Friday, March 5, 2010

Percy Jackson & the Olympians: (Book 1) The Lightning Thief

АЯНГЫН ХУЛГАЙЧ
3.7/5.0 
Нэг бурхантай үзэлээс илүүтэйгээр өөр өөр зорилготой өөр өөр олон бурхантай гэх үзэл нь илүү сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм байдаг.
Грекийн домогт демигод буюу бурхан-хүний эрлийзүүд байсан ба тэд ихэвчлэн баатарууд болсон байдаг. Архилес ч бас тэгж үзэгддэг. Тэгвэл орчин үед ч бас Бурхад хүмүүстэй романс үүсгэх хоббигоо хаяагүй л байгаа бололтой.

Арван нэгэн настай Перси Жаксон ээж, хойд эцэгтэйгээ амьдардаг, амьдардаг ч гэж дээ - зуныг өнгөрөөдөг. Багаасаа эхлээд хүмүүжилийн тал дээр дутагдалтай байсан Перси 6 жил сургуульд сурахдаа 6 өөр сургууль дамжсан. 6-р ангиа төгсөх дөхөж байхад сонин сонин явдалууд түүнд эрчимтэйгээр тохиолдож эхлэх болно. Гэртээ очоод тэрээр өөрийгөө Олипмын бурхадын нэгний хүү гэдгээ ээжээсээ мэдэх бөгөөд яг хэн гэдгийг нь өөрөө ч мэдэхгүй байлаа.

Сүүлийн жилд танилцсан найз Гровер, ээж хоёртойгоо Персиг хороох гэсэн мангасуудаас зугатаж Хагас-Цустнуудын зусланруу зугатаж явахдаа ээж нь золгүйгээр амиа алдана. Хагас-Цустнуудын зусланд нийтдээ 13 кабин (Харри Поттер дээр гардаг дөрвөн Хаус шиг) байх бөгөөд олимпын аль бурханы хүүхэд гэдгээрээ ялгаран ордог. Хамгийн хүндэт гурван каби нь: 1)Зевс, 2) Хера, 3) Поседон байна. Хера ганцаараа амьдрах замыг сонгосон учираас энэ кабин  хоосон байх бөгөөд билэгдэлийн чанарай, Зевс, Поседон, Хедес гурав дэлхийн үйл ажиллагаанд оролцохгүйн үүднээс өөр демигод хүүхэдтэй болохгүй гэж тохиролцсон учираас Зевс, Поседон хоёрын кабин хоосон байна. Угаасаа энд Хедесын кабин байвал юу болохыг ойлгож байгаа биз дээ. Өөрийн эцэг эхээ баттай мэдээгүй байгаа нь 11-р кабин буюу Хермесын кабинд орно.

Энэ үед Зевсын аянга цахилгааны эх үүсвэр хулгайд алдагдсан байх бөгөөд хэн авсан талаар бага зэрэг санаанууд байх боловч яг үүнийг хэн ч баталж чадахгүй байлаа. Удалгүй Перси өөрийн жинхэнэ эцэг хэн болохыг олж мэдэх болно... Ингээд л адал явдал үргэлжилнэ дээ.

Cover: B+

Gods and Goddesses and Titans that made appearance:
  1. Zeus
  2. Poseidon
  3. Hades
  4. Kronos
  5. Ares
  6. Dionysus
P.S. Олимп уул хүний нийгэм болон паксын өөрчлөлтөөр байраа өөрчилж байдаг. Энэ эрин үед Олимп Нью-Йоркт Доод Ертөнцийн хаалга Лос-Анжелест байдаг.