Tuesday, March 30, 2010

An Education

БОЛОВСРОЛ
4.2/5.0
Дайны дараагаар хүмүүсийн бүх л амьдралыг үзэх үзэл эргэсэн байлаа. Хэзээ хэзээгүй цөмийн бөмбөг ч ороод ирчихэж магадгүй болсон үед бүх юм зүгээр юм шиг жүжиглэх нь утгагүй санагдаж, холын ирээдүйг төлөвлөлгүй зүгээр л одоогийнхоороо амьдрах нь хамгийн зөв сонголт ч байсан байж мэдэх юм.

Насанд хүрж байгаа охин шинэ ертөнцөд дэнгийн эрвээхий дэнлүүнд тэмүүлэх шиг татагдах нь ойлгомжтой. Шатаж үхэх, тойроод өнгөрөх нь сонголтын л асуудал.Сонголтын дараагаар амьдралаа ахин шинээр эхэлж болдог. Өнгөрсөнд байсан юуг ч мартаж болно. Мартагдсаныг заавал сөхөх ч алба үгүй.