Tuesday, February 16, 2010

Disturbia

БУСДЫН ХЭРЭГТ ХОШУУ ДҮРВЭЛ ЯАДГЫГ МЭДМЭЭР БАЙНА УУ?
3.4/5.0
Би өмнө нь энэ киноны танилцуулгыг үзэж байсан юм байна лээ. Тухайн үедээ аймшигийн кино байна гээд тоогоогүй орхичихсон. Сая бүтнээр нь үзлээ. Ёстой орчин үеийн Фредди гэлтэй л байна.

Кейл эцэгтэйгээ хамт загасчилж яваад харих замдаа осолд орж эцэг нь газар дээрээ нас барна. Бүтэн жил өнгөрсөн ч Кейлын хувьд энэ хүнд асуудал хэвээрээ л байлаа. Испани хэлний хичээл дээр багш нь аавынх нь тухай тийм ч тааламжтай бус зүйл хэлсэнд тэр дороо цохиод авах нь тэр. Шүүх хурлаар түүнийг зуны амралтын 3 сарын турш гэрийн хорионд оруулдаг бөгөөд төв модемоос тусгай радиусын дотор байлгах хөлний шагайвч зүүлгэж орхих нь тэр. Ингээд XBox, iTunes, ... ээ таслуулсан хүн хөршүүдээ ажиглаж эхэлнэ.

Урд талын айлын эзэгтэй хамтран амьдрагчаа тогтсон өдөр тогтсон цагт теннис тоглохоор явахад нь өөр залуутай уулздаг болохыг, нэг хөршийнх нь нохой яаж зугатаадаг болохыг гээд л, бас шинэхэн нүүж ирсэн айлын залуу охин орой юу хийдэг гээд л... Гэсэн ч зарим үед хэн юу хийж байгааг мэдснээс мэдээгүй нь дээр байх үе бий.