Wednesday, February 10, 2010

Anna Karenina


АННА КАРЕНИНА
4.3/5.0
Би арай ч номыг нь уншаагүй байгаа л даа. Гэхдээ уншина гээд төлөвлөчихсөн байгаа.

Тэгэхээр киноны тухай яръя л даа. 1997онд Бернард Роуз найруулснаар үзэгчидэд хүрсэн. Киноны туршид Левь Толстой өөрөө жижиг найруулган дунд байдаг ба Анна Каренина, Гүн Вронский нарыг таньдаг бөгөөд өөрөө ч бас хайрыг хайж яваа дүр болон гардаг. Ингэснээр хэн нэгэн тэдний жинхэнэ түүхийг ярьж байгаа байдалыг үүсгэнэ.

Дээдсийн хүрээний дунд хов живийн төвд ороод байгаа ганц бие залуу гүн Вронский өөрийн найзын эгч, Карениний гэргий Аннаг зүс мэдэх боловч галт тэрэгнээс ээжийгээ тосч байхдаа уурын утааны цаанаас Аннад анхны харцаар дурладаг. Энэ бол тухайн нийгмийн хориотой хайрын тухай түүх. Хайр гэхээсээ илүү дурлал гэвэл зүгээр байх. Нийгэм тэр чигээрээ хов жив, муухай харцаараа Анна болон Вронскийд дарамт үзүүлж байхад жингийн ихэнхийг бас хамаг мууг нь үүрч байгаа Анна тэсвэр алдана. Амьдрал нь утгагүй санагдаж, нэг л агшинд галт тэрэгний урдуур орчихно. Хэтэрхий гүн сэтгэл, хэтэрхий гүн шарх хэнийг ч удаан амьдруулахгүй.

Жинхэнэ орос түүхийг орос хүмүүс л өгүүлж чаддаг юм байна. Англи хэл дээр мөн орос биш жүжигчид гол дүрүүдэд тоглосон нь тэр их сэтгэлийн хөдлөл, тэмүүлэл, зовлон, жаргалыг хангаллтай илэрхийлж чадсангүй.

Sophie Marceau as Анна Каренина: Sophie Marceau нэг ярилцлагандаа "мөрөөдлийн дүр тань?" гэдэг асуултанд "Анна Каренина" гэж хариулж байсан. Үнэхээр энэ дүрийг мэдэрсэн бололтой. Хэрвээ орос хэлээр ярьж байсан бол үнэхээр маш сайхан Анна болох байсан гэж бодож байна. Хар үс, саарал нүд, бүтэн уруул. Бүхэл цогц дүр гарч ирсэн.

Sean Bean as Вронский: Энэ киноны багыг бүрдүүлж эхлэхэд Вронскийгийн дүрд хэнийг тоглуулах талаар асуудал үүсч байжээ. Sean Bean-ы тоглосон өмнөх дүрэмт хувцастай кинонд түүнд цэргийн хослол ямар сайхан зохидогыг харсан продьюсерууд шууд л "Sean Bean" гэцгээжээ. Протагонист биш болохоор ч тэр үү түүнийг таних амаргүй байсан.

"For me it is too late. As a man, I am finished. As a weapon, I may be of some use."
Vronsky to Leo