Monday, February 1, 2010

Hercule Poirot: The Peril at End House


ЭЦСИЙН БАЙШИН ДАХЬ АЮУЛ
 
4.8/5.0
Хөгшчүүд тэтгэвэртээ гарсан гэхээрээ л элдэв юмыг тоохоо болж хамраа өргөдөг шиг Хэркиүл Пуароу бас тэгэх цаг нь болсон гэж ирсэн хэргийн хүсэлтүүдийн хариуг буцаан "үнэд орж" сууна. Тэгсэн хэрнээ залуу бүсгүй Никийн амь насанд нь аюул учирч магадгүй байгааг анзааран хамтран ажиллаж эхэлнэ. Ажиллах хэргээ өөрөө сонгоно гэдэг л энэ байх.

Сүүлийн гурван хоногын дотор бүсгүй 3 удаа амиа алдах дөхсөн ба бүсгүй өөрөө эдгээр үйл явдлуудыг зүгээр л осол байсан гэж мэдүүлэх болно. Гэсэн хэдий ч Пуароугын анхаарлыг татсан зүйл бол түүний малгайнд гарсан дугуй нүх болно. Энэ нүх сумных л байх боломжтой байна. Ингээд 4 дөх оролдлогын дараагаар Ник үнэхээр аминд нь аюул учираад байгааг хүлээн зөвшөөрөх болно.

Орчин үеийн залуучуудын ёс жудаггүй болсныг халаглангаа Ник болон түүний найзуудтай хамт Ахмад Хейстингс, Руароу хоёр ажиглалтаа үргэлжлүүлнэ. Гэсэн хэдий ч яг тэдний хамар дор залуу бүсгүй биендээ 3 сум зоолгуулах болно. Азаар гэх нь ч хаашаа юм гэсэн ч амиа алдсан бүсгүй Ник бус түүний үеэл байх болно.

Сэжиглэх 10 хүн гарч ирнэ. Нас барсан бүсгүйг оршуулах гээд ажилууд ч ундарна. Харин тэр үйл ажиллагааны тусламжтайгаар бас л хүн болгоны мэдээд байхгүй олон зүйлсийг олж сонсох болно.

Би яг юу гэж боддоггоо хэлье л дээ. Би яг үнэндээ Хэркиүл Пуароуд дургүй ээ. Дүрийн хувьд хэтэрхий ядаргаатай. Зүгээр Агатагын өөрийнх нь гол плот нь гоё байдаг юм. Тийм болохоор л ийм өндөр оноо авч байгаа. Түүнээс биш дүрүүд болоод сонирхолтой талын хувьд бол Шерлок Холмс хамаагүй дээр байдаг.

"What a pig-headed old man you are."
Hastings to Poirot