Wednesday, March 31, 2010

Murder is Easy

АЛАХАД АМАРХАН
3.2/5.0
Агата Кристигийн бас нэгэн цувралаас гадуурх чөлөөт ном. Энд нэгэн жижигхэн суурингийн 5 хүний үхэлийн хачирхалтай холбоосын тухай үзүүлнэ.

Тэтгэвэртэй гарсан мөрдөгч (ямар ч эрт гардаг юм) галт тэрэг дотор энэ хэргийг Scotland Yard (Их Британий ЦЕГ)-д мэдүүлэхээр явж байгаа настай эмэгтэйтэй дайралдаж хууч хөөрнө. Маргааш нь сонин дээрээс уг эмэгтэйг осолд орж нас барсан гэсэн мэдээг уншаад энэ хэргийн учирыг олохоор мухар сүжиг, сэжигийн тухай ном бичиж байгаа зохиолчын дүрээр уг сууринд хэсэг амьдарна....

Уншаад байвал маш феминист чиг хандлага ажиглагдах бөгөөд зарим талаараа энд эрчүүдийг ч муулсан байх хандлага харагдаж байдаг.

Tuesday, March 30, 2010

Leaves of Grass

ӨВСНИЙ НАВЧ
4.2/5.0
Яг адилхан ихэр хоёр амьдралын шал өөр замуудыг сонгосон. Нэг нь Сонгодог Философийн профессорын ажлаа Кембридж-ын хуулийн тэнхимд өөрийн институцээр үргэлжлүүлэх боломжийг олж авч байхад IQ өндөртэй нөгөө ихэр нь өөрийн брендийн өвсөө гэрийнхээ ард талын лабораторид өөрийн зохиосон технологийг ашиглан багц багцаар нь ургуулж байх юм.

Харин хоёр хүү адилхан харагддаг байлаа ч гэсэн бусад хүмүүстэй шал өөр өөр асуудалтай байдаг. Жишээ нь гэр бүлийнхэн.

Бид байхад үхэл байхгүй. Үхэл байхад бид байхгүй. Тэгэхээр бид үхэлтэй нэг дор оршихгүй. Иймээс үхэлээс айх нь утгагүй асуудал.

Assassination of a High School President

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛЛАГА АХЛАХ СУРГУУЛЬД
4.7/5.0
Томоохон гэмт хэрэг, хулгайнууд зөвхөн томоохон түвшинд томоохон хүмүүсийн л дунд болдог гэж бодож байна уу? Тэгвэл энд үгүй бололтой. Ахлах сургуулийн хүрээнд ч бас тэр хэмжээний олныгоо донсолгочихсон хэрэг бас түүнийх нь учирыг олох гэдэг хүмүүс ч байдаг.

Opportunity, Motive, Witnesses, гээд л эвлүүлдэг тоглоомын хэсэг болгоныг хооронд нь эвлүүлнэ. Гэсэн ч эхний удаагын эвлүүлэг шууд зөв байгаад байдаггүй.

Энгийн хэрнээ, тэр дотроо комплекс. Ямар нэгэн детектив кино үзэж байгаа юм шиг л санагдчихлаа. Гэхдээ л инээдмийн кино л доо.

An Education

БОЛОВСРОЛ
4.2/5.0
Дайны дараагаар хүмүүсийн бүх л амьдралыг үзэх үзэл эргэсэн байлаа. Хэзээ хэзээгүй цөмийн бөмбөг ч ороод ирчихэж магадгүй болсон үед бүх юм зүгээр юм шиг жүжиглэх нь утгагүй санагдаж, холын ирээдүйг төлөвлөлгүй зүгээр л одоогийнхоороо амьдрах нь хамгийн зөв сонголт ч байсан байж мэдэх юм.

Насанд хүрж байгаа охин шинэ ертөнцөд дэнгийн эрвээхий дэнлүүнд тэмүүлэх шиг татагдах нь ойлгомжтой. Шатаж үхэх, тойроод өнгөрөх нь сонголтын л асуудал.Сонголтын дараагаар амьдралаа ахин шинээр эхэлж болдог. Өнгөрсөнд байсан юуг ч мартаж болно. Мартагдсаныг заавал сөхөх ч алба үгүй.

Monday, March 29, 2010

Mar. 29, 2010

Өнөөдөр бол бүр юу болоод байгаагаа ч ялгахаа больж байна. Толгой эргээд л (metaphorically) тэгээд бүр хэдхэн цагын цаадахыг ч төлөвлөж чадахгүй юм. Яг одоо, өөр юм байхгүй. Дээрээс нь одоо нь хоосон. Сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй ч гэж байх шиг. Тэр нь ч магадгүй зөв болж байгаа байх л даа. 

Миний уналтын үе үргэлжилсээр л...

Sunday, March 28, 2010

Song of the Day: Бумбокс - Вахтёрам


Хуучин ч гэсэн нэг дуу тавьчихъя. Би энэ дуунаас болж л энэ хамтлагт дуртай болсон.

Mar. 28, 2010

Ер нь бодоод байх нь ээ ахиж элдэв янзын уран зохиолын номууд уншихгүй байхаар шийдсэн нь дээр юм байна. Уг нь тэр нь зөв ч би гарч чадах эсэхээ мэдэхгүй л байна. Гэхдээ оролдоод үзнэ л дээ. Үргэлжийн элдэв зөгнөлт зүүдний биелэшгүй юм уншлаа гээд (энд романс, детективүүд ч гэсэн орж байгаа шүү) би л өөрийгөө толгойг хоосон юмаар дүүргэхээс биш одоогийн үед надад ямар ч хэрэг болохгүй юм шиг байна даа. Сүүлдээ номон дундаа өөрийгөө алдаж байх шиг байна.

Friday, March 26, 2010

The thing of anime&manga characters I don't agree

I hope you all have noticed that the characters of Japanese animes and mangas are relatively young, maximum 18. I totally understand it's to attract attentions of teenagers because they like those who are around their own age, and not that old, okay admit it - able to fantasize yourself in their places or so on... But the thing is they have already found, I mean chosen, their own paths of life. The surprising fact is the choosing happened around the age of 8 or 9, anyways under 10. You don't think an infants is capable of planning one's own future. More over who would still live by the choice they made when they were that age? And they kill without even blinking, I mean literally without blinking. Is that even moral? It's just absurd. Not very plausible. Anime & manga makers, I appreciate your hard and wonderful work, but please, be a little more realistic in the logica of the story, not that I am against the supernatural thing. It's just the psychological thing I don't really abide.

P.S. I know no one's gonna read it, but what the hell.

Thursday, March 25, 2010

From Paris with Love

ПАРИСААС САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
2.4/5.0 
Парист болж буй жинхэнэ Америк хэв маягын кино. Бас хөөрхөөн, тэнэг залуу, гоё хүүхэн, шулуухан сүй тавилт, халуухан хос, хэцүүхэн урвалт, харгиа мөрдөгч, гүйлгээтэй хар тамхи, эвтэйхэн буу, тансаг машин, бас сэргэлэн толгой.

Гол дүрийн хоёрыг хамтад нь харах хөгжилтэй л юм. Тэгэхдээ үзээрэй гэж зөвлөөд байх юм алга даа. Бас л нөгөө АНУ-ын төлөөлөгчийг аврах үйл ажиллагаа.

Pride and Prejudice and Zombies

БАХАРХАЛ БА СЭЖИГ БОЛОН ЗОНБИ
3.4/5.0
Сонгодог Pride and Prejudice-ыг уншиж байхад яах аргагүй эмэгтэй хүний сэтгэл, мэдрэхүй яах аргагүй мэдрэгддэг. Гэтэл энд тийм байсангүй ээ. Арван есдүгээр зууны эхэн үеийн хатагтай нар урт гоёмсог бошинз доороо урт чичлүүр хутга нуун тахалд өртсөн зонби урд нь гарч ирэнгүүт хутгаа сугалан газар дээр нь 3-ын толгойг тасдана гэдэг яаж ч харсан үнэхээрийн зохицолгүй байлаа.

Jane Austen-ы барьсан сайн background дээр Seth Graham-Smith хэдэн тэнэг зомбиний аллагыг нэмсэн нь сонин сонсогдох боловч одоо хэр нь энэ зохиолыг авч явах юм нь эх зохиолын плот л байна даа.

Гэсэн ч Jane Austen-ы бичдэг хэв загварыг хэтэрхий охинлог буюу хэтэрхий үлгэрийн байна гэж боддог бол бага зэргийн action оруулсан энэ номыг уншвал илүү сонирхолтой байх болов уу.

Cover: D-

P.S. Elizabeth Bennet-ын дуртай зэвсэг нь katana. Гэхдээ тэр Японд биш Shaolin-д тулалдах урлагт суралцсан.

Sunday, March 21, 2010

The Demigod Files

ХАГАС БУРХАДЫН МАТЕРИАЛУУД
3.3/5.0 
Percy Jackson & the Olympians цувралын дөрөв болон тав дахь номны хооронд гарсан нэмэлт сэтгүүл гэж хэлж болох хэсэг юм. Үүнд өмнөх номуудад дурьдагдаагүй хэд хэдэн адал явдалууд, зарим дүрүүдтэй хийсэн ярилцлагууд, гол дүрүүдийн танилцуулга багтсан.

Яахав уншихад хөөрхөн л юм. Тавдугаар номон дээр гэнэт зарим дүрүүд танилцуулгагүйгээр үсэрч гарч ирээд байсан нь The Demigod Files дээр танилцуулчихсан байсантай холбоотой юм байна л даа.

Cover: D

Saturday, March 20, 2010

Clockwork Angel's cover revealed

Миний өмнө нь дүрүүд болон үндсэн ертөнцыг нь танилцуулж байсан Тамын Хэрэгсэлүүд (The Infernal Devices) цувралын эхний тууж болох Clockwork Angel-ын хавтас дөнгөж саяхан хүмүүсийн хүртээлд хүрлээ. Энэ ном энэ жилийн (2010 оны) есдүгээр сарын 7-нд худалдаанд гарах юм байна. Тэгэхээр Cassandra Clare-ын шимтэн уншигчид тийм ч удаан хүлээхгүй бололтой.

Хавтас дээрх дүр нь Will юм байна. Яг л The Mortal Instruments цувралын хавтасны дарааллаар явах төлөвтэй байна.
City of Bones - Jace
City of Ashes - Clary
City of Glass - Jonathan байсан. Тэгэхээр миний бодлоор
Clockwork Angel - Will
Clockwork Princess - Tessa
Clockwork Prince - Jem байх болов уу.

P.S. Найман сарын 31 болоод татагдчихаж ээ.

The Eternal Kiss: 13 Vampire Tales of Blood and Desire

МӨНХИЙН ҮНСЭЛТ
цус болон хүсэл тачаалын тухай 13 цус сорогчийн үлгэр
3.8/5.0 
Охидууд одоо цус сорогчдоор өвчилчихсөн байгаа нь мэдээж хэрэг. (Гэхдээ шинэ үеийн цус сорогчид одоо Тэнгэрийн элч нар болж байна шүү) Иймээс ч голчлон уг зорилтот бүлэгт зориулан цус сорогчдийн тухай ном бичдэг олон зохиолчид байдаг. Нэмж дурьдахад бараг бүгд эмэгтэй. Тэгвэл эдгээр зохиолчдын заримынх нь бичсэн богино өгүүллэгүүдийг нэгтгэн найруулаад бүрэн хэмжээний ном болгон гаргаж байгаа. Эдгээрээс дурьдвал: The Eternal Kiss (editor - Tricia Telep), Immortal (editor - P.C. Cast)...

The Dark Divine: (Book 1) The Dark Divine

ХАРАНХУЙ ДИВАИН
4.8/5.0 
Нэгхэн жилийн зөрүүтэй ах, төгс төгөлдөр байдлыг галзуу юм шиг сахьдаг ээж, хотынхоо сүмийн тэргүүн Пастор аав. 17 настай охины хувьд энэ ямар гээчийн хиймэл там байх бол оо? Алхам тутамд чинь хүмүүс ёс суртахуун, хууль дүрмийн үлгэр дууриал мэтээр хандана. Энэ залхуу хүргэм амьдралдаа Грейс Диваин аль хэдийн дассан байлаа.

Гэсэн ч хамгийн уйтгартай хотод ч сэтгэл догдлуулам түүх, хачирхалтай адал явдал, бас мартагдашгүй гашуун дурсамжууд байдаг.

Cover: A+

P.S. Цус сорогчийн тухай биш супернатурал ном унших ямар гоё байв аа.

Thursday, March 18, 2010

The Phantom of the Opera

ДУУРИЙН ТЕАТРЫН ХИЙ ҮЗЭГДЭЛ
3.6/5.0 
Сонгодог, сонгодог, сонгодог гэж байгаа. Санал нийлж байна аа. Дива гэдэг үг бол үнэндээ ганган хувцалдаг хүүхнүүдэд биш харин дуурийн театрын сопрано нарт хамаардаг үг. Цаашлаад урлагын Муза (Muse) нарыг тодорхойлно. Тэгвэл энд жинхэнэ мөрөөдлийн Дивагийн хувьгүй хиймэл аз жаргалыг уран сайхны өндөр үзүүлэлттэйгээр харуулжээ.

Сайхан хүүхэн жаргадаггүй гэдэг шиг нэгэнт авъяас нь дэлгэрсэн үзэсгэлэн гоог хэрхэн ямар нэгэн psycho дайрахгүй гээд яах вэ.

The old man has to die, so that the young girl live.

P.S. I enjoyed Gerard Butler as The Phantom, partly because he's a Scot. Lol.

Inglourious Basterds

БУТАЧ ШИВШИГТНҮҮД
4.6/5.0 
Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн түүхийг дахин өөрөөр, илүү сонирхолтой болгон бичсэн нь түүхийг гуйвуулсан хэрэг биш зүгээр л хүмүүсийн мэддэг background дээр тулгуурлан өөр юм нэмсэн нь үзэх илүү сонирхолыг төрүүлдэг. Тийм ч болохоороо трейлер дээр Гитлерийг niet niet niet niet niet гээд орилж байгааг хараад юу болсныг мэдэхийн тулд киног үзэх л болж байгаа юм даа.

Минийхээр энэ кинонд гол дүр байгаагүй. Бүх дүрүүд уг кинонд адилхан л үүрэг гүйцэтгэсэн, харин зарим нь тасархай илүү. Хамгийн анх үзсэнээсээ хойш шууд л Colonel Landa-г шүтсэн. Christoph Waltz-ыг Академийн шагнал аваасай гэж бодож байсан. Тэгээд ч авсан. За за, болилоо.

Wednesday, March 17, 2010

VA's last 2 books' publishing dates have been announced

Би өнгөрсөн найман сараас хойш Цус сорогчдын академийн тав дахь ном "Spirit Bound"-ыг хүлээсэн. Одоо энэ таван сарын 18нд худалдаанд гарна. Тэгтэл бас нэг гоё мэдээ нь дараагын буюу сүүлчийн ном "Last Sacrifice" энэ арван хоёр сарын 14нд гарна гэж байна. Бас ч гэж удаан хүлээлгэж байна шүү. Гэхдээ л бүрэн хэмжээний тууж бичихэд бол яаруулж болохгүй л дээ. Ямар уншиж байгаа биш дээ. Харин дөнгөж сая Richelle Mead өөрийнхөө блог дээрээ дөнгөж саяхан Last Sacrifice-ын эхний драфтыг бичиж дуусгалаа гэж байна. Аз болж хугацаанаасаа өмнө гарч ч магадгүй. Гэхдээ тэгэхгүй л дээ. За за, ямар ч байсан цувралын сүүлийн ботиудыг хэзээ гарахыг мэдэж авах гоё байлаа.

P.S. Энэ жинхэнэ ковер биш.

Elephants Can Remember

 ЗААН МАРТДАГГҮЙ
3.0/5.0
Ямар нэгэн хэргийг мөрдөхөд заавал анхны үйлчлүүлэгч байх шаардлагагүй. Арван хэдэн жилийн өмнө болоод түүнээс хойш тухайн айл хөршийнхөний хов жив болж ирсэн хачирхалтай тохиолдолыг зүгээр л хүнийхээ сонирхолд хөтлөгдөн ухаж үзэх нь зугаатай байх.

Дулаан, сайхан өдөр агаар амьсгалахаар гэрээсээ гарсан эхнэр нөхөр хоёр уулын өвөрт толгойндоо сумтай олджээ. Тэд алагдсан уу эсвэл амиа хорлосон уу? Эхнэр нь нөхрөө буудчихаад өөрийгөө буудсан уу эсвэл нөхөр нь эхнэрээ буудчихаад өөрийгөө буудсан уу? Арав гаруйхан настай байсан хүү, охин хоёроо орхиод явах ямар нэгэн шалтгаан байсан уу?

Ийм үед яах вэ? Мэдээж хөршүүдтэй ярилцана. Тэгээд сандал дээрээ гүн шигдэж суугаад бодно доо.

P.S. Плотын төгсгөлийг урьдчилаад таасан шүү. Yessss! Тэгсэн ч мөрдөгч болж чадахгүй л дээ. Хэхэ

Monday, March 15, 2010

The Bro Code

АХАН ДҮҮСИЙН ХУУЛЬ
5.0/5.0 
How I Met Your Mother (H.I.M.Y.M) цувралыг үзэж байгаа эсвэл сонссон хүмүүс байгаа нь ойлгомжтой. Шинэ үеийн Найзууд цуврал л гэсэн үг. Тэгэхээр цувралын гол 5 дүрийн нэг Barney Stinson (миний хамгийн дуртай дүр)-ны байнга хэлж явдаг үгнүүдийн дунд "Bro" болон "Bro Code" гэсэн үгүүд багтаад явдаг. Гэтэл яг энэ "Bro Code"-ыг хуулийн дагуу актжуулан гаргажээ. Bro болон Wing Man нарын эртнээс мөрдсөн хууль дүрэм гэхүү дээ. Хэхэ. За тэр яг энэ акт нь ч яахав. Уншиж байхад цуврал нь санаанд орж ирээд үхтлээ л инээлээ.

Logorama

 ЛОГОРАМА
4.4/5.0
Энэ оны Оскарт Богино хэмжээний анимейшн киноны төрөлд шагнал хүртсэн Логорама гээд кино байна аа. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт үзэх л байсан байх. Гэхдээ Дөлгөөний тусламжтайгаар үзэх хугацаагаа түргэсгэлээ.

За тэгэхээр үзэхэд үнэхээрийн хөгжилтэй байлаа. Хаа сайгүй бид нарын бүгдийнх нь сайн мэдэх брендүүдийн дүрслэл, лого гэх зэргүүдийг ашиглан уг киноны дүрүүдийг бүтээсэн нь яах аргагүй хүн болгоны сонирхолтыг татсан нь гарцаагүй. Таалагдлаа.

Үзэхийг хүсвэл нийтлэлийг цааш нь уншина уу.

P.S. Газар хагарсны дараах цав нь X-Box байхдаа яахав дээ. Хэхэ

Helcule Poirot: The Clocks

ЦАГНУУД
3.6/5.0
Цаг цуглуулдаг сохор эмэгтэйн гэрт гарсан хачирхалтай аллагын хэрэг хөршүүд болон цагдаагын газарын хэн болгоны сонирхолыг ихээр татна. Бүх л хөршүүдтэй ярилцаж үзсэний дараагаар үүний цаана ямар нэгэн сэтгэл зүйн асуудал байна гэдгийн ухаарсан инспектор Херкиүл Пуароугоос тусламж авахаар шийдэж түүнтэй очиж уулзана. Пуароу зөвхөн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх бөгөөд инспектор өөрөө уг хачирхалтай хэргийн цаана гарахыг оролдоно. Явцын дунд нэг гэмт хэрэг гурав болж үржих бөгөөд энэ нь хэргийн хэцүү юм шиг харагдуулж байгаа ч үнэндээ илүү хялбарчилсан байлаа.

P.S. Анх удаагаа энэ номон дээр Пуароу Артур Конан Дойлыг гайхалтай дүр бүтээсэн хэмээн Доктор Уатсоныг магтдаг. 

Sunday, March 14, 2010

Fallen: (Book 1) Fallen

ХӨӨГДӨГСӨД
2.8/5.0 
Хэрвээ чи үхэхгүй, хөгшрөхгүй яг тэр чигээрээ тогтчихвол яах вэ? Амьдрал чинь өөр өөр цаг хугацаанд дахин дахин давтагдаад байвал яах вэ? Давталт болгон нь чиний алдаагаар дуусна. Бүр онцгүй нь давталт болгондоо чи тэр алдаагаа засч чадахгүй бол яах вэ? Ашгүй энэ удаад өөр болно гэж бодож байтал үгүй бол яах вэ? Өөрийнхөө хувьд үнэтэй хүнээ аварч чадахгүй үргэлж алдаад байвал яах вэ? Алдаж байгаа хүн чинь ч чамайг огт танихгүй бол яах вэ? Гутарсандаа бууж өгөх үү аль эсвэл энэндээ дасаад давтагдсан амьдралаараа дахин дахин амьдраад л байх уу?

Энд хайр, нөхөрлөл, золиос, бас урвалтыг хооронд нь зохицуулан тусгаж чадсан. Гэхдээ хувийн зүгээс хэлэхэд Люс-ийн сургууль нь жоохон хиймэл бөгөөд номын үндсэн плот тэр чигээрээ хэтэрхий байж боломгүй болчихсон. hush, hush-ыг уншиж байхад бол 2-р номын шаардлагагүй дуусч байсан бол энэ ном тийм байсангүй ээ. Сонирхолтой санагдвал дараагийн номыг нь хүлээх л байх. Гэхдээ wishlist-дээ оруулан байж хүлээсний үр дүн гарсангүй. Дурлахаар гоё байсангүй ээ. Уучлаарай.

Cover: A

PDF хувилбараар нь татах

P.S. Уг номын хавтас надад үнэхээр таалагдсан. Гэхдээ яг дангаараа. Гэхдээ номынхоо плоттой тийм ч сайн тохироогүй. Зохиолчид номынхоо хавтасаа өөрсдөө сонгодоггүй болохоор ёстой цэвэр commercial зураг байх юм даа.

Saturday, March 13, 2010

Бид нар яагаад блог бичдэг вэ?

Интернет хүн төрөлхтний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Ядаж интернет хэрэглэх боломжтой хүмүүсийн амьдралыг их хэмжээгээр өөрчилсөн. Электрон шуудан, мессенжерээс эхсүүлээд хүмүүсийн хоорондын харилцаа холбоо илүү хурдсаж идэвхижсэн. 

Блог эхлээд энэ болгон харилцаа холбооны тухай л байсан. Хүмүүсийн идэвхитэй амьдралын тухай. Гэхдээ ажиглаад байх нь ээ сүүлдээ жинхэнэ цирк болж хувирч байх шиг байна. Бидний бичиж байгаа зүйлс, юу ч байж болно л доо, бидэнд өөрсдөд маань сэтгэл ханамж өгдөг гэж хэлж болно. Ямар нэгэн мөнгөн хураамжийн зорилготой л биш бол шүү дээ. Өөрийнхөө амьдралын өдөр тутамын бодол санааг илэрхийлж байгаа нь сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа нь бичигчиддээ сайхан санагдаж байсан байж болно. Яваандаа энэ нь зүгээр л зуршил болж сүүлдээ бид нар яагаад энэ болгоныг бичдэгээ ч мартаж эхэлнэ. Бидний хийж байгаа зүйл бусад хүмүүсийн зугаа болж байна. (No offense) Бичихээс ч залхаж байна шүү.

Friday, March 12, 2010

Sophie's World: a Novel about the History of Philosophy

СОФИГИЙН ЕРТӨНЦ
философийн түүхийн тухай тууж
5.0/5.0 
Энэ ном манай Философийн багшийн дуртай ном нь гэсэн. И-мейл хаяг нь хүртэр Софи гэсэн нэрийг агуулдаг юм байна лээ. Тэнээд явж байсан чинь байхаар нь уншихаар шийдээд нээлээ.

Номын эхэнд Софид үл мэдэгдэх хэн нэгнээс ганцхан асуулт асуусан захидалууд ирэх болно. Энэ болгонд Софи өөрийнхөө хариултыг бодож эхлэх болно.

Асуултууд нь:
  • Чи хэн бэ?
  • Дэлхий хаанаас эхлэлтэй вэ?
  • Дэлхий яаж тогтсон бэ? Үүний цаана ямар нэгэн зорилго байна уу?
  • Бид хэрхэн амьдрах хэрэгтэй вэ?
Гэсэн ч 14 настай охины хувьд ганцхан захидлаар л сонирхолтой зүйл хүлээгээд байх нь уйтгартай шүү дээ. Түүний хажуугаар яг өөртэй нь ижил төрсөн өдөртэй Хелда гэгч охин гарч ирэх бөгөөд Хелдагийн аав охин руугаа явуулдаг ил захидал болгоноо Софи руу бас давхар илгээдэг байлаа. Софийгийн философийн багш Алберто энэ талаар өдөр болгон өөр өөр бодолтой байх бөгөөд тэр чигээрээ детектив ном шиг л өнгөрнө.

Billy Elliot

БИЛЛИ ЭЛЛИОТ
4.6/5.0 
Энийг бүжгийн эсвэл өөр ямар нэгэн төрлийн урлагын тухай кино гэж бодож байна уу? Тэгвэл хол эндүүрч байна даа. За, нэх тийм ч хол биш л дээ. Гэхдээ л энэ кино бол нөгөө л нэг бүжигчин болохыг хүсдэг байсан мөрөөдөлдөө хүрч байгаа хүүгийн тухай гардаггүй. Энд бодит материалист ертөнц болон сонгодог идеалист ертөнц хоёрын мөргөлдөөнийг харуулдаг. Урхайчин ажилчин ангийн хүүхэд идеалист урлагын ертөнц үүдээ хальт цухалзуулаад өнгөрч байгаа нь тэр. Хэн ч өөрийнхөө уйтгартай, өнгөгүй амьдралаас ямар нэгэн байдлаар гарахыг хүснэ шүү дээ. Эрт оройгүй хэзээ нэгэн цагт.

За тэгэхээр киноны хийцийн тухай ярихад үнэн гоё. Анх үзэхэд миний анхаарал аав дээр нь нилээн төвлөрсөн. Дахиад үзэхэд ах нь илүү сонирхолтой дүр байгаа нь харагдаж байсан. Харин эмээ нь бол үнэхээр гоё шигтгээ. Багш бол мөрөөдөл нь мохож азгүйтсэн эмэгтэй. Гэсэн ч гэсэн дотоод ертөнц нь том. Скарлет О'Хара шиг сонгодог хоньний орд гэж хэлэхгүй ч сонгодог бус хоньний орд. (Юу ч хэлчихэв дээ)

Таалагдсан нэг гоё хэсэг нь ахынх нь шүүх хурлын дараа гурвуулаа гэртээ иртэл багш нь хүлээж байдаг хэсэг. Тэр хэсэг дээр эцэг, ах, хүү гурав шал өөр хүмүүс ч хэрхэн бие биендээ дасан зохицож тэсэж сурсан байгааг харуулдаг. Дараагаар нь Билли гудамжаар бүжиглэж явж байгаад зэвэрсэн хананд тулаад тэрэндээ гутарч өшиглөж балбадаг хэсэг бас байна. Төгсгөлийг нь бас дурсаж болох юм. "Би чамайг санах л байх даа..." гэдэг нь ямар гоё байваа.

Percy Jackson & the Olympians: (Book 5) The Last Olympian

ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ОЛИМПЫН БУРХАН
4.4/5.0 
Бараг бүтэн жил өнгөрчээ. Перси 16 хүрэхэд 7 хоног л дутуу байлаа. Ораклийн зөгнөснөөр бол Их гурвалын нэгний хүүхэд 16 настайдаа Олимпын хувь заяаг шийдэх ёстой.

Перси 16 хүрэхээс 3 хоногын өмнө Олимпийн бурхад Тайфүүнийг дарах гэж оролдож байхад Кроносын титанууд Нью-Йорк дахь Олимп уул руу чиглэнэ. Хагас цустнууд Манхеттеныг хамгаалах хэрэгтэй болох ба тулаан нэгийн эсрэг 20 байлаа.  Гэхдээ зөгнөлд гарсан Их гурвалын нэгний хүү Перси мөн боловч Олимпын хувь заяаг шийдэх баатар биш байж болох юм.

За за, ер спойлордоод яахав дээ. Угаасаа эхний номуудыг уншсан хүн хүссэн хүсээгүй төгсгөлийг нь унших л болно. (Би яг одоо ерөөсөө юм бичих сонирхолгүй байх шиг байна.)

Cover: C
Gods and Goddesses and Titans that made appearance:
  1. Poseidon
  2. Kronos
  3. Hestia
  4. Hedes
  5. Hermes
P.S. Хамгийн сүүлчийн олимпийн бурхан Hestia байлаа. Энэрэнгүй, дөлгөөн, сайхан сэтгэлтэй Hestia.

Tuesday, March 9, 2010

Percy Jackson & the Olympians: (Book 4) The Battle of the Labyrinth

ЛАБИРИНТИЙН ТУЛААН
3.9/5.0 
Олимпыг унагаахын тулд эхлээд Хагас цустнуудын  зусланг устгах хэрэгтэй. Учир нь хагас цуст баатрууд бол Олимпынхны үйл ажиллагаагаа явуулах хэрэгсэл, тэдний хамгаалагчид юм.

Лабиринтын төөрдөг байшин хаанаас хаа ч хүрэх боломжтой төөрдөг байшин. Гэхдээ энэ давуу талыг дагаад бас муу тал байгаа. Алхам тутамдаа мангасууд, хэцүү даалгаваруудтай тулгарна. Лабиринтын нэг хаалга Хагас цустнуудын зуслан дотор байдаг ба энэ нь Лабиринтын төөрдөг байшинг удирдаж чадах хэнийг ч зусланруу шууд дайран орох боломжтой болгоно. Люк удирдлагыг авахын тулд төөрдөг байшингийн зохион бүтээгчийг хайж эхлэснийг мэдснээр Анабет хамгийн анхныхаа даалгаварыг авах болно - зохион бүтээгчийг Люкээс түрүүлж олох. Уламжлалын дагуу бол хоёр хамтрагчаа авч явах ёстой боловч Анабет гурван хүн авч явахыг хүснэ. Перси, Гровер, Тайсон. Ингээд цаг хугацаа, орон зайны төөрөгдөл бүхий төөрдөг байшин руу юутай уулзах гэж байгаагаа мэдэхгүй 4 хамтрагч орно.

Cover: B+

Gods and Goddesses and Titans that made appearance:
  1. Hephaestus
  2. Hera
  3. Kronos
  4. Poseidon  

    Monday, March 8, 2010

    Percy Jackson & the Olympians: (Book 3) The Titan's Curse

    ТИТАНЫ ХАРААЛ
    3.7/5.0 
    Демигодуудын бахархал Перси байхаа больжээ. Алтан хоньны ноос Зевсын охин Талиаг үхлээс буцаан авчирсан бөгөөд түүний авъяас, зоригийг хүн бүр бишрэхээс өөр аргагүй байлаа. Гэсэн ч Перси, Талиа, Анабеть гурав нэг баг болж ажиллаж эхэлсэн байлаа. Гровер нэг сургуульд эгч дүү хоёр демигодуудыг олсон байж магадгүй гэж тэр гуравыг дуудна. Эгч дүү хоёрыг аюулгүй буцаан авчрах явцад Анабеть Мантегортой хамт хаврал руу унаснаас хойш хүн бүр Анабетийг үхсэнд тооцож байлаа. Гэхдээ үнэхээр Анабеть үхсэн ч байж магадгүй л юм. Перси итгэлтэй биш л байлаа.

    Шинэхэн эгч дүү хоёр демигод хэний хүүхдүүд болохыг мэдэхгүй байгаа ч эгч Бианка Артемисын анчдын багт элсэж мөнх настай болохыг илүүд үзэх бөгөөд түүний дүү Нико хэний хүү гэдгээ мэдэх хүртлээ Нермесийн кабинд хуваарьлагдах болно.

    Анабетийг алдчихаад юу хийхээ мэдэхгүй болж байхад Ораклын зөгнөлийн дэлхийн хувь заяаг эргүүлэх их гурвалын нэгний хүүхэд Перси биш Талиа байх магадлал дэндүү их болж байлаа.

    Cover: B

    Gods and Goddesses and Titans that made appearance:
    1. Kronos
    2. Atlas
    3. all Olympians 

      Sunday, March 7, 2010

      Percy Jackson & the Olympians: (Book 2) The Sea of Monsters

      ТЭНГИС ДҮҮРЭН МАНГАСУУД
      3.4/5.0 
      Перси 7-р ангиа гэртээ ээжтэйгээ хамт ямар нэгэн хачирхалтай, аюултай халдлагууд гаралгүй амьдарч өнгөрөөлөө, яг ч өнгөрөөгөөгүй юм байна - сургуулийн хамгийн сүүлийн өдөр тийм ч энгийн өнгөрсөнгүй. Хичээлээ дуусгаж ч чадалгүй, Хагас цустнуудын зуслан руу явна. Байхгүй байсан 9 сарын дотор олон зүйл өөрчилөгджээ.

      Талиагийн мод хордож үхэж эхэлснээр зуслангийн хамгаалалт муудах ба үүнд Кайроныг буруутгаж зуслангаас хөөнө. Бас энэ үеэр Пан-ын эрэлд явсан Гровер аюулд орсон байх бөгөөд Перси, Анабеть хоёр шинэхэн найз бас хагас дүү Тайсон гурав Гроверийг аврах зуураа Кайроны нэрийг цэвэрлэхээр Мангасуудын Далайд орших Циклопс Полифемусын арал руу (Оддиссейгийн очдог арал. Одиссей өөрийнхөө нэрийг "хэн ч биш" гэж хэлж хуурдаг) чиглэнэ.

      Cover: B

      Gods and Goddesses and Titans that made appearance:
      1. Hermes
      2. Poseidon
      3. Ares
      4. Circe

        Friday, March 5, 2010

        Percy Jackson & the Olympians: (Book 1) The Lightning Thief

        АЯНГЫН ХУЛГАЙЧ
        3.7/5.0 
        Нэг бурхантай үзэлээс илүүтэйгээр өөр өөр зорилготой өөр өөр олон бурхантай гэх үзэл нь илүү сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм байдаг.
        Грекийн домогт демигод буюу бурхан-хүний эрлийзүүд байсан ба тэд ихэвчлэн баатарууд болсон байдаг. Архилес ч бас тэгж үзэгддэг. Тэгвэл орчин үед ч бас Бурхад хүмүүстэй романс үүсгэх хоббигоо хаяагүй л байгаа бололтой.

        Арван нэгэн настай Перси Жаксон ээж, хойд эцэгтэйгээ амьдардаг, амьдардаг ч гэж дээ - зуныг өнгөрөөдөг. Багаасаа эхлээд хүмүүжилийн тал дээр дутагдалтай байсан Перси 6 жил сургуульд сурахдаа 6 өөр сургууль дамжсан. 6-р ангиа төгсөх дөхөж байхад сонин сонин явдалууд түүнд эрчимтэйгээр тохиолдож эхлэх болно. Гэртээ очоод тэрээр өөрийгөө Олипмын бурхадын нэгний хүү гэдгээ ээжээсээ мэдэх бөгөөд яг хэн гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй байлаа.

        Сүүлийн жилд танилцсан найз Гровер, ээж хоёртойгоо Персиг хороох гэсэн мангасуудаас зугатаж Хагас-Цустнуудын зусланруу зугатаж явахдаа ээж нь золгүйгээр амиа алдана. Хагас-Цустнуудын зусланд нийтдээ 13 кабин (Харри Поттер дээр гардаг дөрвөн Хаус шиг) байх бөгөөд олимпын аль бурханы хүүхэд гэдгээрээ ялгаран ордог. Хамгийн хүндэт гурван каби нь: 1)Зевс, 2) Хера, 3) Поседон байна. Хера ганцаараа амьдрах замыг сонгосон учираас энэ кабин  хоосон байх бөгөөд билэгдэлийн чанарай, Зевс, Поседон, Хедес гурав дэлхийн үйл ажиллагаанд оролцохгүйн үүднээс өөр демигод хүүхэдтэй болохгүй гэж тохиролцсон учираас Зевс, Поседон хоёрын кабин хоосон байна. Угаасаа энд Хедесын кабин байвал юу болохыг ойлгож байгаа биз дээ. Өөрийн эцэг эхээ баттай мэдээгүй байгаа нь 11-р кабин буюу Хермесын кабинд орно.

        Энэ үед Зевсын аянга цахилгааны эх үүсвэр хулгайд алдагдсан байх бөгөөд хэн авсан талаар бага зэрэг санаанууд байх боловч яг үүнийг хэн ч баталж чадахгүй байлаа. Удалгүй Перси өөрийн жинхэнэ эцэг хэн болохыг олж мэдэх болно... Ингээд л адал явдал үргэлжилнэ дээ.

        Cover: B+

        Gods and Goddesses and Titans that made appearance:
        1. Zeus
        2. Poseidon
        3. Hades
        4. Kronos
        5. Ares
        6. Dionysus
        P.S. Олимп уул хүний нийгэм болон паксын өөрчлөлтөөр байраа өөрчилж байдаг. Энэ эрин үед Олимп Нью-Йоркт Доод Ертөнцийн хаалга Лос-Анжелест байдаг.

        Thursday, March 4, 2010

        Percy Jackson and the Olympians

        Audio Books of "Percy Jackson and the Olympians" [MU]:
        1. Book One: The Lighting Thief
        2. Book Two: The Sea of Monsters
        3. Book Three: The Titan's Curse
        4. Book Four: The Battle of Labyrinth
        5. Book Five: The Last Olympian

        Wednesday, March 3, 2010

        Song of the Day: Tomoki Hasegawa - fan fan fan


        Хөөрхөн хөөрхөн анимэний дуунууд байдаг шүү.
        Download (fan fan fan)

        Monday, March 1, 2010

        Taken at the Flood

        ҮЕРЭЭР ТУУГДАГСАД
        4.6/5.0 
        Энэ номыг уншиж байхад бичигдсэн хэв маяг нь хальт Arthur Conan Doyle-ын Study in Scarlet эсвэл The Valley of Fear-тэй төстэй санагдлаа. Өмнө нь Херкиүл Пуароу хэзээ ч дэлгэцнээс алга болдоггүй байсан бол энэ удаад Холмсын нэг түүх шиг шал өөр газраар тэнэж тэнэж байгаа гарч ирлээ. Гэнэт өөр ном ч уншиж байгаа билүү гэж бодоход хүргэсэн шүү.

        Дайны дараагаар олон гэр бүлийн санхүүгийн асуудал хүндрэлтэй болсон. Ойрын хамаатнуудаа дэмждэг байсан саятан эр 60 хүрсэн хойноо Нью-Йоркт 26 дөнгөж хүрсэн, өмнөх нөхөр нь Африкт нас барсан бүсгүйтэй гэрлэнэ. Харих замдаа саятан эр нас барах бөгөөд түүний нөмрөгөн дор байсан хүмүүсийг шинэхэн эхнэрийг нь царайчлахад хүргэнэ. Гэсэн ч тэр охин хаа ч явсан ахынхаа үгнээс гардаггүй байлаа. Энэ ширүүн догшин эр хүн болгоны дургүйг хүргэнэ.
        Гэнэт бүсгүйн  хуучин нөхөр нь амьд байж магадгүй гэсэн асуудал гарч ирнэ. Саятны ойр дотныхонд энэ нь сайн мэдээ бөгөөд энэ нь үнэн бол саятны үлдээсэн хөрөнгө эхнэрийнх нь мэдэлд биш гэр бүлийнх нь 6 хүнд хуваагдаж очих байлаа. Гэнэт бүсгүй н нөхөрийг гаргаж ирнэ гэж бүсгүй болон түүний ахыг сүрдүүлж байсан эр толгойндоо хутгалуулсан байдлаар олдсоноор хэрэг явдал эхэлнэ. Үнэхээр бүсгүйн хуучин нөхөр амьд уу? Сүрдүүлэгчийг үнэхээр бүсгүйн ах хороосон уу?

        When A has motive to kill C and B has motive to kill D, what if A kills D and B kills C. We will have a lack of motive. So it is not always the motive that we have to seek.

        Song of the Day: Дима Билан - Ты, только ты