Monday, February 15, 2010

The Imaginarium of Doctor Parnassus

ДОКТОР ПАРНАССУСЫН ТӨСӨӨЛЛИЙН ОРШИХУЙ
4.1/5.0
Содон кино байна. Энд бидний яриад байдаг дотоод мөн чанарыг гадаад болгон өөрчилсөн. Гэхдээ энэ нь шилэн тольний цаана, Төсөөллийн чинь ертөнцөд бий болно.

Доктор Парнассус өөрийн охин Валентина, туслах Перси, тэдэнтэй хамт аялдаг Антон нар хотоос хот, гудамжнаас гудамж дамжин хүмүүст төсөөллийг нь төлбөртэйгөөр бодит болгон харуулах үзүүлбэр хийж явдаг. Ингэхийн тулд хуваагсан толиний дундуур орох болно. Гэсэн ч хүмүүс тэдэнд анхаарал тавьдаггүй бөгөөд тийм ч орлоготой ажиллаж чадахгүй л байлаа.

Доктор Парнассус бол мянга гаруй жилийн настай. Тэрээр залуу байхдаа чөтгөртэй (Mr. Nick) тоглон мөнх насыг хожсон. Гэсэн ч тэр мөнхий залуу насыг аваагүй юм. Тэр хөгшрөөд л байна, тэгсэн ч үхэхгүй.

Нэг өдөр Парнассус мэргэлэж байхдаа "Дүүжлэгсэн хүн" тарот хөзрийг  сөхнө. Тэр өдрөө Антон гүүрний доороос хүн дүүжлүүлсэн байхыг олж харах бөгөөд тэд тэр дүүжлэгдсэн хүнийг аврах болно. Үүнээс хойш Тони тэдэнтэй хамт үзүүлбэр хийн аялах болно.

Бараг мянга хүрч байхдаа Парнассус сэтгэлийг нь татсан бүсгүйг өөртөө татахын тулд ахин чөтгөртэй солилцоо хийнэ. Парнассус эргэн залуу болж Mr. Nick Парнассусын хамгийн эхний хүүхэд 16 хүрэхэд нь сүнсийг нь авах байлаа.

Парнассус хайрттайгаа хамт хөгширч, бүсгүй нас барсан ба тэдний охин Валентина үлдсэн байлаа. Харин хөөрхий Валентина эцгийнхээ чөтгөртэй хийсэн хэлэлцээрийн талаар юу ч мэдэхгүй.

P.S. Хүнийг дүүжлэхэд хүмүүс улаан хүзүү нь боогдож, улмаар амьсгалж чадахгүйгээс болж үхдэг гэж ойлгодог. Гэхдээ Мөнхжаргал (Sucker, the Great (a friend of mine)) надад хүнийг дүүжлэхэд хүзүү нь хөндийрдөг ч билүү хугардаг ч билүү тэгээд нугсандаа гэмтэл авч үхдэг гэж хэлж байсан юм. Тэгэхээр Тони (Heath Ledger/Johnny Depp/Jude Law/Colin Farrell)-ын сүүлийн үзэгдэл жаахан сонин л байлаа.

P.P.S. Сүүлийн үзэгдэлийн Тонигийн дүрийг Colin Farrell дүрсэлсэн ба нөгөө хоёроос хамаагүй урт үзүүлбэрт тоглосон.