Saturday, March 13, 2010

Бид нар яагаад блог бичдэг вэ?

Интернет хүн төрөлхтний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Ядаж интернет хэрэглэх боломжтой хүмүүсийн амьдралыг их хэмжээгээр өөрчилсөн. Электрон шуудан, мессенжерээс эхсүүлээд хүмүүсийн хоорондын харилцаа холбоо илүү хурдсаж идэвхижсэн. 

Блог эхлээд энэ болгон харилцаа холбооны тухай л байсан. Хүмүүсийн идэвхитэй амьдралын тухай. Гэхдээ ажиглаад байх нь ээ сүүлдээ жинхэнэ цирк болж хувирч байх шиг байна. Бидний бичиж байгаа зүйлс, юу ч байж болно л доо, бидэнд өөрсдөд маань сэтгэл ханамж өгдөг гэж хэлж болно. Ямар нэгэн мөнгөн хураамжийн зорилготой л биш бол шүү дээ. Өөрийнхөө амьдралын өдөр тутамын бодол санааг илэрхийлж байгаа нь сэтгэл хөдлөлөө гаргаж байгаа нь бичигчиддээ сайхан санагдаж байсан байж болно. Яваандаа энэ нь зүгээр л зуршил болж сүүлдээ бид нар яагаад энэ болгоныг бичдэгээ ч мартаж эхэлнэ. Бидний хийж байгаа зүйл бусад хүмүүсийн зугаа болж байна. (No offense) Бичихээс ч залхаж байна шүү.