Tuesday, February 9, 2010

Time Traveler's Wife


ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАГЧЫН ЭХНЭР
 
4.6/5.0
Өмнө нь цаг хугацаагаар аялах, өнгөрсөнөө өөрчлөх гэж оролдох, ирээдүйгээ мэдэх зэрэг нь үргэлж л ямар нэгэн supernatural тайлбартай байдаг байсан ба тэдгээр хүмүүс нь ямар заавал баатарууд байдаг. Ерөнхийдөө  цаг хугацаагаар аялах нь супер баатаруудын чадвар байдгаар нь харуулж ирсэн.

Гэхдээ цаг хугацаагаар аялах нь хүн болгоны хүсээд байхааргүй зүйл байж болно шүү дээ. Эсвэл боломжгүй зүйлсээр ойр дотныхныгоо алдаж ч болох юм. 

Хенри ээжтэйгээ хамт машинаар явж байхдаа осолд орсон бөгөөд яг цохилтын үеэр тэр анх удаагаа үсэрсэн юм. Ингэж хүү амьд үлдэж ээж нь амиа алдсан. Хенри тэр үед 6 настай байлаа. Түүний үсрэлт хүссэнээр болдоггүй. Гэнэт л тохиолддог ба хамгийн хэцүү нь ямар ч хувцас авч явах боломжгүй. Үсэрсний дараагаар хаа нэгтээгээс хувцас олж өмсөөд энэ бүхэн дуусч буцаад үсрэх хүртлээ зүгээр л алхаад байх хэрэгтэй болдог.

Эхнэртэйгээ тэр одоо үед уулзаж, ирээдүй үед танилцаж бүр дараа нь гэрлэнэ. Харин эхнэр нь түүнийг хар багаасаа л мэддэг байжээ. (Ирээдүйн гэрлэсэн Хенри эхнэрийнхээ бага насанд очиж түүнтэй танилцана) Бүх юм их сонин. Ямар ч сонголт байхгүй юм шиг. Чи өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд байгаа ч юм шиг мөртлөө хэн нэгэн аль хэдийн чиний өмнөөс амьдралыг чинь зурчихсан байна. Энэ баталгаа нь Ирээдүйн Хенри одоогийн гэрлэсэн Хенри дээр үхэж байгаа байдалтай ирээд үзэгдэхэд үхэлд өөрийн эрхгүй бэлдэж эхлэх л болно.

P.S. Би дөнгөж сая энэ киноны хуучиных нь хувилбарыг зурагтаар хальт харлаа. Тэгсэн чинь гэнэт Арнольд Шварцнейгер гараад ирдын. Нэмэлт эсрэг дүр бололтой. Шууд сольлоо ш д.