах болно. Үүнээс хойш Тони тэдэнтэй хамт үзүүлбэр хийн аялах болно.

Бараг мянга хүрч байхдаа Парнассус сэтгэлийг нь татсан бүсгүйг өөртөө татахын тулд ахин чөтгөртэй солилцоо хийнэ. Парнассус эргэн залуу болж Mr. Nick Парнассусын хамгийн эхний хүүхэд 16 хүрэхэд нь сүнсийг нь авах байлаа.

Парнассус хайрттайгаа хамт хөгширч, бүсгүй нас барсан ба тэдний охин Валентина үлдсэн байлаа. Харин хөөрхий Валентина эцгийнхээ чөтгөртэй хийсэн хэлэлцээрийн талаар юу ч мэдэхгүй.

P.S. Хүнийг дүүжлэхэд хүмүүс улаан хүзүү нь боогдож, улмаар амьсгалж чадахгүйгээс болж үхдэг гэж ойлгодог. Гэхдээ Мөнхжаргал (Sucker, the Great (a friend of mine)) надад хүнийг дүүжлэхэд хүзүү нь хөндийрдөг ч билүү хугардаг ч билүү тэгээд нугсандаа гэмтэл авч үхдэг гэж хэлж байсан юм. Тэгэхээр Тони (Heath Ledger/Johnny Depp/Jude Law/Colin Farrell)-ын сүүлийн үзэгдэл жаахан сонин л байлаа.

P.P.S. Сүүлийн үзэгдэлийн Тонигийн дүрийг Colin Farrell дүрсэлсэн ба нөгөө хоёроос хамаагүй урт үзүүлбэрт тоглосон.

Sunday, February 14, 2010

Song of the Day: Catch the Falling Sky

Dorian Gray-ын trailer-ыг үзэж байхад арынх нь дуу нь үнэн таалагдаж билээ. Хэдийгээр энэ дуу нь кино нь дээрээ гардаггүй ч зэвүүн аялгуу шүү.
Immediate Music - Catch the Falling Sky

Wednesday, February 10, 2010

Anna Karenina


АННА КАРЕНИНА
4.3/5.0
Би арай ч номыг нь уншаагүй байгаа л даа. Гэхдээ уншина гээд төлөвлөчихсөн байгаа.

Тэгэхээр киноны тухай яръя л даа. 1997онд Бернард Роуз найруулснаар үзэгчидэд хүрсэн. Киноны туршид Левь Толстой өөрөө жижиг найруулган дунд байдаг ба Анна Каренина, Гүн Вронский нарыг таньдаг бөгөөд өөрөө ч бас хайрыг хайж яваа дүр болон гардаг. Ингэснээр хэн нэгэн тэдний жинхэнэ түүхийг ярьж байгаа байдалыг үүсгэнэ.

Дээдсийн хүрээний дунд хов живийн төвд ороод байгаа ганц бие залуу гүн Вронский өөрийн найзын эгч, Карениний гэргий Аннаг зүс мэдэх боловч галт тэрэгнээс ээжийгээ тосч байхдаа уурын утааны цаанаас Аннад анхны харцаар дурладаг. Энэ бол тухайн нийгмийн хориотой хайрын тухай түүх. Хайр гэхээсээ илүү дурлал гэвэл зүгээр байх. Нийгэм тэр чигээрээ хов жив, муухай харцаараа Анна болон Вронскийд дарамт үзүүлж байхад жингийн ихэнхийг бас хамаг мууг нь үүрч байгаа Анна тэсвэр алдана. Амьдрал нь утгагүй санагдаж, нэг л агшинд галт тэрэгний урдуур орчихно. Хэтэрхий гүн сэтгэл, хэтэрхий гүн шарх хэнийг ч удаан амьдруулахгүй.

Жинхэнэ орос түүхийг орос хүмүүс л өгүүлж чаддаг юм байна. Англи хэл дээр мөн орос биш жүжигчид гол дүрүүдэд тоглосон нь тэр их сэтгэлийн хөдлөл, тэмүүлэл, зовлон, жаргалыг хангаллтай илэрхийлж чадсангүй.

Sophie Marceau as Анна Каренина: Sophie Marceau нэг ярилцлагандаа "мөрөөдлийн дүр тань?" гэдэг асуултанд "Анна Каренина" гэж хариулж байсан. Үнэхээр энэ дүрийг мэдэрсэн бололтой. Хэрвээ орос хэлээр ярьж байсан бол үнэхээр маш сайхан Анна болох байсан гэж бодож байна. Хар үс, саарал нүд, бүтэн уруул. Бүхэл цогц дүр гарч ирсэн.

Sean Bean as Вронский: Энэ киноны багыг бүрдүүлж эхлэхэд Вронскийгийн дүрд хэнийг тоглуулах талаар асуудал үүсч байжээ. Sean Bean-ы тоглосон өмнөх дүрэмт хувцастай кинонд түүнд цэргийн хослол ямар сайхан зохидогыг харсан продьюсерууд шууд л "Sean Bean" гэцгээжээ. Протагонист биш болохоор ч тэр үү түүнийг таних амаргүй байсан.

"For me it is too late. As a man, I am finished. As a weapon, I may be of some use."
Vronsky to Leo

The Casebook of Sherlock Holmes

ШЕРЛОК ХОЛМСЫН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР

3.6/5.0
Энэ богино өгүүллэгүүдийн хоёрыг нь Уатсон биш Шерлок Холмс өөрөө бичсэн.

Гэсэн ч Уатсон Холмсоос хамаагүй дээр бичдэг юм байна лээ.

Энэхүү нэгтгэлийг тоймлоод хэлэх юм бол урьд урьдынхуудаасаа илүү ахуйн шинжтэй болсон санагдсан. Тэр нь муу гэсэн үг ч биш л дээ. Зүгээр л энгийн. Илүү дэлгэрэнгүй хэлээд ч яахав дээ.

Агууламж:

Volume I:
3.9/5.0 The Problem of Thor Bridge
3.3/5.0 The Adventure of the Mazarin Stone
3.6/5.0 The Adventure of the Creeping Man
3.3/5.0 The Adventure of the Sussex Vampire
3.8/5.0 The Adventure of the Three Garridebs
3.8/5.0 The Adventure of the  Blanched Soldier

Volume II:
4.1/5.0 The Adventure of the Veiled Lodger
4.0/5.0 The Adventure of the Illustrious Client
3.2/5.0 The Adventure of the Three Gables
3.3/5.0 The Adventure of the Retired Colourman
3.8/5.0 The Adventure of the Lion's Mane
3.5/5.0 The Adventure of Shoscombe Old Place      


Аудиономыг нь татах 1 2 3

Is it easy to be young?

Everyone, well at least most people, tells us the story about themselves beginning like "When I was your age..." or "When I was younger ..." or "When the time was smoother" and in the middle they say "... everything was easy...". Do they seriously think that when we are young and hot-blooded, when we are arrogant beyond ourselves and when we think that universe revolves around us there is nothing we can do? How shitty does that sound? The universe doesn't revolve around us. Be realistic.

Being young is not easy. But that doesn't mean being older is easy. Being young in not easy so that being older would be easier if we put our feet on the ground and find our way. To do that we need some chivalry. You know what I mean. No bravery, no encountering with the difficulties while we have back-ups, which means that we will go through it anyway. Whether you like it or not. It's just a question about time and, um well, "insurance".

That's what youth is about. Meet the life while you have the guts. It is NOT easy to be young and youth. But you still have to be able to find some time for fun and everything you assume needed.

Tuesday, February 9, 2010

Time Traveler's Wife


ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАГЧЫН ЭХНЭР
 
4.6/5.0
Өмнө нь цаг хугацаагаар аялах, өнгөрсөнөө өөрчлөх гэж оролдох, ирээдүйгээ мэдэх зэрэг нь үргэлж л ямар нэгэн supernatural тайлбартай байдаг байсан ба тэдгээр хүмүүс нь ямар заавал баатарууд байдаг. Ерөнхийдөө  цаг хугацаагаар аялах нь супер баатаруудын чадвар байдгаар нь харуулж ирсэн.

Гэхдээ цаг хугацаагаар аялах нь хүн болгоны хүсээд байхааргүй зүйл байж болно шүү дээ. Эсвэл боломжгүй зүйлсээр ойр дотныхныгоо алдаж ч болох юм. 

Хенри ээжтэйгээ хамт машинаар явж байхдаа осолд орсон бөгөөд яг цохилтын үеэр тэр анх удаагаа үсэрсэн юм. Ингэж хүү амьд үлдэж ээж нь амиа алдсан. Хенри тэр үед 6 настай байлаа. Түүний үсрэлт хүссэнээр болдоггүй. Гэнэт л тохиолддог ба хамгийн хэцүү нь ямар ч хувцас авч явах боломжгүй. Үсэрсний дараагаар хаа нэгтээгээс хувцас олж өмсөөд энэ бүхэн дуусч буцаад үсрэх хүртлээ зүгээр л алхаад байх хэрэгтэй болдог.

Эхнэртэйгээ тэр одоо үед уулзаж, ирээдүй үед танилцаж бүр дараа нь гэрлэнэ. Харин эхнэр нь түүнийг хар багаасаа л мэддэг байжээ. (Ирээдүйн гэрлэсэн Хенри эхнэрийнхээ бага насанд очиж түүнтэй танилцана) Бүх юм их сонин. Ямар ч сонголт байхгүй юм шиг. Чи өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд байгаа ч юм шиг мөртлөө хэн нэгэн аль хэдийн чиний өмнөөс амьдралыг чинь зурчихсан байна. Энэ баталгаа нь Ирээдүйн Хенри одоогийн гэрлэсэн Хенри дээр үхэж байгаа байдалтай ирээд үзэгдэхэд үхэлд өөрийн эрхгүй бэлдэж эхлэх л болно.

P.S. Би дөнгөж сая энэ киноны хуучиных нь хувилбарыг зурагтаар хальт харлаа. Тэгсэн чинь гэнэт Арнольд Шварцнейгер гараад ирдын. Нэмэлт эсрэг дүр бололтой. Шууд сольлоо ш д.

Monday, February 8, 2010

Sherlock Holmes: His Last Bow


ТҮҮНИЙ ЭЦСИЙН МЭХИЙЛТ
 
4.0/5.0
Энэ бол бас богино өгүүлэгүүдийн эмхэтгэл. Гэхдээ хамаагүй богинохон. Яаж ч уншсан, ялангуяа төгсгөлийн бүлэгт Германчуудын Англируу дайрах төлөвлөгөө зэргийг ярьж байгаа нь аргагүй л цаг үеийн шаардлага нь байсан гэлтэй. Гэсэн бусад буюу эхний 6 бүлэг бол яг л Шерлок Холмсын ямар нэгэн нөлөөнд автаагүй гайхалтай илрүүлэлтүүдийнх нь хэсгүүд байх болно.

P.S. Хавтасны зураг: The Dying Detective

3.2/5.0 The Adventure of Wisteria Lodge
4.7/5.0 The Adventure of the Bruce Partingon Papers
4.2/5.0 The Adventure of the Devil's Foot
3.9/5.0 The Adventure of the Red Circle
4.1/5.0 The Disappearance of Lady Carfax
5.0/5.0 The Adventure of the Dying Detective (энэ зүгээр л гоё санагдсан юм)
3.1/5.0 His Last Bow

Sherlock Holmes: The Valley of Fear

АЙДСЫН ХӨНДИЙ
 
4.0/5.0
Гоё гэж хэлмээр л байна, даанч хоёр хэсэг болгочихоор ийм юм утгагүй байдаг юм. Би уг нь үргэлж Уатсон, Холмс хоёрыг зурган дотор харахыг хүсдэг. Гэтэл ингэж тэр хоёрыг зурагнаас арилгасан нь тийм ч их таалагддагүй юм.

Дээрхи дутагдалыг эс тооцвол үндсэн плот нь өмнөх бүрэн хэмжээний туужуудаас нь сонирхолтой байсан. Өмнө нь би ном дуусахаас нь өмнө үр дүнг нь бараг л таачихаад байсан бол энэ удаад яагаад ч юм минийх оноогүй. Магадгүй Доел туршлагажсаных байх л даа. (хэхэ. хэсэг тэнэгтэв)

Энэ туужид хоёр хамтрагч нэгэн баян эрийн аллагын талаар мөрддөг бөгөөд энэ эрийн эхнэр болон түүний хуучин бизнесын хамтрагч хоёр гүн гүнзгий орооцолдсон нь илт байх болно. Нууц амрагтайгаа байхын тулд түүнтэй хамтран нөхрөө алсан гэж хатагтайг сэжиглэх боловч хэрэг явдал бүр шал эсрэгээрээ эргэх болно. Үнэндээ утгагүй байсан л даа. Гэхдээ арай л бодьтой. Угаасаа алуурчин үргэлж ойрхон эсвэл өөрийгөө танилцуулсан байха албагүй шүү дээ.

The Return of Sherlock Holmes


ШЕРЛОК ХОЛМС ЭРГЭЖ ИРСЭН НЬ
 
4.1/5.0
Хэдийгээр би энэ цуглуулгыг 5 хоногын өмнө л дуусгасан боловч энэ хооронд дараагын бичих 2 номыг уншсан болохоор бүлэг болгон хэр байсан болоод тэр болгоныг бусадтай нь харьцуулж оноо тавьхад асуудал үүсгэж байна. Тэгэхээр зүгээр л уншиж дуусгахад ямар санагдаж байснаараа л дүгнэе.

The Memoirs of Sherlock Holmes-ыг уншиж байхад цаашдаа Холмсыг амьдаар харах бус бас л өнгөрсөн үеийг нь дурсаж байгаагаар харах нь дээ гэж бодож байлаа. Гэтэл хамгийн эхний бүлэг дээрээс л гоё болоод эхэлж байсан. Бүтэн 2 жил 3 ч билүү өнгөрсөн хойно Холмс, Уатсон хоёр ахин нийлж эргээд хэргүүдээ мөрдөж эхэлсэн нь үнэн тааламтай байлаа. 

Volume I:
The Adventure of the Empty House
The Adventure of the Norwood Builder
The Adventure of the Six Napoleons
The Adventure of the Three Students
Volume II:
The Adventure of the Dancing Men
The Adventure of the Solitary Cyclist
The Adventure of the Priory School
The Adventure of Charles Augustus Milverton
Volume III:
The Adventure of Black Peter
The Adventure of the Golden Pince-Nez
The Adventure of the Missing Three-Quarter
The Adventure of the Abbey Grange
The Adventure of the Second Stain
Аудиономыг нь татах 1 2 3

Tuesday, February 2, 2010

Sherlock Holmes: The Movie


4.2/5.0
Артур Конан Доелын алдарт дүр Шерлок Холмс, түүний анд, хамтран ажиллагч Доктор Жон Уатсон хоёрын бас нэгэн адал явдалыг Лондоны бүрхэг гудамжинд дахин хийжээ. Гадаад орчин нь харваас тайз засалт байсан ба тэрийг далдлах гэж тийм ч их оролдоогүй нь харин ч таалагдлаа. Угаасаа Шерлок Холмс чинь хэтэрхий манай ертөнцийн бус барьц шүү дээ. Холмсын сонгодог дүр төрхийн янжуурнаас бусдыг нь өөрчилсөн. Тэр нь ч тохирсон. Хэн ч одоо чихтэй саравчтай малгай өмссөн хүнийг хараад тийм ч ихээр таашаахгүй шүү дээ. Шинэ имидж уг зохиолоос сэдэвлэсэн Хаус М.Д. цувралын имиджтэйгээ дөхөж очжээ. Ухаантай ч гэсэн үнэн хөгийн амьтан, заримдаа өөрөө юу хийж байгаагаа ч мэддэггүй гэж харуулж байгаа нь инээдтэй л байлаа. Холмс, Уатсон хоёрын хийж байгаа зүйлс, ерөнхийдөө Холмс хийгээд Уатсон хариу үйлдэл үзүүлж байгаа л даа, яг л нэг хөөрхөн Франц инээдмийн кино шиг байлаа. Нэг тийм гоё холбоо байдаг шүү дээ. Зөвхөн эрчүүдийн хооронд л оршиж байдаг. Бие биенийхээ арыг даасан гэхдээ хаяад явсан ч яах ч үгүй. Би яг сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ тэрийг харах гоё байлаа.

Тэгэхээр жүжигчидийн тухайд:

  • Robert Downey Jr. as Sherlock Holmes
Маш гоё шинэ дүр төрхийг бүтээсэн. Холмс заавал үхэр долоосон юм шиг үстэй, бас өндөр, туранхай байх албагүй шүү дээ. Одоо би дотроо Шерлокыг төсөөлөхдөө Downey-р төсөөлнө.



  • Jude Law as Sherlock Holmes
Энэ бас сонин байсан. Доктор Уатсон нурууны хувь Шерлокоос намхан бас илүү махлаг гэж дүрслэгдсэн байдаг боловч энд орвонгоор нь эргүүлсэн. Жүжигчныг дан Док Уатсонгоор харвал үнэндээ тэнэг харагдсан. Гэхдээ Шерлоктой хамт байгаагаар нь харахад бол жинхэн тохирсон зохицол байсан.


  • Rachel McAdams as Irene Adler
Би угаасаа Айринэ Адлерын талаар жүжигчин байсан, театрт дуулдаг, хэний ч харцыг булаахаар сайхан эмэгтэй бас заримдаа эрэгтэй хүүгийн хувцас өмсөж өөрийгөө нуугаад гудамжаар зугаалангаа ажил амжуулдаг, бас Шерлокыг чадсан цорын ганц хүн гэдгээс өөр юм мэдэхгүй. Тэгэхээр угаасаа энэ дүрийг өөлөөд яахав дээ. МакАдамсын царайны төрх арай л Америк байсан гэхээс өөр юу ч хэлэхэв.

Хөгжилтэй явдлууд нь:
Хөөрхий тэр нохойн дээр ямар ч их туршилт хийдэг юм. Тэр тоолонд нь орчинд байгаа хүмүүс тэр хөөрхий амьтаныг үхчихсэн гэж бодох юм. Гэхдээ тийм ч хөөрхөн нохой биш л дээ. Нээрээ Холмс өөрийгөө дүүжлэсэн шүү. Таазнаасаа. Үнэн сонирхолтой. Бас нэг инээдтэй хэсэг нь нөгөө том Франц эртэй зодолдож байхад хоёулаа тус тусдаа алх барьж авдаг хэсэг. Яг л биетэйгээ пропорциональ. Тэгээд Шерлок тэр алхаа шидчихэж байхдаа яахав дээ. xD

Миний бодлоор ямар ч киног хөгжим амьлуулдаг юм. Энэ киног ч бас тэглээ. Гайхалтай, сонирхолтой аялгуунууд... Уатсон үхэхэд ямар дотор эвгүйрүүлэм эвгүй аялгуу явсан гээч... Даанч манай кино уран бүтээлчид кинондоо хөгжим амин сүнс нь гэдгийг мэдрэхгүй л байх юм даа. Гүй мэдэрдэг байлаа ч сайн аялгуу ч дэмжиж чадахааргүй кинонууд байдаг л даа.

Уг нь би энэ кинонд 4-өөс дээш оноо өгье гэж бодож байлаа, эцсийн минут хүртэл. Төгсгөлдөө хэргийг гүйцэт илрүүлээгүй ч хоёр гэмт хэрэгтний нэгийг илчилсэн нь хүмүүсийн дараагийн ангийг үзэх хорхойг хүргэх ёстой байтал харин намайг сэтгэл хангалуун бус бүр сэтгэлээр унагаачихлаа. Уг нь Шерлок Холмсын ном болгон хэргийн учир тэр чигээрээ тайлагдаж төгсдөгсөн.

The visual, the music, the sound and the cast were very good. I mean it, very good. But the plot and the story were very poor. Very poor.

"Watson, what have you done?"
Sherlock Holmes to Dr. John Watson

Monday, February 1, 2010

Шерлок Холмсын Аудио ном

Олсон аудио номуудаа аятайхан эмх цэгцэнд нь оруулаад, нэр усыг нь өгөөд, зураг мурагыг нь оруулж аваад сүүлийн долоо хоногжингоо детектив номоор амьсгалаа. Тэгээд хэнтэй ч хуваалцахгүй ганцаараа сонсоод байх жоохон хувиа хичээсэн санагдлаа. Тэгээд хуваалцсан нь дээр гэж бодлоо. Тэгээд ч өөрийнхөө элдэв файлуудыг интернетэд хадгалаж авахад буруудах юм юу байхав дээ.

Энд Артур Конан Доелын Шерлок Холмсын тухай цуврал 9 ном байгаа. Нийтдээ 4 тууж, 80 өгүүллэгүүд байгаа. Бүгд Naxos Audiobook-ын гаргасан хувилбарууд болно. (www.naxosaudiobooks.com)


Hercule Poirot: The Peril at End House


ЭЦСИЙН БАЙШИН ДАХЬ АЮУЛ
 
4.8/5.0
Хөгшчүүд тэтгэвэртээ гарсан гэхээрээ л элдэв юмыг тоохоо болж хамраа өргөдөг шиг Хэркиүл Пуароу бас тэгэх цаг нь болсон гэж ирсэн хэргийн хүсэлтүүдийн хариуг буцаан "үнэд орж" сууна. Тэгсэн хэрнээ залуу бүсгүй Никийн амь насанд нь аюул учирч магадгүй байгааг анзааран хамтран ажиллаж эхэлнэ. Ажиллах хэргээ өөрөө сонгоно гэдэг л энэ байх.

Сүүлийн гурван хоногын дотор бүсгүй 3 удаа амиа алдах дөхсөн ба бүсгүй өөрөө эдгээр үйл явдлуудыг зүгээр л осол байсан гэж мэдүүлэх болно. Гэсэн хэдий ч Пуароугын анхаарлыг татсан зүйл бол түүний малгайнд гарсан дугуй нүх болно. Энэ нүх сумных л байх боломжтой байна. Ингээд 4 дөх оролдлогын дараагаар Ник үнэхээр аминд нь аюул учираад байгааг хүлээн зөвшөөрөх болно.

Орчин үеийн залуучуудын ёс жудаггүй болсныг халаглангаа Ник болон түүний найзуудтай хамт Ахмад Хейстингс, Руароу хоёр ажиглалтаа үргэлжлүүлнэ. Гэсэн хэдий ч яг тэдний хамар дор залуу бүсгүй биендээ 3 сум зоолгуулах болно. Азаар гэх нь ч хаашаа юм гэсэн ч амиа алдсан бүсгүй Ник бус түүний үеэл байх болно.

Сэжиглэх 10 хүн гарч ирнэ. Нас барсан бүсгүйг оршуулах гээд ажилууд ч ундарна. Харин тэр үйл ажиллагааны тусламжтайгаар бас л хүн болгоны мэдээд байхгүй олон зүйлсийг олж сонсох болно.

Би яг юу гэж боддоггоо хэлье л дээ. Би яг үнэндээ Хэркиүл Пуароуд дургүй ээ. Дүрийн хувьд хэтэрхий ядаргаатай. Зүгээр Агатагын өөрийнх нь гол плот нь гоё байдаг юм. Тийм болохоор л ийм өндөр оноо авч байгаа. Түүнээс биш дүрүүд болоод сонирхолтой талын хувьд бол Шерлок Холмс хамаагүй дээр байдаг.

"What a pig-headed old man you are."
Hastings to Poirot

2010 Horoscope

Надад ойрд яриагүй хүнээс нэг майл ирсэн байхаар нь нээгээд харсан чинь энэ оны бүх ордны зурхай байх юм. Өөрийнхийгөө уншаад үзсэн чинь сонин санагдчихлаа. Би уг хамгийн dull бас loner хүн гэж өөрийгөө тодорхойлдог юмсан. Тэрэндээ ч дуртай. Гэсэн хэдий ч уншаад үзсэн чинь би ийм байхыг хүсдэг ч юм шиг.

CAPRICORN - The Passionate Lover
Love to bust. Nice. Sassy. Intelligent. Sexy. Grouchy at times and annoying to some. Lazy and love to take it easy. But when they find a job or something they like to do they put their all into it. Proud, understanding and sweet. Irresistible. Loves being in long relationships. Great talker. Always gets what he or she wants. Cool. Loves to win against other signs especially Gemini's in sports. Likes to cook but would rather go out to eat at good restaurants. Extremely fun. Loves to joke. Smart. 24 years of bad luck if you do not forward.

Sherlock Holmes: The Hound of the Baskervilles

БАСКЕРВИЛИЙН АНЧ НОХОЙ

4.7/5.0
Өмнөх ном дээр Шерлок Холмсыг амиа алдсан гэж гаргадаг ч энэ удаад Уатсон, Холмс хоёр өмнө нь хамтран гүйцэтгэсэн нэг хэргийн тухай уг зохиолд өгүүлэх болно.

Удам дамжсан хөрөнгөтэй Баскервиллийн хамгийн сүүлийн залгамжлагч тухайн нутагын домогт гардаг маш том анч нохойны дайралтад өртөн амиа алдана. Тэрхүү том нохой байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй бөгөөд хөрөнгийг залгамжлан авах дараагийн хүн бол Холмсын үеийн залуу гоонь эр бөгөөд гэр бүлийнхээ эд хөрөнгийг залгамжлахаар Америкаас Англид эргэн ирнэ.

Шинэ залгамжлагч Хенри Баскервиллд амь насанд нь аюул учирч байна гэсэн анхааруулгууд байнга ирэх бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхийн тулд тэрээр Холмсын тусламжыг хүснэ.

Холмс Лондонд үлдэх шаардлагатай байсан учир Уатсон Хенригийн хамгаалагч болон хөдөө нутгийг зорих болно. Энэ үед Холмс зурагаас шувт арчигдах бөгөөд бүх үйл хэргийг Уатсон бие даан явуулах хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч Жон зав гарган Шерлокт болж буй үйл явдалын талааар байнга захиа бичдэг байлаа. Харин ямар хариу ирдэггүй байв.

Хенри Баскервилл энэ хугацаанд Уатсоны сайн найз болно. Гэсэн ч том анч нохой дайрахад Уатсон, Холмс хоёр амжиж тусалж чаддаггүй. Чадах ч болов уу?